Энэхүү шидэт усыг өвөө минь олон жилийн турш уусаар ирсэн! Үр дүнд нь тэр одоо 70 настай ч яг л залуу хүн шиг л эрч хүчтэй байдаг

Урин дулаан цаг юу юугүй ирж байгаа өнөө үед бүсгүй минь чи илүүдэл жингээсээ болж санааширч яваа юм биш биз? Тураах кофе, цай гээд эмэгтэйчүүд биднийг сайхан харагдуулахад туслах олон арван бүтээгдэхүүн байдаг ч тэднийг хэрэглэснээр эрүүл мэнддээ ямар сөрөг нөлөө үзүүлж байгаагаа бид мэдэхгүй ээ.
Тэгвэл мэдэх мэдэхгүй элдэв химийн бодис өөртөө агуулсан үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэж эрсдэлтэй алхам хийж байхынхаа оронд бидний бэлтгэн хүргэж байгаа хямд төсөр, эрүүл аргаар жингээ хасах аргыг хэрэгжүүлэн зун цагийг гоолиг сайхан биетэй угтаарай.
Цагаан гаатай усыг өдөр бүр хэрэглэснээр таны холестерины түвшин буурч, олон төрлийн өвчин тусахаас сэргийлнэ.
Мөн цусны даралтыг хэвийн түвшинд нь барьж, артерийн судсыг бөглөрөхөөс найдвартай хамгаална.
Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд үе мөчний үрэвсэл, остеоартрит өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Антоксидант шинж чанартай учраас чөлөөт радикалуудыг бие махбодид хор хүргэхээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй.
Бүх төрлийн хорт хавдраас сэргийлэх гайхалтай чадварыг өөртөө агуулж байдаг юм.
2# Цагаан гаатай усыг хэрхэн бэлтгэх вэ?
Цагаан гаа хэдэн зүсэм
1.5 литр ус
Лимоны шүүс хэрэг болно.
Бэлтгэх арга: Усаа буцалгаж зүссэн цагаан гаан дээрээ нэмж хийх бөгөөд 15 минутын турш зөөлөн галаар буцалгаад плитканаас авч хөргөнө. Дараа нь бэлдмэл дээрээ лимоноо сайтар шахаж хийж өгөх бөгөөд өглөөний цайныхаа өмнө болон оройн хоолны дараа нэг аягыг ууна.