Зөвлөгөө

Сэтгүүлч Лодойсамбуу: Сэтгүүлч Лодойсамбуу: Тэр Орос залуустай шоудсан бүсгүйчүүд ичих хэрэггүй

Сэтгүүлч Лодойсамбуу: Монгол эмэгтэйчүүд зөвхөн Монгол эрчүүдтэйгээ л танилцаж, цаашлаад дотно харилцаанд орох ёстой гэж боддог хүмүүс огт боломжгүй зүйлд итгэж найдаж өөрийгөө нервтүүлж байгаагаа л ойлгох хэрэгтэй.
Үнэндээ нэг их санаа зовж сэжиглэсэндээ “пүү паа” гэж байгаа нь ч ховор байх.
Зүгээр л нэгнийгээ доош нь хийх замаар дутуугийн зовлонгоо гэтэлж, тайтгарч, өөрийгөө өөртөө дөвийлгөн бодож таашаал авдаг хэдийн л ээлжит хоолны цаг болж байна.
Тэд хэзээ нэг өдөр өөрт нь тийм сонголт ирэх үед ойлгоно.
Ойлгонгуутаа ичнэ. Дахиад л өөрөө өөрийгөө зовооно, ингэж тайвшруулна. Тэр Орос залуустай шоудсан бүсгүйчүүд ичих хэрэггүй. Хүнд гай тарьсан биш!
Бид бол хэнийг ч үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хүсэл сонирхлоор нь ялгаварладаггүй, дэлхийн хамгийн анхны ардчилсан их гүрний эрх чөлөөт иргэдийн үр хойч гэдгээ зуухан жилийн тархи угаалтаар арчуулахааргүй хэрсүү үеийнхэн
Дэлхий дээр төр, улс, нийгэм бүрэлдэхээс хэдэн сая жилийн өмнө хүн үүссэн, хүн хоорондын харилцаа бий болсон гэдгийг ойлгодог, мэддэг үеийнхэн шүү

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!