Зөвлөгөө

Японы гадил жимсний хоолны дэглэмээр 7 хоногийн дотор 5 кг жин хасаарай! Үүнийг хэрэглэж үзсэн үнэхээр үр дүнтэй шүү

Саяхан Японы эмч Хитоги Ватанабе нь жингээ хасах талаар олж мэдсэн өөрийн гайхалтай туршлагаасаа олон түмэнтэй хуваалцсан нь олны анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Тэрээр Америк даяар нэгэнт донтсон өглөөний гадил жимсний хоолны дэглэмийг анх өөр дээрээ туршиж үндэслэсэн нэгэн билээ. Та энэхүү гайхалтай гадил жимсний дэглэмийн тусламжтайгаар 7 хоногийн дотор 5 кг хүртэл жин хасах боломжтой гээд боддоо. Хамгийн гайхалтай нь та ямар нэгэн өлсөх мэдрэмжийг огт авахгүй мөн амттай байх болно.

Тухайн гадил жимсний дэглэмийг барих үед баримтлах ёстой нөхцлүүд :

Өдөр бүр шөнийн 12 цагаас өмнө унтах хэрэгтэй заавал
Мөн сүү сүүн бүтээгдэхүүн болон согтууруулах ундааг хэрэглээнээс хасах
Биеийн тамирын хөнгөн дасгал хийх хэрэгтэй
Зөвхөн цэвэр ус ууна. Өөр зүйл ууж болохгүй
Хоолны цэс буюу хоолны дэглэм
Өглөөний цай : Нэг эсвэл хоёр ширхэг боловсорч гүйцээгүй банана, нэг аяга өрөөний температуртай ус
Өдрийн хоол : Дуртай хоолоо иднэ. Гэхдээ мэдээж хэт их идэхгүй байхыг хичээгээрэй.
Оройн хоол : Мөн адил хөнгөн хоол идэх хэрэгтэй. Мэдээж хамгийн чухал нь Оройн 8 цагаас өмнө идэх ёстой. Гурил, будаа идэж болохгүй. Ямар ч төрлийн амттан идэж болохгүй гэдгийг бүү мартаарай.
Дээрх дэглэм нь энгийн хирнээ үр дүнтэй байгаа шалтгаан нь өглөөний цайндаа боловсорч гүйцээгүй банана жимс идэж байгаад оршиж байгаа юм. Учир нь боловсорч гүйцээгүй гадил жимсэнд цардуул агуулагддаг учраас энэ нь бүхэл өдрийн турш цатгалан мэдрэмж төрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!