Зөвлөгөө

Иргэдэд дахин санхүүжилт олгохгүй талаарх асуудал ОГТ яригдаагүй.

Засгийн газраас хийсэн мэдээллийн үеэр холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

Иргэдийн зүгээс “Дахин санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү?” гэсэн асуултыг олноор ирүүлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

Засгийн газраас иргэд, ААН-үүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор боломжит бүх хувилбаруудыг авч хэрэгжүүлсэн.

 

Харамсалтай нь хаврын өдрүүдэд, эд бүтээн байгуулалтын өдрүүдэд хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна.

Дахин санхүүжилт олгох, олгохгүй талаарх асуудал яригдаагүй.

Саяхан Засгийн газраас Оюутолгойн татварын орлогоос иргэддээ 300 мянган төгрөгийг хуваарилсан.

 

“Карантин-14 хоног” нэвтрүүлгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа юу?

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

“Карантин-14 хоног” нэвтрүүлгийн хувьд Засгийн газар, УОК-оос санхүүжилт олгоогүй. Үүнийг долоон телевиз хамтран, үндэсний томоохон ААН-үүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!