Зөвлөгөө

Эрт илрүүлэх үзлэгт 16302 хүн хамрагдсанаас хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрчээ

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байна.

2022 оны 05-р сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагдсан байна. Насны ангиллаар авч үзвэл:

0-17 насны хүүхэд-12809
18-30 насны иргэд-1073
31-45 насны иргэд-683
46-60 насны иргэд-755
61-ээс дээш насны иргэд-982 байна.
Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна. /0-5 насны хүүхэд 1826, 6-17 насны хүүхэд 1392/ Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!