Зөвлөгөө

Өнгөрсөн 7 хоногт гэр бүлээрээ Улаанбаатараас Дархан буцаж яваад авто машины осолд орчихсон яг тэр агшинд юу болоод байгааг ойлгохгүй хэсэг манарсан…..

Хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаж суудлын бүсийг нь заавал зүүлгэх ямар чухал вэ гэдэг ойлголтыг өгөх, анхааруулах зорилгоор өнгөрсөн 7хоногт өөрийн гэр бүлдээ тохиолдсон харамсалтай явдлыг бичихээр шийдлээ.

 

Өнгөрсөн 7 хоногт гэр бүлээрээ Улаанбаатараас Дархан буцаж яваад авто машины о солд орчихсон яг тэр агшинд юу болоод байгааг ойлгохгүй хэсэг манарсан хүмүүс ирээд зүгээр үү хүүхдүүдийг машинаас гаргая гэж сандарч хамгийн түрүүнд манай бага хүүг гаргаад бидэнд тусалж түргэн дуудсан байсан. Тэгээд түргэн ирээд гэ мтэлд хүргэж өгсөн. Гэ мтэлд очоод сонссон онош

 

Энэхүү ослын зураг нь өөр ослын зураг болно

1. Суудлын бүсээ зүүгээгүй явсан Том охины маань нүдний доод хэсэг арьс урагдаад задарсан оёдол тавиулсан. Томограф хийлгээд дээд доод нүдний ухархайн зөрсөн хугаралтай мөн нүүрний яс нь цөмөрсөн яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу гарсан.

2.Зориулалтын суудалгүй Суудлын бүсээ зүүгээгүй явсан Дунд охины маань хамар нь цөмөрсөн хугаралтай бас таславч бас муруйсан хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу сонссон.

 

3.Бага хүү азаар зориулалтын суудалд суусан бүсээ зүүсэн байсан одоогоор мэдэгдэх гэмтэл аваагүй байгаа гэхдээ эмнэлэгт үзүүлнэ гэж бодож байгаа. Ер нь би хаашаач явсан бага хүүгээ тэврээд урд бүсгүй явдаг байсан энэ удаа азаар яаж тэгээд явж байгаагүй юм бэ гэж баярлаж байгаа.

 

Энэхүү ослын зураг нь өөр ослын зураг болно

4.Миний хувьд би бас бүсээ зүүгээгүй явж байсан. Гар хөл хөдөлж чадахгүй байсан нэлээн хавдаж хөхөрсөн байсан зөөлөн эдийн гэмтэл хөдөлгөөн хязгаарлаад аажимдаа зүгээр болно гэсэн.

5. Нөхөр Суудлын бүсээ зүүсэн байсан гэмтэл аваагүй бас л эмнэлэгт үзүүлнэ гэж бодож байгаа. Хэд хоног л эмнэлэгээр хагалгаа хийлгэх эмч хайж сайн гэсэн болгонтой уулзаж хагалгаа хийлгэх эмч олдохгүй (Хүүхдийн нүд хацар болохоор хийхгүй гээд байсан)аргаа бараад гадагшаа явуулахаар судалж холбогдож их л юм боллоо гадагшаа явахаар хугацаа алдах нь тодорхой болсон болохоор дахиад л эмч эмнэлэг хайж явж байгаад ашгүй Хагалгаа хийнэ гэж хэлсэн ганц эмчээ олсон тэгээд л уулзаад л маргааш нь яаралтай хагалгаанд ороод хагалгаа амжилттай болсон.

 

Перфект эмнэлэг-Perfect clinic Оюун эмчдээ маш их баярлалаа. Хүнд үед маань тусалж дэмжсэн хамт байсан гэр бүлийнхэндээ мөн хайртай найзууддаа сандраад хүрээд ирсэн эргэлт явуулсан найзууддаа маш их баярлалаа. Мөн 2охины маань ангийнхан болон эцэг эхчүүддээ багшдаа маш их баярлалаа. Мөн аав ээжийн найзууд эгчийн найзууддаа баярлалаа.

Суудлын бүсээ зүүж хэвшээрэй. Хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаж хэвшээрэй.

Эх сурвалж: Ami ami

Уншигч та бүхэндээ анхааруулах үүднээс энэхүү бичвэрийг орууллаа. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, бүх зорчигчид бүсээ бүслэхийг уриалж байна.

Яагаад хүүхдийн зориулалтын суудал хэрэгтэй байдаг вэ?

Автомашины суудал нь о с ол гарах үед хүүхдийг тогтоон барих, хажуугийн хамгаалалтууд нь гэмтэж бэртэхээс хамгаалах үүрэгтэйгээс гадна тохь тухтай байлгах зориулалттай байдаг. Зөвхөн о с лын үед гэлтгүй гэнэт зогсож тормозлох үед ч хүүхдийг ямарваа нэгэн эрсдэлээс хамгаалдаг байна. Зориулалтын суудалд бүс бүслээгүй хүүхэд цонхоор толгой, гараа гаргах, хаалгаар оролдох, онгойлгох, улмаар машинаас унах зэрэг олон эрсдэл дагуулдаг аж.

 

Түүнчлэн зориулалтын суудалд суугаагүй хүүхэд жолоочийн анхаарлыг сарниулах эрсдэлтэй байдаг тул автомашины суудал жолоочийн о с ол гаргах эрсдэлийг ч бууруулдаг талтай. Үүнээс үзэхэд хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь харагдаж байна. Хэдий суудлын даруулга хэрэглэсэн ч 12 нас хүртэлх хүүхдүүдийн маань бэхжээгүй яс о слоос үүдэх энэ их хүчийг даадаггүй гэмтдэг. Тиймээс бяцхан үрсийнхээ төлөө хүүхдийн суудлыг хэрэглэж хэвших нь чухал юм.

 

“Зориулалтын суудал нь нярай хүүхдийг о с лоос үүдэх нас баралт, гэмтэл бэртлээс 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг” гэх мэдээлэл бий. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд о слоор амиа алдаж байгаа хоёр хүүхэд тутмын нэгнийх нь амийг хамгаалах бололцоотой гэсэн үг юм.Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд авч явах, зориулалтын суудалны зөв хэрэглээг хэвшүүлэх асуудал чухал байна.

 

Ихэвчлэн 3 ба 4 сартайгаас нь хүүхдийн суудал хэрэглэж болдог боловч хүүхэд толгойгоо дааж байна уу үгүй юу гэдгийг анхаарч нягтлах хэрэгтэй. Хэрэв хүүхэд толгойгоо даахгүй байвал, 3-аас доош сартай нялх хүүхдэд заавал ор хэлбэрийн хэвтээ хүүхдийн суудлыг хэрэглэх шаардлагатай.

 

ХҮҮХДИЙГ ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ, БЭХЭЛГЭЭГҮЙ ТЭЭВЭРЛЭСЭН ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА:

Монгол: 20-50 мянган төгрөг Панам: 150ам.доллар Чили: 70-140 ам.доллар, 5-45 хоног эрх хасах Испани: 200 евро, гурван оноо хасах Уг нь заавал дүрэм журмаар далайлгах биш хувь хүний ухамсраар шийдэх асуудал билээ. Бидний даган дуурайх дуртай гадаадад бол хүүхдийг зориулалтын суудалгүйгээр тээвэрлэнэ гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Бүр нас, насаар нь ангилсан тусгай стандартыг ягштал мөрдөнө. Хэрэв мөрдөхгүй бол өндөр хэмжээний торгууль төлнө. Тухайлбал, Панамд торгуулийн хэмжээ 150 ам.доллар.

 

Чилид бага насны хүүхдийг зориулалтын суудалд нь суулгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ойролцоогоор 70-140 ам.долларын торгууль ногдуулахаас гадна жолоо барих эрхийг нь 5-45 хоногоор хасч шийтгэдэг байна. Үүнээс гадна жолоочийн хажуугийн суудалд 12-оос доош насны хүүхэд суулгаж замын хөдөлгөөнд оролцвол мөн торгодог. Испанид 2015 оны аравдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж энэ төрлийн зөрчлийг хүндэд тооцож 200 хүртэл еврогоор торгож, гурван оноо хасдаг болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!