Айл гэрт эд мөнгө гэрээс гаргадаггүй өдөр гэж байдаг… тухайлбал.. ТА… ДАРЖ ОРООД УНШ..

Гарын салаагаар бусдад юм өгөх, эсвэл юм авахад эртний монголчууд буянаа бардаг хэмээн цээрлэдэг байжээ.“Монгол уламжлал ба хий тамирын ухаан” сударт орой үдэш мөнгө тоолох, бусдад мөнгө өгвөл хоосордог гэж тэмдэглэжээ. Айлд эд мөнгө гэрээс гаргадаггүй өдөр гэж байдаг. Тухайлбал, цагаан идээг шинийн 9, 19, 29-ний өдрүүдэд гаргавал гарлага гарна, малын буян тэнэж одно гэж цээрлэдэг аж.
Мягмар гариг “хутганы ир” өдөр гэдэг учир эл өдөр юм огтлох, зүү мэт иртэй үзүүртэй зүйлээр үйл эхлүүлэхийг хориглодог байсан тухай дээрх сударт тэмдэглэжээ. Хэрэв цай, будааг асгах юм уу хамаа бус өдөр хүнд өгвөл, буян зайлж эдээ будаа хомсдон гарлагын үүд нээгддэг гэдэг. Юмаа алдаж гээсэн бол хойноос нь бүү харамс. Танайхаас гарах ёстой зүйл гарч байгаа нь тэр аж. Аливаа зүйл гарч байж эргэн орж ирдэг хариу цохилтын хууль юунд ч үйлчилж байдаг.