Зөвлөгөө

Хөлний хаванг хурдан буулгах аргууд

Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг Peripheral хаван нь хавангийн нь хамгийн түгээмэл хэлбэр нь бөгөөд хамгийн энгийнээс ноцтойг хүртэлх янз бүрийн шалтгаанаас үүсдэг.

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдснаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суунга эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмсснөөс болж үүссэн гадны даралт зэрэг шалтгаанууд нөлөөлнө. Хүний биеийн 50-86 хувийг ус эзэлдэг.

Энэ усны ойролцоогоор 2/3 нь эсүүдэд, үлдсэн хэсэг нь эс хоорондын орон зай буюу хөндийд байдаг. Тэгвэл уг хөндийн шингэний хэмжээг ихэссэнээр хаван үүсдэг гэж үздэг. Хэрэв танд ийм асуудал тулгараад байгаа бол эмчид хандан түүнтэй зөвлөлдөх хэрэгтэй бөгөөд учир нь хийгдэх эмчилгээ нь анхдагч шалтгаанаас нь ихээхэн хамаардаг. Хаван нь венийн судасны өвчин, бөөр, бамбай булчирхай өвчлөх, шөнийн цагаар хэтрүүлэн идэх зэрэг шалтгаануудаас үүснэ.

Амьдралдаа хөл нь хавагнаж үзээгүй хүн бараг үгүй биз. Хөлийн хаван ихэвчлэн шагай, шилбэ хэсгээр үүсдэг. Энэхүү таагүй үзэгдэл нь буруу сонгосон гутлаас эхлээд бөөрний өвчлөл, цусны эргэлт алдагдсан зэрэгтэй салшгүй холбоотой. Харин хөлийн хаванг гэрийн нөхцөлд хэрхэн бууруулах вэ?

1.Давс аль болох бага хэрэглэж, шинэхэн яншуй, гоньд аль болох хоолондоо хэрэглэхийг хичээгээрэй. Эдгээр нь шээс хөөх үйлдэлтэй.

2.Зуны улиралд тарвас, гүзээлзгэнэ, аньс зэрэг жимсгэнэ аль болох сайн ид.

3.Хүнсэндээ кали ихээр агуулсан салатны навч, гадил, зөгийн бал, тоор зэргийг ахиу хэрэглэ.

4.Хэрвээ та суугаа ажилтай бол хөнгөн дасгал хөдөлгөөнөөр хөлийнхөө цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Ойр ойрхон сууж босож, хөлөө гарынхаа алгаар үр. Энэ нь зогсонги байдалд орсон цусны эргэлтийг сэргээнэ.

5.Хавантай хөлөө хүйтэн усанд дүрээд, дээр нь гаатай эфирийн тос нэмж хэсэг хугацаанд байлгаарай.

6.Хөлийн хавангийн эсрэг бас нэг ардын арга бий. Цэвэр даавууг давсны бүлээн уусмалд дүрж, хөлөө ороож, хагас цагт хөнжлөөр хучиж байлгана.

7.Удаан хугацаагаар явган явсны дараа эвтэйхэн байдлаар хэвтэж, хөлөө өргөөрэй. Энэ нь зогссон цусны эргэлтийг сайжруулах давуу талтай. 10-15 минутын дараа хөлөө газар тавьж, доороос дээш нь чиглэлтэй базна.

8.Шээс хөөх ундаа. Лууван, өргөс хэмх, нимбэгний шүүснээс тус бүр хагас аягаар авч, сайтар холино. Ингээд 1.5 аяга энгийн шээс хөөх ундаатай боллоо гэсэн үг. Үүнийг бүлээн устай хольж, өдөрт гурван удаа уугаарай.

Хоол хүнсэндээ анхаар /нэн тэргүүнд хэрэглэж буй хүнсэндээ анхаарч давс болон дахин боловсруулсан нүүрс усныхаа хэрэглээг багасгах шаардлагатай. Иймээс та болж өгвөл хурц хоол хүнснээс татгалзаж, унтахынхаа өмнө элдэв хоол идэж ходоодоо цочроохгүй байвал сайн.

Амин дэм болон эрдэс бодисуудыг мартаж болохгүй /Таны бие организмд шинэхэн жимс, ногоо дутагдаж байгааг хаван нэг ёсондоо хэлээд өгдөг гэсэн үг. Тэгэхээр кали болон магниар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээ хэрэгтэй./

Хөдөл, хөдөл, хөдөл /Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай бол алв болох явган алхахыг хичээж, өглөө болгон дасгал хийж байвал хавагнахаас сэргийлж болно. Мөн бие организм дахь илүүдэл ус нь биел ачаалал өгснөөр шахагдан гардаг байна./

Хавантай байна гэдэг нь уснаас татгалз гэсэн үг биш . /Та өдөрт 2 литрээс багагүй ус уух ёстой. Учир нь шөнийнхөө хэрэгцээг өдөртөө нөхөж байгаа хэрэг юм. Түүнчлэн зүрхний дутагдалд орсон болон бөөрний асуудалтай хүмүүс ундны дэглэмийн талаар эмчтэйгээ сайн зөвшилцөх шаардлагатай ба ялангуяа бөөрний дутагдалтай бол 1 литрээс хэтрүүлэхгүй хэрэглэнэ./

Нойр бас чухал. /Нойргүйдэл бол бараг бүх өвчинтэй холбоотой байдаг. Иймд хангалтай нойр авч, амрах хэрэгтэй./

Иллэг хийх /Нүүр хавагнасан үед Зоган хэмээх тунгалагийн шингэний иллэгийг хийж болдог. Гэхдээ аль болох мэргэжлийн туршлагатай хүнээр хийлгэх нь зүйтэй./

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!