Сонин хачин

Хүмүүс тэр хэргийг маш буруугаар боддог. Үнэн гэвэл…

Хүмүүс тэр хэргийг маш буруугаар боддог. Үнэн гэвэл хамгийн анх намайг гэртээ ороход бариад авсан. Тэгээд гэрт нэгжлэг хийгээд. Балкон дээрээс олсон. Тэгээд шинжилгээөгөөд мэдээж бүгд үнэн болж таарсан.

Дуучин Б.Амархүү өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ.

Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна.

Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсч байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” хэмээн нийтэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!