Өнөөдөр гурил махгүй мөнгө олох хэрэгтэй” Гялс шил лаазандаа яваад

“Өнөөдөр гурил, махгүй. Хүнсээ дууссан. Мөнгө олох хэрэгтэй. Гялс шил лаазандаа яваад, нэг тойрчихоод ирье. Аав нь гоё юм авч ирж өгнө өө“ гээд гэрээсээ гарна. Том шуудай дүүрэн лааз, хэдэн шил аваад тушаадаг газарт очлоо.
Нийлээд 6170 төгрөг болов. Дүүхээ дэлгүүрээс хоёр кг гурил, давс, охиндоо нэг печень аваад 700 төгрөгтэй үлдлээ. “Одоо мах авах ёстой, нэг тойрчихсон байхад авчих байх” хэмээн ярих энэ хүнийг Д.Лхагвасүрэн гэдэг.
Ханын материалд эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрөө нуруу намхан, хорт хавдартай, олон хагалгаанд орсон. Группт байдаг, сард 288 мянган төгрөг авдаг. Ажил хайхаар намхан нуруутай гээд ажилд авдаггүй. Эхнэр нь харааны бэрхшээлтэй, бас л ажил хийе гээд хайхаар харааны бэрхшээлтэй гээд авдаггүй.
Хөлийн улаа эргэтэл олон газраар явсан талаар ярьж байлаа. Тэд цэвэрлэгч байсан ч ажил голохгүй хийнэ гээд аргаа бараад манайд хандсан юм. Ажил олгогч байгууллагууд минь тохирох ажлын байртай болгож, туслаад өгөөрэй. Гол нь тогтмол цалинтай ажил л хэрэгтэй байгаа юм. Утас нь 89197643
“МИНИЙ ХҮҮ БИТГИЙ ЯВ ӨНӨӨДӨР Л ЭЭЖИЙНХЭЭ ҮГЭНД ОР ГЭЭД ҮҮД ТЭГНЭЭД УЙЛЧИХСАН ЗОГСОЖ БАЙСАН ЭЭЖЭЭСЭЭ ЗӨРСӨӨР БАЙГААД”
Сайн уу ээжээ? Таны минь бие сайн биз дээ.Хүүдээ битгий санаа зовоорой. Хүү нь сайн байгаа. Энэ газраас гардаг л юм бол хүүн сайхан амьдарна гэж ээждээ бичсэн сүүлийн захиа.
Би гэдэг хүн өөрийнхөө тэнэгээс болж эхийгээ шар махтай нь хатаасан хүн. Хөөрхий ээж минь хүйтэн гэртээ намайг санаад яаж шаналж байсан бол гэж бодохоос ч аймар. Би дөнгөж 20 нас хүрдэг жилээ хүний аминд хүрээд 8 жилийн ял авсан.
Тэр өдөр гай шүгэлсэн юм шиг найзууд маань намайг дуудаагүй бол би ээжийнхээ үгнээс зөрөлгүй гэртээ үлдсэн бол бүх зүйл сайхан байх байсан. Ээжтэйгээ хоёулханаа өссөн болохоор тамхи татах нь битгий хэл архи ч амсдаггүй байлаа. Ээжийнхээ намайг сайн хүн болгож хүмүүжүүлсний буянд БНХАУ-д 100% тэтгэлэгтэйгээр суралцах эрх аваад л бөөн баяр ээжтэйгээ явах бэлтгэлээ хийгээд 7 хоногийн дараа нисэхэд бэлэн байлаа.
Яг тэр өдөр найзууд маань намайг дуудаж гаргаж өгнө энэ тэр гээд л тавуулаа ирчихсэн гэрийн гадаа зогсож байлаа. Явах дургүй байсан ч намайг гээд ирчихсэн найзуудыгаа бодоод хувцсаа өмсөж байтал ээж маань үүд тэгнэж зогсоод миний хүү энэ удаа л ээжийнхээ үгэнд ор битгий яв гэж гуйж байхад нь хүртэл хүү удахгүй ээ та хүлээгээд хэвтэж байгаарай гээд ээжийнхээ гарыг холдуулаад найзуудтайгаа гарлаа.
Ээж минь хойноос хүү минь архи дарс ууж хүн амьтантай зодолдож болохгүй шүү гэж хоолоо зангиран хэлэх ээждээ “Ойлголоо ээжээ ” гэж хэлээд гарсан. Эх хүний зөн совингоор ээж минь мэдэрсэн байхалдаа хөөрхий. Намайг гарч ороход ингэтлээ хорьдоггүй байсан ээждээ нэг л санаа зовинож бушуухан харих тухай бодож байлаа.
Залуу дэврүүн ч байж бушуухан нэг бааранд орж доргичхоод гэр гэртээ харина шүү гэсээр орлоо. Удалгүй нэг найз маань нөгөө ширээний хэдэн нөхдийг муухай хараад байна очиж хэдэн үг хэлчхээд ирэе гэж босоод явахад нь би гараас нь татаад дэмий юм биш үү өнөөдөр хэдүүлээ хэрүүл маргаан хийхгүй гэр гэртээ харьцгаая гэхэд нөгөө найз маань үгэнд оролгүй шууд л нөгөө ширээний 6 залуучууд дээр очиж үгээр идэж удалгүй зодоон эхэллээ.
Хамгаалагч нар бүгдийг нь хөөж гаргаад гадаа учраа ол гэж хэлээд гаргасан. Аль болох зодоон нүдээн эвлэрээд салахыг хичээсэн ч манай найзууд бас нөгөө талд байсан эрчүүд үгийг минь сонсолгүй шууд л зодолдоод эхэллээ. Би эхэндээ хэнд ч гар хүрээгүй.
Тооны хувьд тэд нэг хүн илүү байсан болохоор манай хамгийн туниа муутай нэг найзыг маань хоёр талд нь гарчихсан цохиж байсан. Би салгах гэж хичээсэн. Гэхдээ цөс нь хөөрчихсөн залуус шууд л над уруу дайрсан. Би үнэхээр тэдэнд гар хүрэхийг хүсээгүй. Багаасаа л бие бялдар хүч тэнхээ сайтай байсан болохоор би тэр хоёр залуугийн нэгийг нь элэг уруу нь нэг л цохисон.
Тэр надад цохиулаад газар дээрээ унаад өгсөн. Би ч айж нөгөө хэдэн залуус ч зодолдохоо больчихсон байсан. Гэхдээ бүх зүйл хожимдчихсон. Түүнийг цохисон ганцхан цохилт хавиргын хугалж тэр нь шууд элгийг нь нэвт сүлбээд газар дээрээ өнгөрчихсөн.
Би хүн алчихлаа гэж уйлж байсан надад хэн ч ойртоогүй. Удалгүй цагдаа ирж намайг гавлаад аваад явсан. Намайг уучлаарай. Би энэ залууг санаатай алаагүй юм шүү. Би зүгээр л түүнийг болиулах гэж оролдсон гэхдээ тэр намайг зогсоо зайгүй зодож байсан болохоор би түүнийг нэг л цохисон.
Гэхдээ ганцхан секундийн тэр үйл явдал намайг 8 жил торны цаана суулгаж орхисон. Намайг дуудаж наргиж цэнгэж байсан найзууд бүгд нүүр бууруулсан. Өөрийг нь өмөөрч алуурчин болсон байхад хүртэл би түүнийг зодоогүй тэр ганцаараа зодсон гэж хэлээд над уруу харах ч үгүй явсан.
Ээжийнхээ ихэр татан уйлж зогсож байгааг хараад тэр өдөр ээжийнхээ үгэнд орох минь яав гэж өөрийгөө зүхнэ. Ингээд л 8 жилийн ял аваад 5 жил болж байхад ээж маань өнгөрчихсөн. Ээжтэйгээ уулзаж амжилгүй түүнийгээ зовоосоор байгаад бурхан болгочихсон.
Ээжийнхээ оршуулган дээр өнөөдөр очлоо. Уйлж уйлж ирлээ. Тэнэг хүүгээ өршөөгөөрэй ээжээ. Одоо хүү чинь хүн шиг амьдарна ЭЭЖЭЭ.
Омоглон явах насандаа зөв л явахгүй бол бүхий л амьдралаа алдсан хойноо харамсах вий залуучууд минь…