Зөвлөгөө

Овжин охид 21 жилийн дараа уулзжээ. Тэрээр…..

Нэгэн үед хүмүүсийг байлдан дагуулж сэтгэл зүрхэнд инээдэм, бүсгүй хүний адтай байдлыг харуулсан кино бол “Овжин охид” кино билээ. Өдгөө тэд мөн л жавхаалаг яваа хэвээрээ.

 

Тус кинонд тоглосон жүжигчин Оюунтуул хувийн амьдралаа төвхнүүлээд нам гүмхэн байгаа ч олон нийтийн өмнө гарахаар багагүй анхаарал татдаг. Тэрээр сайхан ханьтай учирч саяхан ээж болоод амжсан. Мөн төрийн дээд “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгасан юм.

 

Овжин охидын нэгэн галтай сайхан бүсгүй бол Д.Уянгалянхуа билээ. Уянгалянхуа СУИС-ийн оюутан байхдаа “Овжин охид” кинонд тоглон олны танил болсон бол дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” тэмцээний тэргүүн байрыг эзлэн мисс гэдэг нэр хүндтэй алдрын эзэн болж байсан түүхтэй.

 

Тэрээр Монголын тэргүүн баячуудын нэг болох “Мак”-ын босс Д.Ганбаатартай ханилаад уран бүтээл туурвихаа больж гэрийн сайн эзэгтэй болжээ. Харин нөгөө адтай бүсгүй нь олны дунд эгэл жирийн амьдардаг гэнэ.

 

Сошиал орчинд хамгийн идэвхтэй байдаг жүжигчин Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа “Овжин охидтойгоо өчигдөр нэг үдшийг жаргаж өнгөрүүллээ шдээ 21 жилийн дараа” гэжээ.

 

Ингээд тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!