Зөвлөгөө

Өвдөг өвдөх үед юу хийж БОЛОХ, юу хийж БОЛОХГҮЙ вэ?

Ямар ч насны хүний өвдөг өвдөж болно. Энэ нь үргэлж яс үений үрэвсэлтэй холбоотой байдаггүй. Шалтгаан нь мөгөөрсний асуудал, жижиг уйланхай эсвэл эвгүй хөдөлгөөн ч байж болно. Ийм тохиолдолд мэргэжилтнээс хувь хүн бүрт тохирсон тодорхой онош тавиулж тохирсон эмчилгээг хийлгэх нь маш чухал юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай настай хүн болон тамирчин адил эмчилгээ хийх магадлал тун бага шүү дээ. Ямар ч тохиолдолд анхаарал болгоомжтой байж эмчийн зөвлөгөөг дагах нь чухал. Нөгөө талаас өөртөө “гэрийн” тусламж үзүүлэх нь хэзээ ч илүүдэхгүй. Өөрийгөө эмчилж, эдгэрэх үйл явцыг хурдасгахын тулд байгаль дэлхийн бидэнд өгсөн бүтээгдэхүүнүүдийг ашиглаарай. Өнөөдөр бид та бүхэнтэй өвдөгний өвдөлтийг намдаах 4 зөвлөгөөг хуваалцах болно. Мөн энэ нийтлэлээс нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд юу хийж болохгүйг олж мэдээрэй.

1. Хөдөлгөөнгүй байдал: эрсдэл гаргах хэрэггүй нөхцөл байдал улам дордож болно: Өвдгөөр өвддөг хүмүүст тулгардаг гол асуудал бол хөдөлгөөнгүй амралт чухал гэдгийг ухаардаггүй явдал юм. Аливаа ачаалал болон эвгүй хөдөлгөөн нөхцөл байдлыг дордуулж биеийн байдлыг хүндрүүлэх болно. Илүү их гэмтэл ачааллаас болж өвдөлт ихсэж болно. Биеийн ачаалал тустай гэдгийг бид мэднэ. Гэвч ийм төрлийн үений асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд л алхдаг болохоос биш аль хэдийн үүсчихсэн өвдөлтийн үед үеэ хүчээр хөдөлгөх нь ямар ч утгагүй хэрэг шүү дээ. Өөртөө тодорхой хугацаатай амралтын хуваарь гаргах шаардлагатай. Дараа нь аажмаар нөхөн сэргээх эмчилгээ хийх хэрэгтэй (усанд сэлэлт, физик эмчилгээ).
Хамгийн гол нь чулуурхаг газар болон тэгш бус гадаргуутай газраар алхахгүй байх нь чухал. Эдгээр тохиолдолд унах магадлал хамгийн өндөр байдаг.

2. Шөрмөс бэхжүүлэх арга: Орц: 1 аяга түргэн болдог овьёос (150 гр), 1 аяга ус (250 мл), 2 амны халбага зөгийн бал, 1 аяга хан боргоцойн шүүс (250 мл), 1 аяга апельсиний шүүс (250 мл), 1 цайны халбага нунтаг шанц (7 гр), Бэлтгэх арга: Энэхүү энгийн, амттай, итгэмээргүй тэжээллэг ундаа нь шөрмөс, өвдөгний үенд тустай. Таны хийх ёстой цорын ганц зүйл бол бүх орцоо блендерт хийж холиод нэгэн төрлийн ундаа болгох юм. Дараа нь шилэн саванд хийгээд өдрийн турш (3 удаа) уугаарай: өглөө, үд дунд, унтахын өмнө.

3. Алимны цуу, оливийн тостой иллэг: Алимны цуу нь өвдөгний өвдөлтийг намдаадаг маш үр дүнтэй байгалийн эм юм. Түүний “шидэт” нууц нь шүлтжүүлэх нөлөө болон үенд хуримтлагдсан хор болон бусад хорт бодисыг уусгах чадварт оршино. Хэрэв та алимны цуун дээр оливийн тос нэмбэл үрэвслийн эсрэг төгс эмийг гаргаж авах болно. 1 амны халбага алимны цуун дээр нэмсэн бага хэмжээний оливийн тосыг хөвөн даавуун дээр асгаад өвдгөө боогоорой. Дараа нь тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Энэ эмчилгээг өдөрт 3 удаа давтан хийх хэрэгтэй.

4. Халгай, нимбэгний шүүстэй эм: Орц: 8 амны халбага халгай (80 гр), 1 литр ус, 1 нимбэгний шүүс. Бэлтгэх арга: Халгайн цайг эрт үеэс үений өвдөлт, үрэвслийг эмчилдэг шидэт эм гэж үзсээр иржээ. Хэрэв та үүн дээр нимбэгний шүүс нэмбэл С амин дэмээр баялаг бие цэвэршүүлэгч ундаа гаргаж авна. Энэ ундаа нь мөгөөрсний нөхөн сэргэх үйл явцыг хурдасгаж бие махбодид ч, сэтгэлзүйд ч (сэтгэл санаа сэргээх) сайнаар нөлөөлөх болно. Ийм эмчилгээний цай бэлтгэхийн тулд та эхлээд халгайн ханд бэлдэх ёстой (хагас литр усаар). 20 минут буцалгаад 10 минут хөргөнө. Дараа нь бэлэн болсон шингэнээ халаах шаардлагатай. Дээр нь нимбэгний шүүс нэмээд үлдсэн хагас литр усаа нэмнэ. Энэ ундааг нэг өдрийн дотор ууна. Та удалгүй өвдөгний өвдөлтөө намдаж байгааг мэдрэх болно.

Өвдөг өвдөж байгаа үед хийж БОЛОХГҮЙ 3 зүйл. “Халуун – хүйтэн” эмчилгээнд болгоомжтой ханд, Магадгүй та өвдөлт намдаадаг, үрэвсэл дардаг ийм аргын тухай сонсож байсан байх. Гэвч энэ тохиолдолд болгоомжтой байх хэрэгтэй: өвдөг өвдөж эхэлсэн эхний 48-72 цагийн хугацаанд халуун жин тавихаас татгалзах хэрэгтэй, учир нь та асуудлыг улам дордуулж магадгүй. Эхний өдрүүдэд дараах зүйлсийг хийвэл илүү дээр: Хүйтэн жин тавих. Даралттай боолт хийх. Хэвтээ байрлалд хөлөө бага зэрэг өргө. Өмсөж буй гуталдаа анхаарал хандуул. Хэрэв таны өвдөг тогтмол өвддөг бол та ийм байдалдаа бараг дассан байгаа. Тиймээс өмсдөг гуталдаа анхаарал хандуул, тодруулбал улавчиндаа анхаар. Өвдгөнд өвдөлт үүсгэж байгаа шалтгаан нь гутал биш байж болох ч өвдөлтийг ихэсгэхэд нөлөөлдөг байж болох юм.

Зөв улавч сонгохын тулд мэргэжилтэнд хандахад илүүдэхгүй шүү. Согог заслын улавч гэж байдаг ба энэ нь уланд ирэх даралтыг зохицуулах байдлаар өвдөгний өвдөлтийг багасгадаг (амортизатор шиг ажилладаг). Цагаан гаатай бүтээгдэхүүн хэрэглэхдээ болгоомжил. Цагаан гаа нь үрэвсэлт процесс, өвдөлтийн үед маш үр дүнтэй эмийн үндэс гэдгийг мэдэх биз ээ. Гэвч цагаан гаа орсон бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө 2 зүйлийг санаж байх нь чухал: Хэрэв та аль хэдийн эмчийн бичиж өгсөн ямар нэг үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглээд эхэлчихсэн бол цагаан гаатай хавсарч хэрэглэх хэрэггүй гэдгийг санаарай. Хэрэв таны даралт ихэсдэг бол цагаан гаа хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ямар ч эм энэ ургамалтай харилцан нөлөөлж болох учир эмчлүүлж буй эмчтэйгээ үүний талаар зөвлөлдөх хэрэгтэй юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!