Зөвлөгөө

Жүжигчин Б.Барслхагва: Би ер нь хэнтэй ч өрсөлддөггүй. Хэний ч дээр гарах гэж, хэнийг ч ялан дийлэх гэж хичээдэггүй хүн л дээ

Жүжигчин Б.Барслхагва “Би ер нь хэнтэй ч өрсөлддөггүй. Хэний ч дээр гарах гэж, хэнийг ч ялан дийлэх гэж хичээдэггүй хүн л дээ! Ялан дийлэгч байх ганцхан хүсэл минь өөрийгөө ялах гэж бодож явдаг.
10 жилдээ муу сурч хүүхдээс хуулдаг байлаа. Тэр үед бол багшийг хуураад өөртөө болчихдог байлаа. Нойрондоо дийлдэж хичээлээ таслана. Дараа нь бас л худлаа хэлэх шаардалага үүснэ.
Эмээгээ хүртэл хуурч мөнгө авна. Чааваас даа намайг худлаа хэлж байгааг мэдсэн ч хүссэн зүйлийг минь өгдөг байсан даа.
Ажлаа хийдүүлж орхиод өөрийгөө аврах гэж бусадруу буруу чихнэ. Хортойг нь мэдсээр байж архи дарсанд шунаж ууна. Уусан хойноо харамсаж үхэх шахсан ч өөрийгөө зөвтгөх арга олдог байлаа.
Уучлалт гуйх зүйл дээр бардамнаж цамнах ч үе амьдралд олон. Танд ч бас иймэрхүү зүйлс тохиолдож байсан байх. Энэ бүхэн эхэндээ болж буй мэт санагддаг байлаа.
Харин сүүлд би хэнийг ч хуураагүй зөвхөн өөрийгөө хуурдаг байснаа ойлгосон гэх үү дээ! Яваандаа хий хоосон бардамнал болдог юм байна лээ. Хийхээсээ хэлэх нь их болж хуурамч худлаагын шалбаагт шигддэг юм байна лээ.
Өчүүхэн худлаад төлөх төлөөс нь өндөр санагдсан. Тэгээд бодсон л доо. Миний бүх насаараа тэмцэх ёстой хүн бол БИ юм байна. Ялан дийлэх ганц дайсан БИ өөрөө юм байна гэдгийг ойлгосон.
Энэ үгийг хэдэн мянган удаа сонсож байсан ч ухаарч ойлгоогүй байлаа. Хэцүү ч гэсэн хүнд үгүй гэж хэлж сурсан. Өөрийнхөө үнэ цэнийг өөрөө тогтоож сурсан. Архи огт амсахаа больсон.
Худлаагүй байхад амьдрал илүү энгийн, амархан болдог юм байна лээ. Ах ч байсан дүү ч байсан суралцах ёстой нэгнээс суралцаж.
Төрөл садан байсан ч холдох ёстой нэгнээс холдож өөрийгөө хайрлах нь чухал гэдгийг улам ухаарч байна. Үр хүүхдүүдээ ч ингэж өсгөхийг хичээж байна даа. За юун их юм биччихэв дээ! Ариунбямба ахтайгаа анх удаагаа хамтран тоглож үзлээ.
Хариуцлага, чадвар, мэдрэмж гээд ахаас авах зүйл маш их. Хаях ч юм бий хаха. Эцэст нь өөрийгөө ялах нь цагаа барихаас, архи тамхиа хаяхаас, жингээ хасхаас эхлэнэ шүү!
Сайн үйл үйлдэх сэтгэл, хэмжээгээ мэдэх чадвар, өөрийгөө бусдаас дээгүүр тавихгүй байх чанар бол орчлонгийн гурван эрдэнэ гэж уншиж байлаа” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!