Б.Янжинлхам: Архины хамааралтай аав ээжээсээ зугтаж хоёр хүүхэдтэйгээ нийтийн байранд

Б.Янжинлхам 21 настай. Тэрбээр архины хамааралтай аав, ээжээсээ зугтаж нийтийн байрны жижигхэн өрөөнд 1, 3 настай хөвгүүдтэйгээ амьдардаг бөгөөд хоёр хүүхдийнхээ мөнгөөр түрээсээ төлдөг.
Хүү нь хоол тэжээлийн дутагдалд орсон ба тэд хоосон хонох өдрүүд олон. Тэрээр анхны нөхрөө автомашины ослоор алдсан.
Хоёр дахь нөхөртэйгөө амьдралаа болж бүтэн гэж холбосон ч түүний нөхөр Өвөрхангай аймагт өөр амьдрал зохиож түүнийг орхисон. Бага насны хоёр хүүхэдтэй тэрээр өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байгаагаа учирлаж хэлсэн байна. Түүний хоёр хүү хоёулаа жингийн дутагдалтай байна.
Б.Янжинлам өөрийн гэсэн гэртэй болохыг, хүүхдүүдээ хараад ажиллах ажлын байр хайж байгаагаа олон нийтээс хүсэж байна. Та бүхэн туслахыг хүсвэл Төрийн банкны 103800613120 Б.Янжинлхам дансанд мөнгө шилжүүлээрэй.
Бичлэг: