AЛMACTAЙ УЧИР УPГУУЛСАН ЭP…

Алмас гэгч хүнтэй ч андуурмаар амьтан үнэхээр байдаг эсэх нь тодорхойгүй ч боловч зарим хүнд үзэгдэж харагдаж сүнс чөтгөр гэж үзхэн ч бии. Энэ түүхийг манай нутгийн Бавуу гэгч хөгшин ярьсан юм .
Лав хувьсгалаас өмнө цаг цөвүүн байх үед тохиолдсон гэх агаад нэгэн эрхэм тэмдэглэн үлдээсэн байна. ИХ замын дээрэмчин хулгай муу хун-хууз нар зам зуур илбэг тохиох авч Бавуу миний бие хэзээнээсээ бяр чадал ихтэй шилийн сайн эр мөн байсан тул хөх хотруу ганцаараа жин тээнэ.
Хилийн дээс дөнгөж алхаад нэгэн шөнө хоолоо чанаж суутал майхны амаар нүдний булан нэг юм бүр-тэс хийн хөдлөх шиг боллоо юу байдаг билээ гэж бодоод хартал нэг муу алмас намайг хараад ярзайтал инээгээд зогсож байх нь тэр.
Нохойнх шиг шовх шовх цагаан шүд аарцны савнаас багагүй хоёр том мээм нүүр гарандаа армаг тармагхаан задгай урт үстэй тэр хачин амьтан эр хүссэн эм хүний шүлэнгэтсэн халуун харцаар намайг шохоорхон ширтэж байлаа. Бага зэрэг хирт хийн айдас жихүүдэс ар сэрвээ рүү жиндүүлэн толгойн үс босхийн үе-ст алмас сайн эртэй нөхөцдөг юм гэнэлэ хэмээсэн нэгэн үг санаанд орж алмасанд тоогдсондоо урамшиж даншгийн наадмаас цол хүртсэн бөхөөс дутуугүй олзуурхан баярлав.
Хий буу тавьж өнөөх алмасын үргээн хөөдөг юм билүү гэж санаснаа гэр орон эхнэр хүүхдээсээ хол сүүдрээсээ өөр нөхөргүй яваа хүн өөрөө хүрээд ирсэн бүсгүй богино жолоотой амьтныг айлгаж ичээгээд яаахвээ гэж өрөвдөөд ор дэрээ засан хэвтэв.
Нойр хүрч аньсах сормуус анилдхийн завсар майхны үүдэнд намайг цариачлан эвшээлгэн суугаа алмасын нүд цогшин унтарч байгаа галын дэргэд үе үехэн харагдана. Би аяншиж ядарсандаа нам унтжээ зүүдлэх зүүрмэглэхийн үеэр нойрон дунд нэг юм хучлага булаацалдаад байх шиг санагдаад өндийн хавалөнөөх алмас аль хэдийн миний хажууд хэвтчихсэн намайг тэврэн жаргалтай аргагүй хоёр хацар нь улаа бутран нойрсож байдаг байгаа хараад хайр ч хүрэх шиг дурч хүрэх шиг санагдан даруйхан хоёр биеийг тас тэврэлдэн нойрослоо.
Өглөө босоод сайтар болгоон үзвэл тэр надаас тохой илүү өндөр тоймгүй том биетэй гайхал байлаа. тэгээд зам зуур хулгайч дээрэмчин таарвал тус болж юуны магад гээд хамгийн сүүлийн тэмээн дээрээ суулгаад аваад явлаа. Бээжин орж бараагаа тушаах үеэр миний түнш их Данжаад намайг дайлж цайлынгаа за Бавуу би чамаас нэг юм гуйя чи надад өг гэж тулгав.
Юу юм болоо тэр чинь надад байгаан бол-уу гэхэд данжаад надруу ойртож ирээд чи надд алмасаа өг би чамд идээд барахгүй их алт өгнөө гэхэд би ч дургүйцсэнгүй наймаа тохироод. Нэг хормой шижир алтан зоос авлаа. Намайг нутаг буцахаар ачаа хөлгөө хөдөлгөх үед торонд хоригдсон алмас маань миний хойноос цовхрон муухай дуугар орилоход нь би ч өөрийн эрхгүй нулимс унгалаа.
хилийн дээс алхаж өөрийн нутагт ороод нэг шөнө унтаж байтал миний замын хань АЛМАС аль хэдийн миний хажууд хүрээд ирчихсэн нойрсож байх нь тэр би өөрийгөө ийм л зураг төөрөгтэй хүн юм байж хэмээн бодоод түүнийг эхнэрээсээ илүү эрхлүүлэн хайрлаж байлаа. Гэтэл гай дайрч Алмас маань хөл хүнд болжээ.
Бавуу миний бие аваал эхнэрийнхээ нүүрийг харахад хэцүүхэн болжээ. Алмасын хуял тачаалд хөл алдран хулмас зааранд нэвчсэн миний биед удалгүй сарлагийн саваг шиг хар хялгас ургаж хувцас өмсвөл халуцаад байдаг болло.
Тэгээд нөгөө алмасаа дагуулан гэртээ иртэл авгай маань айж хардхан зэрэгцэн дуу алдаж амь амьдарлаа бусниулах дээрээ тулж сүйд болов бич Бээжингээс авчирсан торго дурдан ээмэг бөгж алтан зоосоороо аргадан байж авгайнхаа ааг омгийн арай чүү дарж дотор газар боол гэж ийм хүн хар гөрөөс худалдаж байна хонь хариулбал чоно нохойнд өлзийтэй байх гэж энэ үст харыг авчирлаа гэж учирлалаа.
Аламсандаа хотынхоо зүүн талд нэг өндөөр хар бүхээг барьж өгөөд туурга тусгаарласан боловч миний бие хоёр эхнэрийн дунд гүйсээр хөгшин азрага адил хүний нүднээс гарлаа. Гэтэл нэг шөнө алмас маань хөнгөрхөөр өвдөж үүр шөнө болхийн алдад эцэг Бавуу луугаа адил хүү төрж миний муу явдал илэрч гэрээсэ бүү хэл нутаг орноосоо хөөгдлөө.
Алмасын хүүхэд цаанаасаа нэг заваан хулчингатай хүйг нь тасалж амжаагүй байхад эцгийгээ таньчхаад надруу цовхчиж байсансан. гэж өгүүлээд уртаар санаа алдсансан.
Одоо танай эхнэр хүүхэд 2 хаана байгаа вэ гэж асуухад Бавуу гуай огтхон түгдрэлгүй аль эрт төрөл арилжсан хөөр хийс 37 оны үймээнээр эхнэр хүү 2ийг минь барьж аваад буудчихсан гэж ярьж билээ.
ӨШ САНАСАН ЧОНО ГУРВАН ЖИЛ ӨӨРИЙГӨӨ ХУЯГЛАДАГ…
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг (хууч яриа) via: халх журам Нэгэн мэргэн бууддаг залуу анчин сүрэг чонотой таараад урдаас нь буудаж унагасаар байгаад хамгийн сүүлийн чоныг шархдуулж, сум нь ч дуусаж.
Гэтэл сүүлийн шархтай чоно гурав эргэж хараад, эргэх тоолондоо газарт хөрвөөж явсан гэнэ. Залуу анчин нутгийн өвгөн анчинд болсон явдлыг ярьжээ. Гэтэл өвгөн анчин гаансаа гаргаж тамхиа татаж байгаад “За хүү минь чамайг гурван жилийн дараа энэ газар энэ цагтай уулзая гэж байна даа” гэж гэнэ.
Залуу анчин итгэж ядан гэртээ харьжээ. Нэгэн өглөө өвгөн анчин нөгөө залуугийнд орж ирээд “За хүү минь нөгөө гурван жил чинь энэ өдөр шүү дээ. Одоо явья” гэсэн байна. Залуу анчин дайз сумаа авах гэхээр нь өвгөн хэлсэн нь “За хүү минь чи олон сумтай явбал сум буундаа эрдэж бариулна.
Ганцхан сумтай яв. Тэр чам руу яг хөрөөний шүд шиг довтолно. Чи хүлээж хэвтэж байгаад яг цохонд нь буудна шүү” гэж захижээ. Залуу анчин нөгөө газартаа очсон яг нөгөө чоно нь хүлээж байна гэнэ. Тэгэхээр нь мань залуу яг өвгөн анчиний хэлсэнээр довтолж ирээд үсрээд ирэхэд нь цох руу нь бууджээ.
Чоно ч дээгүүр нь өнхрөөд унав. Анчин залуу чоно руу очоод хутгаараа зүрх лүү нь буюу хавирга тал руу нь шаатал хутганы үзүүр ч орохгүй болтол өөрийгөө хуягласан чоно байсан гэнэ. “Өш санасан чоно гурван жил усанд орж элсэн дээр хөрвөөж өөрийгөө хуягладаг” тухай анчин залуу хашир өвгөний амнаас сүүлд нь сонсчээ.
Энэ хууч олон янзаар яригддаг. Нэлээд дэлгэрэнгүй хувилбарыг нутгийн өвөөгөөс сонсож байв. Уг залуу анчин чонын аваас буцаж яваад нутгийн хүнтэй таарч болсон явдлаа ярихад өнөөх хүн тэр чоно чинь чамайг гарцаагүй барихаар өс санажээ. Чи ижил олон сүргийг нь хүйс тэмтэрсэн тул тэр чамайг барих болно.
Гэхэд нь одоо би яадаг хэрэг вэ? Яавал амь гарч болох вэ? Гэсэнд холгүйхэн нэлээд настай өвгөн бий. Тэр өвгөн насаараа ан хийсэн хүн. Чи тэр өвгөнтэй очиж уулз гэсэн юм байж. Залуу анчин ч өвгөн анчны гэрийг сурагласаар очиж уулзан зорьсон учраа хэлвэл өвгөн нас их дээр гарч өтөл болсон хийгээд нүднийх нь зовхи буугаад юм харж чадахаа байсан гэж хэлж, Залуу яах учраа олж ядан байтал өвгөн: яахав амьд хүн аргатай, хоёул байхад бас учир бий.
Тэр чоно гурван удаа хөрвөөж босоод эргэж харна гэдэг чинь чамайг Гурван жилийн дараа энэ газартаа уулзая гэж гэсэн дохио юм. Чи гурван жилийнхээ ойн дээр надтай ирж уулз гээд явуулсан гэдэг. Гурван жил өнгөрч залуу ч өвгөнийд ирвэл өвгөн хуучны томоо гэгч цахиур буугаа зэхээд сууж байж.
Хоёул морь мал, хүнс зэвсэгээ базааж аваад залуу өвгөнийг моринд мордуулж хөтлөн явсаар өнөөх гурван жилийн өмнөх газраа иржээ. Өвгөний нүдний зовхийг савхан модоор тэвхдэж өгөөд өвгөний заасны дагуу залуу өөртөө хоёр суурь хэвтэр засч, өвгөнийг чонын ирсэн жимээс зайтайхан хөндлөн байрлалд хэвтүүлжээ.
Өвгөн залууд захиж хэлэв. За чи миний заасан хоёр хэвтэрийнхээ аль эвтэйхэнд нь орж хэвт буугаа бэлэн байлга. Юмыг яаж мэдэх буудна биз. Гэхдээ чиний буун сум чонын хуягийг даахгүй биз. Миний буу том сумтай тул чонын хуягийг лавтай нэвтэлж дөнгөх вий.
Иймд чи миний буу дуугармагц байраа хурдхан сольж хажуугийнхаа хэвтэрт орж хэвтээрэй. гэж захижээ. Хоёул өөр өөрсдийн сууринд чонын ирэхийг хүлээн хэвтэв. Нэлээд удсаны эцэст өвгөн анчны хэлсэнээр өнөөх 3 жилийн өмнө үлдсэн ганц чоно чанх өөдөөс нь гараад ирэв гэнэ. Чоно ч хар авсан шинжгүй залуу анчны зүг довтолгон иржээ.
Залуу анчин хэд хэд буудсан ч чоно эрчээрээ ойртон иржээ. Залуу өвгөний хэлсэнээр өвгөний буу дуугарахыг хүлээн айх гайхах зэрэгцэн хэвтэж байтал өвгөний цахиур буу нүргэлээд явчихжээ. Залуу анчин ч өвгөний хэлсэн ёсоор шаламгайлан хажуугийн хэвтэрлүү ум хумгүй үсрэн орохтой зэрэгцэн өнөөх чоно залуугийн хэвтэж байсан хэвтэрт үсрэн бууж гэнэ.
Анчин залуу хэсэг амьсгаа даран хэвтвэл чимээ аниргүй байх тул өнгийн харвал өнөөх чоно залуу анчны яг хэвтэж байсан газарт цусандаа хутгалдан хэвтэж байсан гэдэг. Ингээд залуу туршлагагүй анчин настай хашир өвгөн анчны уран ухааны ачаар амь аврагдсан гэдэг.