Зөвлөгөө

Монголд ирсэн орос эрчүүдийн ярилцлага уншигчдыг гайхшруулжээ

эрэг татлагатай холбоотойгоор Монголд түр хугацаагаар орж ирсэн ОХУ-ын иргэдийн асуудалд хойд хөршийн хэвлэлүүд зүй ёсоор анхаарлаа хандуулж байна. Kommersant.ru сонины сурвалжлагч Монгол Улсад очсон зарим иргэдтэйгээ уншиж ярилцсанаа өчигдөр /2022.10.03/ олон нийтэд цацжээ.

“Монголд амьдралын өртөг ямар байдаг вэ” гэсэн давхар гарчигтай нийтлэгдсэн уг материал уншигчдын анхаарлыг зүй ёсоор татсан аж.

Яриа авсан иргэд ялангуяа байрны түрээсийн тал дээр маш зөрүүтэй мэдээлэл өгсөн нь уншигчдыг гайхшруулсан байна. Тухайлбал, Иркутск хотод сэтгүүлчээр ажиллаж байсан Руслан Руденок Монголд ирээд долоо хонож байгаа бөгөөд Улаанбаатарын байрны түрээсийн үнийг гайхжээ.

Тэрбээр “Байрны түрээсийн үнэ Иркутскээс хамаагүй өндөр буюу сард 70 000-80 000 /3.5 саяас 4 сая төгрөг/ рубль юм билээ. Найзуудаараа дамжуулан боломжийн үнээр байр олж, хэд хэд, хэдэн хүн суурьшсан. Түрээсийн зардлыг хуваах юм бол энэ нь Ирутсктэй дөхөж очих юм” хэмээн ярьсан байна.

“Коммерсант ФМ”-ийн олж уулзсан өөр эх сурвалжууд харин өдөр тутмын зардал Оростой харьцуулахад хамаагүй бага гэсэн мэдээлэл өгчээ. Жишээлбэл, Москвагаас ирсэн Игорь орон нутгийн ресторанд өдрийн хоол 300 рубль /18 000 төгрөг/, хот дотор такси 100 рубль /6000/ болно гэж ярьсан байна. Энэ эр мөн л өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн ч Русланаас ялгаатай нь, хөдөлмөрийн зах зээлийг судалж амжжээ.

“Орон нутгийн зараар ажлын байр судалж үзсэн. Зочид буудалд зохион байгуулагч хийхэд сард 20 000 /1 200 000 орчим/ рублийн цалинтай байна. Программ хөгжүүлэгчид бол 30 000 /1 800 000 орчим/.

Голдуу монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг учраас нутгийн иргэдтэй өрсөлдөхөд хэцүү. Монголд гадаад хүн олон байдаггүй. Ажлын байраа баталгаатай байлгахын тулд монгол хэл сурах шаардлагатай” гэж ярьжээ.

Москва, Иркутск амьдралын түвшний зөрүүтэй ч Монголд юмны үнэ ханш хэтэрхий харьцангуй байдгийг дээрх дүгнэлтүүд харуулж байна.

МОНГОЛД АМЬДРАХ ЭРХ АВАХАД АМАРХАН

ГИХХЭГ-ын дарга Н.Ууганбаяр хэвлэлд “Монгол Улс орж ирсэн ОХУ-ын иргэдэд хуульд заасан 56 үндэслэл, шаардлагыг харгалзан оршин суух зөвшөөрөл олгоно” гэж ярьсныг хэвлэлүүд “Хүсэлт гаргасан бүх хүнд зөвшөөрөл өгнө” хэмээн мэдээлсэн талаар бид өнгөрсөн мэдээлж байсан.

Энэ ойлголт “Коммерсантъ”-ын мэдээлэлд ч багтжээ. Тухайлбал, “ОХУ-ын иргэн Монгол Улстай хилээр гарахын тулд паспорт авахад л хангалттай бөгөөд нэг сар визгүй байж болно. Дараа нь цагаач визээ дахин 30 хоногоор сунгах эсвэл оршин суух зөвшөөрөл авч болдог. Монголын эрх баригчид түүнийг бүх хүнд өгөхөө амласан” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!