Нярай болон жирэмсэн ээжүүд хэзээнээс вакцин хийлгэх боломжтой вэ ?

Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээнр байгаа билэээ энэ цаг үед ганц найдах зүйл вакцин хийлгэж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах гэсэн иргэд дархлаажуулалтанд хамрагдсаар байна . Тэгвэл нярай болон жирэмсэн ээжүүд хэзээнээс вакцин хийлгэх боломжтой вэ ?
ЖИРЭМСНИЙ 14-36 ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ВАКЦИНЫ НЭГ БОЛОН ХОЁРДУГААР ТУНГ ТАРИУЛАХ БОЛОМЖТОЙ
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулахаар болсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 1100 гаруй жирэмсэн эмэгтэй халдвар аваад байна.
Бие давхар эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.
Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.