Зөвлөгөө

Э.Батшугарт саналаа өгөхгүй бол хорооноос өгдөг гурил будааг нь өгөхгүй гэж cүpдүүл cэн

Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга Д.Гантулга “Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгууль өгөх ёстойгоос 45,151 хүн буюу 39,6 хувь нь саналаа өглөө. Өчигдөр өдөржин МАН-ын зуу зуун машин хүн зөөж, санал авах байрны гадна тэдгээр хүмүүсийг түрүүлж бүртгээд, оруулсан. Үүнийг ардчилсан сонгууль гэх үү эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэх үү. Үүнд МАН-аас хариу хариулт шаардаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа.

Цагдаа, багш, эмч, тус дүүрэг дэх утааны хяналтын 1,200 гаруй байцаагч бүгд МАН-ын төлөө ажилласан. Багш нар сурагчдынхаа эцэг эх рүү “Хорооны сургуулиа бариулахын тулд Э.Батшугарыг дэмжээрэй” гэдэг мессеж бичлээ.

Хорооны ажилтнууд иргэд рүү “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж за.на.лхийл.сэн. Ингэж төрийн эрх барьж байгаа нам төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгааг эсэр.гүү.цэж байна.

Залуучууд сонгууль оролцохгүй бол Монгол Улс буцаад нэг намын тогтолцоонд орлоо. Иймд залуучууд та бүхэн нэмэлт сонгуульд ХҮН-ний төлөө саналаа өгдөггүй юм гэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ.

Эх сурвалж: gereg.mn

 

 

Т.Доржханд: Улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН гэдгийг сүүлийн хоёр сонгууль харууллаа

 

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Нөхөн сонгуулийн дараа ХҮН-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв.

Тэрбээр, Өчигдрийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялсан ч гэсэн хоёрдугаарт ХҮН намын нэр дэвшигч Б.Найдалаа орлоо. Гуравдугаарт нэгдэж нийлсэн АН буюу Э.Бат-Үүл баатар орлоо. Иргэд хоёрдугаарт ХҮН намыг тавилаа.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувь, АН-ын нэр дэвшигч 6 хувийн санал авсан. Гэтэл АН-ынхан ХҮН нам манай саналыг хувааж байна гэсэн. ХҮН санал хуваагаагүй. Иргэдийн дэмжлэгийг авсан улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН юм гэдгийг сүүлийн хоёр сонгуулиар иргэд баталгаажуулж өглөө гэв.

СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна

 

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.

Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах юм.

Үүнтэй холбогдуулан өнөө өглөө СЕХ хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ.

Харин нэмэлт санал хураалтын зардлын тухайд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!