Зөвлөгөө

C.Зориг: Хамгийн их санаа зовоож байгаа юм бол цаашдын манай улс орны хувь заяа…

Улсын төрийн тогтолцоо. Түүнтэй холбоотой эдийн засгийн хөгжлийн маань цаашдын хандлага ямар байх вэ? гэдэгт байна.

 

Тухайлбал хоёр нам бие биеэ ойлгохоо больдог ийм зүйл хамгийн аю улт ай. Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө үзүүлэх, дэлхийн бие биендээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа энэ бүхнийг аваад үзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хүн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг бие биенээ ойлгох чадвараа а лдса н.

 

Энэ хамгийн том аюул. Нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эс эргүүцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм. Маргах үедээ маргаж болно. Тэгэхдээ хүн шиг харилцаад, энэ чинь ийм гэж нягтлангуй яриад асуудлыг шийддэг, гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол үндэс суурь болох юм.

 

Төрийн нийгмийн зүтгэлтэн Ардчиллын түүчээ С. Зориг агсаны 1998 онд Монголын Радиод өгсөн ярилцлагаас…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!