Ээж минь бue нь мyyдaaд нутагтаа очиж сар болоод aжил яBдлыг нь өнгөрөөчихөөд ирсэн чинь эхнэр минь байраа зараад гадагшаа явчихсан байсан

Энхмаа бүсгүй дээд сургуулиа дүүргэж сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх мөрөөдөлтэйгээр дипломоо өвөртлөн гарлаа. Сургуулийн дотуур байранд дахин ганц сар суух зөвшөөрөл арайхийн аваад ажил хайж олон газрын анкет бөглөсөн боловч “Эргэж холбогдоноо” гэсэн ганц үгийг дуулдаг болов.
Сүүлдээ ч тэр үгэнд итгэхээ байжээ. Өдөржин зар харж ийш тийш утасдах боловч олигтой хариу сонссон нь үгүй. Халаасан дахь жаахан мөнгө, оюутны байран амьдрах сарын хугацаа зэрэг дуусав. Гэтэл түүнд нааштай хариу өгсөн газар нь арваад ажилчинтай жижигхэн нарийн боовны цех байлаа.
Ядаж өдөртөө гэдэс цатгалан, бас ч цалин нь ганц хүнд хүрэлцэхээр болсон тул уухайн тас ажилдаа оров. Анхны цалингаа авангуут нийтийн байрны нэг өрөө түрээсэллээ. Цалингаас цалингийн хооронд мөчиг тачигхан амьдрал, байрны түрээс, хоол ундандаа яг таарах дундаж цалин, улирал солигдох бүрт хувцас хунар хэрхэн авах талаар толгой г.а.ш.и.л.г.а.с.а.н бодол.
Өдрийн 10 цагийн ажилд с.ө.х.ө.р.ч у.н.а.т.а.л зүтгэж, ганц амрах өдрөө нойроо ханатал унтаж, өөртөө зориулах илүү цаг гаргаж ч чадалгүй явсаар нэг л мэдэхэд таван жилийг үджээ. Түүний амьдрал ажил-гэр гэсэн нэгэн тойрогт орчихоод хэзээ ч түүнээсээ гарч чадахгүй болсон мэт, яаж гарах учраа ч олохгүй байсаар, цаг хугацаа урссаар.
Ажлаасаа гарч өөр ажил хаймаар санагдавч “Хэрэв ажил олдохгүй бол нөгөө багахан цалин нь тасалдаж байрны түрээсээ төлж чадахгүй гудамжинд гарах болно” гэсэн а.й.д.а.с.
Нутгаас хааяа ярих авга эгч нь нөхөр сүүдэртэй болж байгаа эсэхийг байнга лавлах нь бүр ч тээртэй. Амралтын нэг өдөр адар ширтэн хэвтэж байснаа гэнэт арван жилийн сургуульд багшийнх нь заасан “Хэрэв тойргоор эргэлдэж байгаа биетэд гадны ямар нэгэн хүч л нөлөөлөхгүй бол жигд эргэсээр байх болно” гэсэн физикийн хууль байдгийг санав.
Энхмаа нэгэнт л тэр тойрогт ороод эргэж байгаа юм чинь хэрэв өөрөөс нь хамаарахгүй ямар нэгэн хүч үйлчлэхгүй л юм бол энэ тойрогтоо байсаар насыг барах юм байна гэж ухаарав. Гэвч тэр хүүхэд байхын л гэнэт нэг залуу гарч ирээд “Би чамайг эртнээс харж явсан. Надтай гэрлээч” гээд хуримын бөгж бариад ирнэ. Бүх зүйл сайхан болно” гэсэн мөрөөдөл нь хэвээр.
Заримдаа өөрийгөө ш.о.о.л.ж “Үйлдвэрийн хэдэн охидоос өөр хүнтэй уулздаггүй, дэлгүүрийн өвгөнөөс өөр эр хүнтэй үг сольдоггүй над дээр хэн ч ирэх билээ? Магадгүй эмгэн болсон хойноо ч ингэж мөрөөдөж байж магадгүй л хүн шүү” гэж бодоод ганцаар мушийна.
Наадмын урд үдэш баяр угтаж цаг наргүй ажилласан ажилчдаа захирал болох хижээл насны эхнэр нөхөр хоёр багахан урамшуулж хоолонд урьж, ганц д.а.р.с задлав. Зарим хүн ялимгүй д.а.р.с уугаад сэтгэл нь сэргэдэг бол Энхмаагийн хувьд эсрэгээрээ сэтгэл нь үймэрч, г.у.т.а.р.ч эхэллээ.
Бороо ганц нэг хаялсан шөнийн хотын гудмаар алхаж явахдаа “Надад туслаач. Энэ нэг тойргоос би гармаар байна. Бурхан ч бай, чөтгөр ч бай хамаагүй. Хэн нэг нь надад туслаач дээ” гэж тэнгэр өөд нүүрээ хандуулан гараа алдлаад шивнэн гуйлаа.
Хэн ч түүний үгийг сонсоогүй бололтой халуу ш.а.т.с.а.н нүүрэн дээр нь борооны жижиг дуслууд хааяа нэг унаж, тас хар тэнгэр чив чимээгүй дүнсийнэ.
Гүн шөнийн нойронд нь хэн нэгэн түүнээс “Надад туслаач, надад туслаач дээ” гэж дорой дуугаар г.и.н.ш.и.н г.у.й.х дуулдаад Энхмаа ц.о.ч.и.н сэрэв. Зүүдэлж дээ гэж бодоод эргэж хэвтээд зүүрмэглэж эхэлтэл дахиад л “Надад туслаач, туслаарай” гэж бүр чанга о.р.и.л.о.х дуулдлаа.
Энхмаа өндийж суугаад “За ганц хоёрхон х.у.н.д.а.га д.а.р.с л у.у.с.а.н шүү дээ. Нөгөө а.рх.и.н.ы цагаан с.о.л.и.о гэдэг нь болж байгаа юм байх даа” гэж өөртөө дуулдахаар хэлээд эргэж хэвтлээ. Энэ шөнөөс хойш нөгөөх л тусламж гуйсан дорой дуу байнга дуулддаг болоод эхлээд а.й.ж., дараа нь дасаж эхлэв.
Тэгснээ гэнэт яг тэр наадмын урд үдэш хэн нэгнийг дуудан тусламж гуйсны дараагаас энэ дуу хоолой сонсогдож эхэлснийг саналаа. “Энэ тэгвэл санамсаргүй хэрэг биш байх нь ээ. Би хэн нэгнийг дуудчихаж.
Гэхдээ би тусламж гуйсан болохоос тусалъя гэж дуудсан биш. Харин хэн нэгэн хүн надаас үнэхээр тусламж гуйгаад байгаа юм биш байгаа? Би тэр хүнд туслах ёстой юм болов уу? гэж бодовч хэнд хэрхэн туслахаа бодоод бодоод олсонгүй.
Цардмал зам, гудамжинд тавьсан машин дээгүүр дарайтал хяруу унасан намрын өглөө Энхмаа ажилдаа эртхэн гараад дулаан хувцасалсандаа өөрийгөө дотроо сайшаасаар зөөврийн унаанд суулгүй зам даган алхаж явлаа.
Гэтэл гудамжны сандал дээр нэгэн эр хөвөнтэй хүрэмнийхээ энгэрт хошуугаа шургуулан хөлөө эвхэж даарсан бололтой нугдайн суугаад, хүрэмнийх нь захны завсраар амьсгалынх нь уур үе үе пурхийж харагдана.
Шил сав цуглуулдаг хүмүүсийн үүрч явдаг том ногоон шуудай сандал дээр дэлгээтэй харагдах нь энэ шөнө эндээ унтаж хоносон бололтой. Засуулаагүй удаж, хир болсон сэгсгэр үс нь дарж өмссөн хар ноосон малгайных нь дороос тал тал тийш сэгсийжээ.
Энэ замын ойролцоо хүнсний том зах байх тул энүүгээр өглөө оройд с.о.г.т.у.у хө.л.ч.ү.ү хүмүүс хөлхөлдөх нь нүдэнд нь дасал болсон тул Энхмаа түүнд нэг их анхаарлаа хандуулсангүй. Харин хажуугаар нь өнгөрөхдөө санаандгүй нүдний булангаар харвал нэг л дөлгөөн харцтай эрүүл нүд түүнийг дагуулан харах ажээ.
Яагаад ч юм түүний хуучирч хир даг болсон хөвөнтэй хүрэм, анх ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхээ больсон үрчгэр өмдтэй гэнэн ч юм шиг ширтэх харц нэг л зохицохгүй байгаа мэт санагдав.
Нилээд өнгөрч яваад тэр санаандгүй эргэж харвал мөнөөх эр даарсан бололтой бүр ч нугдайн нүүрээ хүрэмнийхээ энгэрт шургуулжээ.
Энхмаа жижиг халуун савтай кофе барьж яваагаа гэнэт санаж буцаж очоод кофегоо дэргэд нь тавьчихаад эргэж харалгүй алхаж одов. Мөнөөх эр сөөнгө хоолойгоор “Гялайлаа. Буян чинь дэлгэрэг” гэж хэлэх нь настайвтар хүн шиг дуулдав.
Тэр цаашаа алхахдаа нэг л их баяр хөөртэй, хүүхэд шиг үсчин гүймээр ч юм шиг, хүнд тусалсандаа өөрөө туслуулсан мэт аз жаргалтайгаар инээмсэглэн урт оосортой цүнхээ хойш урагш савлан алхаж яваагаа өөрөө ч анзаарсангүй.
Орой ажил тараад нөгөө замаараа явтал сандал хоосон, нөгөө хүн ч харагдсангүй. Энхмаа дотроо “Өө халуун савыг минь а.р.х.и.н.а.а.с өгөөд у.у.ч.и.х.а.а биз. За тэгээд энэ тус ч юм уу, ус ч юм уу?” гэж бодсон авч у.у.р. нь хүрсэнгүй.
Харин тэр шөнө мөнөөх тусламж гуйсан дуу сонсогдолгүй тайван унтсанаа өөрөө ч анзаарсангүй. Маргааш өглөө нөгөө л замаараа явсан авч бас л тааралдсангүй.
Харин орой нь ажлаасаа гараад явж байтал нөгөө хүн түүнийг хүлээсэн бололтой зогсож байснаа дөхөж ирээд инээмсэглэн “ Савыг тань өгөх гээд” гэж хэлээд арай өөр өнгөтэй боловч цоо шинэ ижилхэн халуун сав сарвайв. Энхмаа ухраад:
-Энэ миний сав биш байна гэхэд мөнөөх эр инээмсэглээд:
-Харин таны халуун савыг нэг муу юм д.э.э.р.э.м.д.ч.и.х.э.э.д… Тэгээд би дахиж шинээр авсан юмаа. Та авчих л даа гээд дахин сарвайв. Энхмаа:
-За за, баярлалаа гээд саваа аван эргэвэл:
-Харин би баярлалаа гэж хэлээд хоцров. Дөч эргэм насны сахал үсэндээ баригдсан тэр хүний нөгөө л нүдэнд чин сэтгэлээсээ талархсаны шинж байгаад Энхмаагийн сэтгэл ахин баяраар бялхав.
Маргааш өглөө нь Энхмаа өгсөн халуун саванд нь цай чанаж хийгээд дахин тааралдвал өгөх юм шүү хэмээн бодоод барьж явсан боловч таарсангүй. Харин орой ажил тараад нөгөө хүнийг харцаараа хайж явтал хэсэг бүлгээрээ бөөгнөрөн зогсох х.а.л.а.м.ц.у.у хүмүүсийн дунд зогсож байснаа өөрийг нь хараад хүний араар ухасхийн орж нуугдах танилаа харж “Үгүй яахав, и.ч.и.х булчирхайтай л эр юм” гэж бодоод жуумалзсанаа замаа хөөлөө.
Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Энхмаа савтай кофе ч үгүй, нөгөө эрийг бараг мартсан алхаж явтал замын сандал дээр түүнийг хүлээх адил сууж байгааг олж харав. Яагаад ч юм түүнийг олж харсандаа баярлаад ч байх шиг санагдсанаа мөн л өөрийгөө “Үгүй ер гудамжны а.р.х.и.ч.и.н л дутаж гэнэ” гэж ш.о.о.л.о.н бодсоноо инээмсэглэн мэндлэв. Мөнөөх эр ичингүйрэх шиг инээмсэглээд:
-Танд дахин баярласнаа хэлэх гээд л сууж байна гэхэд Энхмаа:
-Өө би өнөөдөр кофе авч гарсангүй л дээ, мэдсэн бол… гэхэд үгийг нь таслан:
-Зүгээр зүгээр. Би халуун юм уучихсан гэснээ ногоон шуудайгаа нуусхийн араараа хийгээд:
-Юу л даа, биднийг хэн ч тоож харьцдаггүй юм шүү дээ. Халуун кофе өгсөнд, бас хүн ёсоор харьцсанд тань баярласан шүү гэж хэлэх гээд л сууж байгаа юм гээд зэрэгцэн алхав. Энхмаа:
-Хүн л бол хүн шүү дээ. Тийм бодолтой хүмүүс бий. Та яагаад энэ зам руу орчихов доо? гэхэд нөгөө эр:
-Яахав дээ, би хүнийг буруутгахгүй ээ. Миний сэтгэлийн хатгүйгээс л болсон хэрэг. Ээж минь бue нь мyyдaaд нутагтаа очиж сар болоод aжил яBдлыг нь өнгөрөөчихөөд ирсэн чинь эхнэр минь байраа зараад гадагшаа явчихсан байсан. Би ч би. Тэгээд л гутарч байна гэж а.р.х.и да.р.с. уугаад…
эхлээд найзуудынхаараа хэсэг байгаад, тэд ч надаас уйдаад… дараа нь хамаатнуудынхаараа очоод… тэд ч бас уйдсан. Ер нь тэгээд хүнд г.а.й болж явахаар гэж бодоод ийм амьдралыг сонгосон доо гэвэл Энхмаа:
-Та одоо ажил хийж чадах уу? Манайд нэг ачигчийн орон тоо бий гэвэл тэр гэмшингүйгээр мөрөө хавчин инээмсэглээд:
-Дэмий биз дээ? Таны нэрийг хөөдчих байх гэж хэлэх нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж байлаа. Тэр өдрөөс хойш Энхмаа Дандар гэж өөрийгөө танилцуулсан тэр хүнтэй нилээд хэдэн удаа ярилцаж, инээж хөхөрч, хэд хоногоор алга болоход нь санаа зовниж, ганц нэг дулаан хувцас авч өгч, хоёр сар хэртэй болоход сүрхий дасчээ.
Дандартай анх уулзсан цагаас хойш зүүдэнд нь ирдэг тусламж гуйсан дуу хоолой сонсогдохоо байсныг тэр гэнэт анзаарав. Энхмаа сүсэг бишрэлгүй боловч тэр дуу Дандарынх байсан гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ.
Ярьж хөөрөөд танилцаад ирэхээр тэр тийм ч а.р.х.и.н.а.ас өөр юм бодохоо байсан дүнсгэр амьтан биш хөгжилтэй яриа хөөрөөтэй, бас ч үгүй мэдлэгтэй нэгэн болох нь анзаарагдав. Заримдаа ажил дээрээ оройтсон үед нь гэрт нь дөхүүлж өгөнгөө хамаг л мэддэг хошин яриагаа хаман ярьж Энхмааг хөгжөөхийг хичээнэ.
Ийнхүү явахдаа Энхмаа гудамжны а.р.х.и.ч.и.н.т.а.й явж байна гэж хүмүүсээс огтхон ч санаа зовдоггүй, харин Дандар хүн амьтан ойрхон зөрвөл дуугаа намсган зайгаа барьсхийн холдоно.
Гэтэл нэг л өдөр Дандар сураггүй алга болов. Тэр хавиар бөөгнөрөн байдаг асан хүмүүс ч үзэгдэхээ больжээ. Хэнээс хаанаас сураглахаа ч мэдэлгүй нэг өдөр ажлынхантайгаа цайлж суухдаа:
-Энэ урд замын хавьд байдаг а.р.х.и.ч.и.н..г.у.уд ер үзэгдэхээ байжээ гэхэд нилээд аманцар нэг охин:
-Тэднийг чинь машинаар ачиж аваачаад э.м.ч.и.й.н үзлэгт хамруулаад эрүүлийг нь д.о.н.о.р болгочихдог юм гэнэ билээ гэхэд Энхмааг тэдний нэгэнтэй сүрхий танил бололтой инээд алдан явж байхыг харсан захирал эмэгтэй:
-За битгий худлаа ярь. Нэг сайн санаатан дулаан байранд аваачаа биз. Ер нь өвөлдөө үзэгддэггүйг чи анзаараагүй юу гэж хэзээ хэзээгүй н.у.л.и.м.с урсгах нь уу гэмээр царай гаргасан Энхмаа өөд болгоомжтой харан хэлэв.
Энхмаа яагаад тэр хүнийг ингэтэл үгүйлээд байгаагаа үл мэднэ. Хайр биш, тэр чинь хөгшин, бас а.р.х.и.ч.и.н гэж бодовч өөрийн мэдэлгүй түүний хойноос санаа нь зовнино. Энхмаагийн амьдрал нөгөө тойргоороо эргэсээр… Дөрвөн жил хичээн сурсан, мөрөөдөж байсан амьдрал минь энэ юм гэж үү? гэж өөрөөсөө асуусаар…
Гэтэл хаврын нэг өдөр өнөөх л сандал дээрээ цэвэрхэн хувцаслаж, сахал үсээ авсан Дандар түүнийг хүлээн гартаа ганц ширхэг улаан сарнай барьчихсан сууж байлаа. Энхмаа таньж ядан нүдээ анивчиж харснаа чимээгүй дөхөж очоод, н.у.л.и.м.с.а.а. барьж чадалгүй энгэрийг нь түшин жаахан хүүхэд шиг у.й.л.ж орхив. Дандар түүний үсийг илэн аргадахад:
-Хэл сураггүй хаашаа алга болчихдог хүн бэ? гэж арайхийн дуугарав. Дандар:
-Өвөл болохоор биднийг чинь нөгөө Ерөө гэдэг газар луу а.ч.и.ж орхидог юм шүү дээ. Тэндээс сарын өмнө ирсэн. Тэгээд уурхайд сар ажиллачихаад ирлээ. Би чинь уг нь уул уурхайн инженер санаатай юм.
Тогтсон ажилтай болж, бас хүн шиг аятай хувцас хунартай болж ирэх гэсээр удчихлаа. Ерөөд дөрвөн сар, уурхайд нэг сар болохдоо у.у.г.а.а.г.ү.й гэж их л эрэмшүү хэлэхэд Энхмаа өгсөн цэцгийг нь үнэрлэн инээгээд:
-Болж дээ. Бүр залуухан болчихож гэвэл Дандар:
-Би уг нь гучин дөрөвтэй л хүн л дээ. Гэхдээ а.р.х.и у.у.х.а.а.р царай зүс авах юмгүй болдог юм байна. Би үнэхээр нэг чөтгөрийн тойрогт орчихоод байсан юм. Өдөр жаахан мөнгө олно, хоолтой хоолгүй а.р.х.и у.у.н.а., маргааш нь ш.а.р.т.а.н.а.
Ш.а.р.а.а т.а.й.л.н.а, дахиад с.о.г.т.у.у. За тэгээд нэг у.у.ч.и.х.а.а.р бүхий л юм хамаагүй санагдахыг яана Өдөр бүр ингэж эргэсээр тэр тойргоосоо гарч чадахаа байчихаад хэн нэгэн ирж туслахгүй л бол би өөрөө гарч чадахгүйгээ мэдээд өдөр бүр залбирдаг болсон гэхэд Энхмаа өөрийн эрхгүй:
-Тойрогт орох оо? гэж дуу алдав.
-Тийм ээ. Бүр нэг ч.ө.т.г.ө.р.и.й.н тойрог гэмээр…
-Хэзээнээс залбирсан гэж?
-Өнгөрсөн жил наадмын өмнө хэдэн төгрөг өөрөөсөө нууж хурааж байгаад наадмын талбай орох санаатай ганц аятайхан гутал авч өмсөөд илүү гарснаар нь ганц юм аваад у.у.ч.и.х.с.а.н чинь с.о.г.т.о.ж ун.а.а.д гутлаа ху.л.г.а.йд а.л.д.с.ан.
Тэгээд л өөртөө г.у.т.а.р.ч “Би энэ замаас өөрөө гарч чадахгүй юм байна. Хэн нэг нь надад туслаач” гэж байнга гуйдаг болсон юм. Нэг хүн надад туслах гэж гараа сунгаад миний гарт арай л хүрэхгүй сарвайгаад хичээгээд байна гэж зүүдэлдэг байсан.
Тэгээд л сэрэнгүүт надад туслаарай гээд л залбирна. Би тийм ч сүсэгтэй хүн биш л дээ. Гэхдээ тэр гараа сунгасан хүн чи байсанд би эргэлзэхгүй байна. Чиний сунгасан гар миний гараас атгаж аваад намайг тэр муухай тойргоос с.у.г.а т.а.т.с.ан.
Чи л намайг хүн гэж тоож харьцсан. Би чиний төлөө хичээсэн. Гэхдээ би тэр кофе өгдөг өдрөөс бүр өмнө чамайг хараад “Энэ сайхан бүсгүй яасан гунигтай алхаж явдаг юм бол доо? гэж боддог байсан гэхэд Энхмаа наадмын шөнө бас тэгж гуйж байснаа санан инээмсэглэхэд Дандар:
– Харин би өчигдөр ажлаасаа чөлөө авч чамтай уулзахаар ирсэн. Маргааш уурхай руугаа буцна гэхэд Энхмаа:
-Би тэгээд яах юм? гэж дуу алдав. Дандар түүнийг өхөөрдөнгүй харж инээмсэглээд:
-Би намар ирнэ. Тэгээд хоёул гэрлэнэ. Чи зөвшөөрөх үү? гэхэд Энхмаа царай өөд нь өлийн итгэж ядсан харцаар харлаа. Дандар:
-Чи итгэж болноо. Би дахиад а.м.с.а.х.гүй гэхэд Энхмаа инээмсэглэн толгой дохилоо.