Зөвлөгөө

Б.Лхагвасүрэн агсан: Зовсон сүү хүүхдийн ам луу цутгаж гэмээн тайвширдаг бол яана.

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь…

Бурханд яруу найрагч хэрэгтэй болсон мэт бидэнд байсан цөөн хэдэн эрхмүүд минь тэнгэрийн орон луу одчих юмдаа. Өөрийн уран бүтээлдээ нийгмийн бүхий л үзэгдлийг уран зүйрлэл ашиглан чихэнд чимэгтэй болгон найруулдаг яруу найрагч агсаны нэгэн цагт өгүүлж байсныг та бүхэндээ сийрүүлэн нийтлэж хүргэе. Таалан болгооно уу.

Түүний олон олон уран бүтээлийн хэвлэлээс иш татан ярилцахад “Зовсон сүү” нэртэй номыг онцгойлон ярилцсан юм. Уг номын нэрийг нь унших төдийд бодлогошил төрж буй бөгөөд яагаад ийм нэр өгсөнг асуухад:

“Сүү зовдог юм. Чи саяхан төрсөн тулгар эх хүүхдээ амлуулж чадахгүй хөхөнд нь сүү чинэрчихсэн, үүний улмаас толгой нь хагараад, цустай сүү гараад байхад та нар жаргалаа гэж харахгүй л байх. Тэнд сүү жаргаж байна уу? Тэнд сүү зовж байдаг юм. ХҮҮХДИЙН АМ ЛУУ ЦУТГАЖ БАЙНА ГЭМЭЭН СҮҮ ТАЙВШИРДАГ БОЛ ЯАНА ВЭ. Сүүг дээд тэнгэр лүү цацаж гэмээн сая нэг жаргадаг бол яана вэ. Иймд үүнээс дүгнэхэд ертөнцийн туйлын үнэн хатуу байдаг юм. ” хэмээн гүн утга бүхий ярилцлага өрнөсөн юм.

Энэхүү мэдээг залуучууд уншин, ойлгож “Нэгийг бодон, Хоёрыг тугаагаасай” хэмээн нийтлэв. Та ч мөн үр хүүхэд, дүү нартаа түгээн уншуулаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!