Төрсөн хоёр үрээ тэ.мбүүтэй авгайгаар солиод явсан хормойн дoнтoй хань ижилтэй байсан гэж…Болсон явдал

Нөхөр маань биднийг хаяад явсан. Хоёр жоохон хүүхэдтэй минь орох оронгүй идэх хоолгүй өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хөөгөөд гаргасан өдөр саяхан мэт. Хоёр нялх хүүхдээ дагуулаад орох орон үгүй хамаатан садан үгүй би нулимсаа нууж хоёр бяцхан зүрхээ даруулахгүй гэсэндээ орцонд биедээ наагаад л хоног өдрийг туулдаг байлаа. Төрсөн хоёр үрээ тэмбүүтэй авгайгаар солиод явсан хормойн донтой хань ижилтэй байсан гэж бодохоор л гутарч явдаг байлаа. Хүн яаж өөрөөс нь тасарсан мах цусны тасархайг гудманд нохой хаяж байгаа мэт хөөгөөд гаргаж чаддаг байна. Өнөө хүүхнээ бүүр гэртээ авчраад дулаахан хоол ундтай амьдруулж байхад миний хүүхдүүд гудманд гуйлга гуйж өдрийн хоолоо аргацааж байсан. Тэр үед амьдрал ингээд л дуусдаг юм байж гэж бодож байсан үе надад зөндөө байгаа. Тэнэг эцэг эхтэй хоёр үрийн минь заяа түшиж сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар гэр оронтой ажил төрөлтэй болоод амьдрал минь одоо л сайхан болж байна. Өмнө нь би тэр хогийн амьтны гарыг харж авчирч өгсөн хэдэн төгрөгийн бүтэн сар амьдралдаа хүргэх гэж их л хичээдэг байсан. Гэтэл тэр олсон мөнгөнөөсөө хэдхэн төгрөгийн авчирч өгчхөөд үлдсэн бүх мөнгө өнөө хүүхэндээ аваачаад өгдөг байсныг нь сүүлд мэдэж голдоо ортол гомдож билээ. Амьдралд энэ битгий хэл зүйл таардаг гэдгийг мэдчихээд дахиж өөрийгөө азгүй амьтан гэж бодохоо больсон доо. Миний хоёр хүүхэд өвчин зовлон тусаж ээжийгээ айлгаж зовоохгүй байгаа нь хамгийн том аз жаргал болж байна даа. Нөхөр гэх хүн ч өнөө хүүхнээсээ салж их л гундуу яваа сурагтай. Дахиж тэр хүнд итгэж хоёр хүүхдийнхээ амьдралыг даатгахгүй ээ. Энэ амьдралд илүү аз жаргалтай амьдрахын тулд тэр хүнээс холхон байх нь хамгийн зөв шийдвэр. Өөрт байгаа үнэ цэнийг хэнээр ч бүү доромжлуулж өөрийгөө гундаа. Эзэн хичээхэд заяа үргэлж түшдэг юм байна ээ