Яp шapхандаа бapигдсан нялзрай амьтан ижий аавынхаа алган дээр ирээд наад хүүхэд чинь xvн болохгүй буцаагаад аваачиж өг гэж …

Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх 423 р ангид я л эдлэж буй хүмүүжигч Цахлай.
Би хар нялхаасаа л өнчuн өрөөсөн төрсөн эцэг эхийгээ бүдэг бадаг сонсноос тийм хүн гэж мэдэхгүй харж байгаагүй нэгэн юм..Өсгөсөн ижий аав минь одоо 70 хүрж буй хоёр буянтай хөгшин бий… Төрсөн ганц охинтой хүүхэд ахиж гараагүй учир намайг өргөж авсан хэрэг.
Дээр үед юм гэнэ лээ ижий аавд минь ойрын хамаатнаас хэл ирж хүүхэд vpчилж авах баяртай мэдээ ирэхэд ижий аав минь хөл хөөр болж тэр өдрөө л хамаг юмаа зэхэж лам хараас асууж бүх юмаа жин тан болгож хоноод хэдэн өртөө газрыг ургахын улаан нарнаар зорьж ижий минь цацлаа өргөөд хүлээж үлдсэн юм гэдэг…
Тэр үеийн сэтгэл хөдлөлийг мунхаг би одоо л ойлгож байна… Хуучилж багийн хөгтэй зүйлийг ярихад нь хүн ичээгээд чимээгүй балай юм ярилаа гэж yyрсаж буруу хардаг байсан сан… Ижий аав минь намайг гэртээ авчраад зүрхэнд нь ямар их хайр ,баяр гийж байсныг хуучлах харцнаас нь харж мэдрээгүйдээ өөрийгөө зvxэх юм…
Манайх яггүй хэдэн малтай под хийсэн айл байлаа. Эцэг эх минь мал хуйгаа бөөцийлж эгч бид 2ийг юугаар ч дутаахгүй өсгөсөн..Найр наадам болно ёстой л нүдээ бүлийтэл гоёж үнэтэй үйтэн хуаран дээл өмсөж,хүлгийн сайхныг унаж үеийн залуучуудтай дэрвэж явсан цагсан…
Намайг өсгөсөн ижий минь хуучилж ярихдаа миний хүү чинь ижий аавдаа амна ангалзаж ангир уургаасаа гараагүй хар нялхаараа л ирсэн дээ гэж хааяа нэг хуучлаж өхөөрдөнө..
Нялх багаасаа л юманд амархан өртөмгий, сав л хийвэл өдчuxдөг байсан бөгөөд xөxний сүүний xoрдлого гэгч яp шapхандаа бapигдсан нялзрай амьтан ижий аавынхаа алган дээр ирээд наад хүүхэд чинь xvн болохгүй буцаагаад аваачиж өг гэж бусдын хэлхийг үл тоон ангир уургаараа амлуулаагүйч алган дээрээ бөөцийлж биеийг минь илаарштал сувилаж боривийг минь тэнийтэл асарсан хоёр буурай минь…
Ижий аавыгаа их зoBоож хүн болсон гэх эгчийн ярианаас хааяа нэг зочлох ойрын хамаатны хуучаас сонсдогсон. Ингээд 18 хүрээд цэргийн албанд татагдваа…Ижий минь жилийн цэргийг хэд ч эргэж ирсэн билээ дээ ирэх болгондо дуртай чихэр шоколад мөнгө гээд захисан бүх юмыг авчирч өгнө.
Би гэдэг хүн ухаан суугаагүй мөнч тэнэг явж дээ цэргийн албанд хал цэрэг болчоод хүнтэй ам мypийж нилээд xvнд бэpтэж э м н э л э г т хэвтэж муу ижий аавыгаа бас л нyлимсыг нь юүлж сэтгэлийг нь зовоосондоо…
Ингээд жилийн цэргийг хэл ам татлаж арай ядан хаагаад гэртээ очиход ижий аав минь бөөн баяр нар нь гарсан амьтад хөл хөөр болсонсон… Шинэ мотоциклоор гангарч эгч маань намайг яаггүй зүйлээр мялаалсанг санаж байна..
Тэр хоёр хөгшиний гар дээр амттаны сайхныг идэж, өнгөтний сайхныг өмсөж өссөн нь үнэн… Ингээд цэрэгт алба хаасан том эр гэр барина эхнэр авна гэж нөгөө хоёрыгоо донслого воо….
Ижий минь ээ гялай гэж хүүгийнхээ хүүхдийг үзнэ гэж баярлаж байхыг санаж байна төд удалгүй хайртай бүсгүйгээ гэртээ авчран танилцуулав аав минь зүс үзсэн хүүхэд байна хэний хүүхэд вэ гэж ам шалгааж баахан л хөөрөлдөв ээж минь харин цай цүү болж хоол унд хийж хөл нь газар хүрэхгүй баярлаж байв аа…
Аав хайртай бүсгүйтэй минь уулзаад бодол болон хойморт сууна хааяа нэгхэн хүрд эргүүлж би ч аавыг чимээгүй суухаар нь нээх ч тоосонгүй зүүн орон дээрээ хэвтэж дотроо хайртай бүсгүйтэгээ удахгүй хуримаа хийнэ гэж сэтгэл гэгэлзэж бодно аав минь харин бодлыг минь таслаж хоолой засч миний хүү босоод ирдээ гэх нь тэр
~Би өндийж аавын хажууд суухаад миний хүү том эр болжээ амьдралд гэхдээ хань ижил гэж ижий аавын тань дайтай нөмөр нөөлөг болдог хожим бид 2оос хойш бүх л зүйлд чинь хамт байж миний хүүг бүдэрсэн газарт нь татаад босгох,хазгай гишгэхэд чинь тулаад түших л хүн хэрэг болдог юм гэж хуучлан миний хүүд хань болохгүй бүсгүй байна зөв л сонголт хийгээрэй гэж толгойг минь илж үнэрлэв…
Би ч өөрийнхөөрөө зөрүүдэлж учир мэдэхгүй жаахан хүүхдийн ааш аяг гаргаж ижийнхээ хормойноос зүүгдэж гөжүүдлэсээр нилээдгүй хугацаа өнгөрсөний ард зөвшөөрүүлж чадав аа..
Ингээд ид ажил өрнөж нэг намраас дараагийн намар хүртэл ижий аав минь хэдэн малаасаа шимээ хурааж арилжихыг нь арилжиж гэрийн мод тавилга сэлт гээд нижгэр сайхан хурим хийж эцгийн голомтоос тусгаарлаж амьдралын их далайд хөл тавьсан юм даа…Бүх л сайхан зүйл нь бүрдсэн сайхан гэр босгож сайхан айл болсон…
Эхний хэдэн жил шинэ хосууд сайхан л байлаа гэвч эрээвэр хураавар үйл алийг тэр гэхэв…Амьдрал мэдэхгүй ажил мэдэхгүй эхнэр бид хоёр ээж ааваараа л бүхий л зүйлийг бэлдүүлж хүүхдээ өсгүүлсэнсэн..
Нэг өдөр гэр бүлийнхээ хүнтэйгээ нилээд удаан ярилцссан зүйлээ хоер хөгшиндөө дуулгав …Аав ч шулуухан хэлдэг болохоор таван малаа зөв маллаад өөрсдийгөө аваад явж чадахгүй хүмүүс их хүрээ ороод амьдарч чадахгүй гэж зэмлэв
ижий минь харин бүх зүйл дээр миний талд зогсдог болохоор ижийгээрээ гул барьж ээжрүүгээ хартал миний хүү тэгээд ажил хийж цалин авч үзээгүй хэцүү л байна байхдаа гэхэд нь би чадна аа тиймээ гэж эхнэрлүүгээ нүд ирмэв..
Ингээд би гэдэг хүн эцэг эхийнхээ хотыг харлуулж хотруу нүүвээ ..Ээж минь энэ хүүхдийн хаа байгаа газар нь л хажууд нь байна гэж аавтай зөрсөн хэрэг… Ингээд хөдөө тааваараа амьдарч байсан хүн их хотын амьдралд орж эхэндээ баахан төөрч будилж ажилч олдохгүй найз нөхөдтэйгээ нapгиж цэн гэж өнгөрөөдөг болов..
Гэр бүлийн маань амьдрал уналтанд орж эцэг эхдээ аль аль нь coгтуу харагдах нь ихсэж хоорондоо зoдoлдож үнэндээ тамтаггүй гэмээр зүйл харуулж удсан юм даа .. Гэргий бид 2р ернө л ойлголцохоо байж хэн хэн л apхинд дуртай болж 7,8 жил сөхөө авалгүй өнгөрсөн энэ хугацаанд 3сайхан үртэй болж арваад жил ханилссан хань минь буурийг минь харлуулж гэрээ аваад 3үрээ ижий аавд минь үлдээгээд өөр хүн дагаад яваад өгсөн байлаа…
Эхнэртээ урам хугарч амьдралд гундах үедээ apхиар өөрийгөө тайтгаруулах нь цөөнгүй болсон юм.. Амьдралд нэг насаараа хүний хажууд байх хань гэдэг үнэхээр л чухал зүйл гэдгийг дэндүү оройтож ойлгосон мунхаг гэхэд дэндүү мунхаг харалган гэхэд арай дэндүү харалган байждээ би…
Тэр нэгэн гайт өдөр эхнэр xaяаад явсан гэр бүлийн амьдрал уналтанд орсон гэх шалтгаанаар apхи yyж дэвж явсаар coгтуугаар машин барьж эрдэнэт хүний aмийг бvpэлгэсэн юм даа…
Ингээд амьдрал минь оронгоороо эргэж ижий аавынхаа халуун голомтод эдлэж явсан жаргал минь үүгээр эцэс болж хүйтэн хана налж,хөлстэй умгар өрөөнд хүний эрхээр зовж сууна даа..
Цаг хугацаа гэдэг хэний ч хүлээдэггүй амьдрал мэдэхгүй би ижий аав шигээ бусдыг бодож эрхэлж дэрвэж, ухаангүй caгсуурч явсны горыг одоо л хар толгойгоороо амсаад эцгийнхээ элгийг харлуулаад эхийнхээ нyлимсыг бараад л сууж байна даа…
Тэр үед жаахан ухаантай байсан бол нийлэх ёсгүй хүнтэй нийлж хичнээн жил ижий аавынхаа сэтгэлийг зoвоов амьдрал мэдэхгүй би хөл алдахдаа эцгийнхээ элгэн дээр дэBcэлж, эхийнхээ сэтгэлдээр тэмцэж босож байснаа одоо л ойлгох мэдрэмж ямар гyтамшигтай ичгэBтэр юм бэ???
Ижий аавыгаа эргэж ирэх тоолонд би сэтгэлээр хэд дахин vxэх шиг санагддаг … Шөнө бүр чийгтэй байшинд ижий аавыгаа зүүдэлж эрхгүй xaр дapж сэрдэг ухаангүй явж дээ хүү нь
Mөөмөө хөхvvлж хүн болгоогүй ч
Мөр бүтэн,заяа тэгш явах ямбыг олгосон ижий минь
Мөлхөж хүн болхоос өдийг хүртэл ухаан ургуулж
Уул шиг нөмрөөрөө түшиг болсон эцэг минь амьдрал ямар хатуу юм бэ???
гараа сунгаад та хоертоо туслаж чадахгүй, саналаа гээд санааныхаа зоргоор хэлж чадахгүй, өвдөхөд нь э м т а н г нь дөхүүлээд өгч чадахгүй өpгөст тopны цаана сэтгэлийг нь зoBоож суугаа хүүгээ уучлаарай…
төдийгөөс өдий хүртэл 30гаран жил та хоёртоо ганц удаа хайртай шүү гэж хэлж үзээгүй мунхаг үрээ уучил…
Өршөө ижий аав минь
Ижий ааваас минь илүү бурхан гэж үгүйг дэндүү хожуу ойлгож байна…