Онгoд бyycны дapaa нөгөө зaлyyг шиpүүxэн өмнөө cөxpүүлээд тoлгoй чинь б ө г c ө н д ө ө, бөөcөг чинь тoлгoйндoo бaйнa ханилсан хaниa хаячхаад…

Туйлын баянаас туйлын ядуу болсон миний амьдрал. Аав ээж минь насаараа бизнес эрхэлсэн хүмүүс байсан юмаа. Байсан гэдэг нь тэд хэдхэн жилийн өмнө авто ослоор хоёулаа газар дээрээ өнгөрчихсөн. Энэ үеэс л эхэлж амьдрал гэдэг тоглоом надаар тоглож эхэлсэн.
Айлын том хүү болохоор хамаг эрх мэдэл хөрөнгө нь надад ирсэн. Би ч хүнтэй сууж хүүхдийн эцэг болчихсон байсан үе. Доороо ганц охин дүүтэй тэр маань Австралид сурч байгаа. Ээж аавыг өөд болсныг мэдээд шууд л Монголд ирсэн ч удалгүй буцаад явчихсан.
Тэгээд л би гэдэг хүн эцэг эхийнхээ хөрөнгөөр тоглож өгсөндөө. Ямар ч туршлага мэдлэг байхгүй би эхний нэг жилийн дотор үүсгэн байгуулсан компанийг нь дампууруулж зарсан. Хүн их мөнгөтэй болох тусам их тэнэг болдог юм шиг ээ. Би гэдэг хүн яг л тийм болчихсон.
Эхнэр хүүхдээ ч гомдоож хоёр ч хүүхэнтэй унтаж байхдаа эхнэртэй баригдаж хаяад явбал явна л биз гэсэн шиг бодолтой болж ёстой л нэг дураараа дургиж байлаа. Эцэг эхийн минь үлдээсэн хөрөнгө тийм ч бага биш байсан учир мөнгөө өсгөх арай өөр нэг бодол толгойд орж ирлээ.
Тэр нь мөрийтэй тоглоом байлаа. Хэдэн өдөр гэртээ ирэхээ байж мөрийтэй тоглоомон донтсон намайг эхнэр ч хаяж явахаар шийдсэн байлаа. Гэхдээ надаас зүгээр салсангүй. Үр хүүхдэдээ байр сав машин тэрэг хадгаламж гээд л бүгдийг нь авахуулж надаас салсан.
Бас болоогүй сар болгон их хэмжээгээр мөнгө нэхэмжилж авдаг байлаа. Би мөнгийг маш ихээр үрдэг ч хүүхдийнхээ төлөө ямар ч мөнгө нэхсэн шууд л өгдөг байлаа. Сардаа хоёр гурван ч удаа ямар нэгэн шалтгаанаар хэдэн сая төгрөг авна.
Ингэсээр жилийн дараа гэхэд би эхнэр мөрийтэй тоглоом хоёрт хамаг мөнгөө тавиад туучихсан карманд 1.000 төгрөгөөс өөр юу ч үлдээгүй байх үедээ амьдарч байсан байраа зарж мөнгө олох санаа төрж шууд л зар тавилаа. Маргааш нь миний утсанд дуудлага ирж шууд л зарахаар боллоо.
Тэгээд л нөгөө байраа зарж олсон мөнгөө 7 хоног ч хүрэхгүй бүгдийг нь мөрийтэй тоглоомд алдаж би гэдэг хүн жинхэнээсээ гудамжинд гарлаа. Бүтэн жил гудамжинд хоногийн хоолны төлөө тэнүүчилж амьдрахдаа өөрийнхөө ямар тэнэг байсныг яс махандаа шингэтэл ойлгож билээ.
Эхнэр хүүхэд дээрээ яаж ийм царайтай харагдахаас ч ичиж ингэж амьдарч байхаар үхэж орхиё гэж амиа хорлох гэж хүртэл оролдож байлаа. Зах дээр кардонан цаасан дээр унтаж байтал нэг эгч сэрээгээд хүү минь амьд уу энэ халуунд яаж унтаж байгаа хүүхэд вэ ядаж сүүдэр бараад гээд босголоо.
Босож явахдаа наранд удаан хэвтчихсэн болохоор манаралтай босож ирээд алхаж яваад зам хөндлөн халтирч унаад машинд мөргүүллээ. Нэг гар хөл гээд л мэдээ байхгүй амьтан гэмтлийн эмнэлэгт сэрлээ. Нүдээ нээж хараад хэсэг юу болсныг санах гэж оролдож байтал үүдээр цагаан халат нөмөрчихсөн нэг л танил царай нүдэнд харагдлаа.
Хөөрхий миний эхнэр. Бүтэн сар гаран ухаангүй байсан намайг асарч тойглож байсан. Тэрийг сонссон би нүдэндээ дүүрэн нулимстай эхнэрээсээ уучлал хүсэж эмнэлгээс гараад гэртээ харъя гэхэд нь шууд л зөвшөөрсөн. Би хэдий буруу замаар явсан ч архи бол огтхон ч хэрэглэж байгаагүй.
Удалгүй бид эмнэлгээс гарч миний хөл гар ч эдгэрч хүүгээ хараад хэсэг гэртээ суулаа. Ямар их аз жаргалаа хэдхэн төгрөгөөс болж сольж байснаа ухаарсан би эхнэрээсээ бүх үнэнийг олж мэдлээ. Би их азтай хүн гэдгээ.
Эхнэр минь намайг буруу замаар яваад байгааг мэдсэн ч захирч дийлэхгүй байсан учраас өөрөө энэ бүхэнд гар оролцохоор шийдэж Надаас салахдаа авсан бүх мөнгөө цуглуулж аав ээжийн минь компанийг худалдаж аваад хөл дээр нь босгоод удирдаад явж байгаа гэнэ.
Тэр ч болоогүй гал голомтоо бадрааж байсан гэр орноо ч хүн явуулж худалдаж авсан байсан. Би ямар их азтай хүн гэдгээ энэ бүхний эцэст ойлгож ухаарсан. Хүн амьдралынхаа ханийг зөв сонгож чадвал амьдралынхаа 90 хувийг амжилттай сонгож чадсан гэж үнэхээр л үнэн үг.
Түүнийхээ хийсэн бүхэнд талархаж байсан ч намайг орхиогүй тэр эмэгтэйг улам ихээр хайрлах болсон доо. Чамайг аль эрт авчрах байсан ч юу ч ойлгож ухаараагүй чамайг буцаагаад авчрах юм бол бүх зүйл нуран унан гэдгийг мэдэж байсан учраас надад ухаарлын жилийн хугацаа өгч яг тэр осолд ордог өдөр эхнэр маань над дээр ирж буцаад эвлэрэхийг хүссэн ч яг л 5 мин хожимдсон.
Би аль хэдийн осолд орж тэр шууд л намайг дагж түргэний машинтай ирсэн гэдэг. Би гэхдээ харамсахгүй байгаа. Тэнгэрээс ээж аав минь намайг гүйцэд юм ойлгоогүй гээд жоохон шийтгэсэн байх. Одоо бол бүхнийг ойлгосон.
Гэр бүл хань ижил ямар чухал вэ гэдгийг. Эхнэр минь эцэг эхийн минь компанийг буцаагаад надад өгсөн. Чамдаа итгэж байгаа шүү гээд. Хань минь тэр их итгэлийг чинь дахиж алдахгүй ээ. Одоо сайхан амьдран аа…