Дэд сайд О.Батнайрамдал : Роснефть Монгол Улсад 25% хямд үнээр түлш шатахуун нийлүүлэхээр болcон

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Шатахууны нөөц хэвийн буюу 45 хоногийн нөөцтэй байна.
Сүүлийн жилийн хугацаанд дэлхийн зах зээлд АИ92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн нь 2013 оноос харагдаагүй өндөр үзүүлэлт. Үүн дээр нэмээд он гарсаар дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна.
Бидний 2022 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан шатахууны үнэ дэлхийн зах зээлд тонн нь 1,110 ам доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцвол литр нь 3,330 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас шатахуун литр нь 3,330 төгрөгөөр орж ирж байна гэсэн үг.
Бид энэ саяхан манай улсад шатахуун импортлогч Роснефть компанитай гэрээ хэлцэл хийсний үр дүнд энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам доллароор авахаар болсон. Мөн Засгийн газраас АИ92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн.
Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна” хэмээн ярилаа.