Зөвлөгөө

АДУУНЫ СЭЭР ЦОХИДОГГҮЙН УЧИР – Шэйрлээд аваарай

Адуу: Сээр нуруун дээр минь морддогоос хойш, сээрийг минь хугалж яах нь вэ дээ гэдэг гэнэ.

Морио дээдлэх тухай: Монголчууд эрт дээр үеэс морин дэл дээр хиймороо сэргээж, молор эрдэнэ хэмээн морио дээдэлж ирсэн.

Монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, хүний дотно нөхөр, наадам цэнгэлийн бахархал хэмээн ойлгож адууны хөхөл сүүлээр туг сүлд хуур хөгжмийн чавхдасыг хялгасаар нь хийх зэрэг адууг эрхэмлэх зан үйл арвинтай билээ.

Ахмадууд хуучлахдаа:

Эр хүний хийморь явсан адууны сээр хугарахад эзнийхэн хийморь цуг хугарна гэж цээрлэдэг байна. Эртэй бяртай яваа мундаг бөх болон сайн бөх болох залууст хэлэхгүйгээр адууны сээр цохиулж хийморь лундааг нь унагадаг байсан гэж ярилцдаг. Адууны сээр цохисон хүний эр бяр нь харьдаг гэдэг.

Ийм учир адууны сээрийг цохиж хугалдаггүй гэнэ шүү.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!