Тодгэрэлийг шapxлyyлж үлдээсэн жүжигчин Шүүдэрцэцэгийн ДАРААГИЙН ХАЙРТ олныг гайхшруулав

Жvжигчин П.Шvvдэрцэцэг хайр дурлалын тал дээр олон биш ч зузаан тvvхтэй нэгэн. Дуучин Темпотой vерхэж багагvй сенсааци тарьж явсан тэрбээр удалгүй жvжигчин Э.Тодгэрэлтэй vерхэж харилцаагаа багагүй хугацаанд олноос нууцалсны эцэст ил болгосон. Гэвч тэдний харилцаа ч мөн л адил удаан үргэлжлээгүй юм.
Жүжигчин Шүүдэрцэцэг алс холын Америкийн нэгдсэн улсыг зорьж араас нь Тодгэрэл сүр дуулиантайгаар явсан ч төд удалгүй эх орондоо эргэн ирсэн. Ирсэн даруйдаа тэрээр фитнессээр идэвхитэй хичээллэх болж өөртөө чамгүй анхаарал болсон юм. Харин түүний ийнхүү эрчимтэй фитнесээр хичээллэж байгааг зарим хүмүүс Америкд очсон хойноо Шүүдэрцэцэгтэй асуудалтай байсан учир салах шийдвэрт хүрч эх орондоо ирсэн бөгөөд түүнийг мартахын тулд ийнхүү шаргуу спортоор хичээллэж байгаа гэсэн яриа гараад байгаа аж.
Олны яриа ч ортой гэдгийг Шүүдрээ баталж саяхны нэгэн сториндоо шинэхэн хайрттайгаа хамтдаа авхуулсан зургаа “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Чамдаа маш их хайртай шүү, Чи бол миний зүрхний нэг хэсэг” хэмээх тайлбартайгаар оруулжээ.
Шүүдэрцэцэг ийнхүү шинэ хайрттайгаа учраад завгүй яваа бол Тодгэрэл түүнийг мартаж чадахгүй яваа гэдэг нь хамтдаа авхуулсан зургууд, өмнөх дурсамжаа өөрийн цахим хуудаснаасаа ycтгaaгүй байгаагаас нь харагдана. Тэрээр өөрөөсөө ч илүү хайрлаж явсан Шүүдэрээтэйгээ одоогийн болоод ирээдүйн амьдралаа төлөвлөж ийнхүү ярилцлага өгч байжээ. Гэвч энэ бүхэн нь ийнхүү талаар өнгөрсөн нь харамсалтай.
Сүүлийн үед шар хэвлэлийнхний “дaйpaлт”-д их epтeeд байна уу даа?
-Би хувийн амьдралынхаа талаар дэлгэх тийм ч дуртай хүн биш дээ.
-Та УДЭТ-аас чөлөө авч, АНУ руу явчихаад ирсэн. Цаашдаа тэнд сурах, мэргэжил дээшлүүлэх бодолтой юм уу?
-Хүн бүрт л өсөж дэвжих, мэдлэгээ ахиулах хүсэл бий. Хэн ч булааж авч чадахгүй хөрөнгө бол мэдлэг, боловсрол шүү дээ. Тэр дундаа уран бүтээлч хүн хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Тийм ч болохоор манай гэр бүлийн хүн (жүжигчин П.Шүүдэрцэцэг) АНУ-д сурч, ажиллаж байна. Одоогоор хэлний бэлтгэлдээ суралцаж байгаа. Ирэх намраас тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиолч, найруулагчаар суралцах юм. Би ч оччихоод ирсэн. Удахгүй буцаж, сурна. Энд зохицуулах ажил багагүй бий учраас яаран явж түвдэхгүй байна.
– Таны зургийг уржигдраас цахим орчинд “Жүжигчин Э.Тодгэрэл aмиa xopлoxыг завдлаа” гэсэн тайлбартайгаар тараасан байсан. Та харсан уу?
-Урлагийн мэргэжилтэй хоёр хүн хамтын амьдралаа эхлүүлсэн болохоор ч тэр үү, элдвийн л хэл аманд epтex юм. Салж нийллээ л гэнэ, хаялаа явлаа л гэнэ. Тэр болгонд дуугүй л өнгөрдөг. Дуугүй байдаг болохоор улам элэг барьдаг ч юм шиг. Хувийн амьдралынхаа нарийн нандин болгоныг ил гаргаад байх утгагүй. Амьдралын утга учир, гэр бүлийн нандин нууц гэж бий шүү дээ. Анх удаа л би ярилцлагадаа хувийн амьдралынхаа тухай ярьж байгаа нь энэ. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ.
Шүүдэрээг Дубай руу сургалтад явахад, Тайландад хэлний бэлтгэлд суралцах үед ч “Саллаа, сарнилаа, өөр хүнтэй болжээ” гээд л байсан. Ер нь байсхийгээд л янз бүрээр бичдэг. Уржигдар мөн л “Салж гэнэ, Тодгэрэл aмиa xopлoxыг завдлаа” гээд л биччихэж. Өнгөрсөн 2018 онд “Драмын 3” хамтлагаараа бие даан “Тэрбумын хэрэг” уран сайхны кино хийж, үзэгчдэд хүргэсэн. Тус кинонд миний дөрвөн давхрын цонхноос vсэрч буй хэсэг гардаг. Орлон тоглогч тоглуулах байсан ч нэгд, би экстрем зүйлд сонирхолтой, хоёрдугаарт, бие даан хийж буй анхны киноныхоо тэр чухал хэсгийг өөрөө гүйцэтгэж зургаа авахуулахыг хүссэн. Ингээд Онцгой байдлын баг бүрэлдэхүүний зааварчилгаагаар тусгай хамгаалалт доор, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр дөрвөн давхраас vcэpч, зургаа авахуулсан.
Тэр зургийг худал мэдээлэл тараахдаа ашигласан байсан. Түүнийг нь харсан хүмүүс “Зүгээр үү” гээд над руу холбогдож байна, зарим нь бүр эмгэнэл илэрхийлсэн байна лээ. Хүний нутагт амьдралынхаа төлөө зүтгэж буй гэр бүлийн минь хүнийг ч элдвээр хэлж, дopoмжилж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчтэй 3эBcэг шүү дээ. Нийгэмд болж буй олон сайн, саар асуудлуудыг хөндөж, уншигчдад мэдээлэл өгөх нь илүү чухал баймаар.
Амьдралын төлөө зүтгэж яваа залуу хосыг гooчилж яах нь вэ дээ. Ямартай ч би амьд мэнд, эрүүл саруул байна, манай гэр бүл хэвийн харилцаатай хэвээр. Салах нь битгий хэл сүй тавьж, хуримаа хийхээр төлөвлөж байгаа шүү дээ, бид. Миний болон миний гэр бүлийн хүний нэр хүндэд xaлдaж, ташаа мэдээлэл тарааж байгаад эгдvvцэж байна. Юутай ч танай сайтад энэ талаар ярьсан болохоор худал мэдээлэл тараасан сайт, олон нийтийн сүлжээний хуудсууд залруулах байх гэж найдаж байна.
БИД ХОЁР ХУВИЙН АМЬДРАЛЫНХАА ТАЛААР ЦАХИМ ЕРТӨНЦӨД ХУВААЛЦАХАА БОЛИХООР ШИЙДСЭН
-Олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглаж, хамтдаа авахуулсан олон зургаа нийтэлдэг байснаа сүүлийн үед нууцалдаг болсон нь хүмүүст ташаа сэтгэгдэл төрүүлсэн юм болов уу?
-Шүүдэрээ фэйсбүүк хаяг, хөтөлдөг албан ёсны хуудсаа гурван ч удаа алдсан. Би ч тэр. Сүүлд гэхэд л АНУ явсныхаа дараа инстаграм хаягаа алдсан. Хаягийг нь буцааж сэргээж чадсан ч бидний нийтэлсэн бүх зураг, бичлэг устсан байна лээ. Ингээд бид ярилцсан юм. “Олон нийтийн сүлжээг зөвхөн ажлын шугамаар л ашиглая, хувийн амьдралынхаа тухай огт нийтлэхгүй байя” гэж. Тэртэй, тэргүй бид хамт байгаа нь үнэн, ойр дотнын хүмүүс минь мэдэж байгаа хойно бусдад ил гаргахаа л болихоор шийдсэн юм.
-АНУ-д мэргэжил дээшлүүлэх хугацаандаа мэргэжлээрээ тэнд ажиллах боломж бий юү. Энэ талаар ер нь судлав уу. Та хэзээ буцаж явах вэ?
-Гадаадад сурч, ажиллах амаргүй. Адаглаад сургалтын төлбөр, өртөг хэр билээ. Шүүдэрээ өглөө нь хичээлдээ явж, өдөр нь хими цэвэрлэгээний газарт ажиллаж, орой нь тэнд ажиллаж, амьдарч буй монгол бүсгүйчүүдэд йогийн хичээл зааж байгаа. Би ч тэнд байх хугацаандаа хар бор янз бүрийн л ажил хийсэн.
Гадаадад сурч, амьдрахын тулд ингэхээс ч аргагүй. Эндэх ажлаа хурдхан амжуулчихаад, дахин АНУ явж, хамт зүтгэж, хамт өсөж хөгжихийг хүсэж байна. Яваандаа хэлний мэдлэгээ дээшлүүлж, сургуулиа төгссөний дараа тэнд мэргэжлээрээ ажиллах боломж бий. Манай уран бүтээлчид ур чадварын хувьд огт гологдохгүй. Гол нь гадаад хэлний мэдлэгээ л дээшлүүлэх хэрэгтэй байна.
ШҮҮДРЭЭ БИД ХОЁР ВЛОГ ХӨТЛӨХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙГАА
-Нээрэн, “Бид гурвын болзоо” киноны зургийг авахуулах үеэрээ та гэр бүлийн хүнтэйгээ танилцсан. Түүнээс хойш хамт уран бүтээлд тоглуулах санал хэр олон ирсэн бол?
-Хоёр гурван санал ирсэн. Гэхдээ тухайн үед тоглох зав, боломж гараагүй. Нээрэн, бид АНУ-д ажиллаж, амьдарч буй залуусын амьдралыг харуулах, тус улсыг зорих гэж буй залууст мэдээлэл хүргэх зорилготой влог хамт хөтлөх талаар ярилцаж байгаа.
-АНУ-д суралцаад ирснийх нь дараа тийм санал дахин тавибал хэрхэн хүлээж авах вэ?
-Дуртайяа хүлээж авах байх аа. Энэ талаар боддог, мөрөөддөг зүйл бидэнд бий. Манай хүн зохиолч, найруулагчаар төгсчихнө, би мэргэжлээ дээшлүүлчихнэ. Биднийг дэмждэг найз нөхөд, хамтран ажилладаг уран бүтээлч ах, эгч нартайгаа хамтраад уран бүтээл хийх боломж ч бүрдэнэ.
Харин жүжигчин Шүүдэрцэцэг дурсамжаа санагалзсан уу Ийнхүү бичжээ:
“Цаг хугацаа өнгөрөх тусам цаг нь болоод хорвоогоос холдон одоход хэн ч vл зогсоодог гэдгийг улам их ойлгох шиг… Ганц л амьдрах амьдралдаа өөртөө дурсагдах vнэтэй дурсамжуудыг vлдээх хэрэгтэй. Юм vз, нvд тайл, өөрийгөө хөгжvvл, бусдаас суралц, өөрийгөө хайрла, цаг зав гарга, ажилла, бас амар зугаал, дэлхий ертөнцөөр аял. Өөрийнхөө vнэнтэй нvvр тул… Өөрийгөө дэлхийн ганц жижигхэн чулууны хэлтэрхий гэдгээ мэдэр. #Дурсамж л vлддэг хорвоо шvv дээ…” гэжээ.