Зөвлөгөө

Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.. Чамтай учирсандаа би энэ хорвоод..

Хорвоо ертөнцийн жамаар хайр хайраа олсон дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар юм.

Өнөөдөр СТА Б.Болдын төрсөн өдөр тохиож байна. Түүний хань Х.Мөнгөнцэцэг фен хуудаснаа “ Эрийн хийморь, өрхийн минь тэргүүн

Энэхэн орчлонгийн ганхашгүй багана

Эрвээхэй үрсийн минь элбэрэлт дөлгөөн аав
Энхрий ханьдаа энэхэн шүлгээ бэлэг болгон барь юу.

Эрхэм дээд хайрын сэтгэлдээ бид ариун хайрын тангараг өргөсөн

Эр биеэрээ чи миний хань болж гогцоо төмрөөр бид гагнагдсан

Энхрий үрстэй болж энэ насаараа цусан удмаар бид холбогдсон

Энэ бүхнээ эргэн дурсахад сэтгэл минь жаргалаар дүүрэх юм

. Хань минь ээ.
Халуун сэтгэл, хайрын балаар зүрхийг минь дүүргэж

Хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг

Хархан нүдэт үрсийн заяагаа шүтэн дээдэлж

Хамаг бүхнээ бидэндээ гэдэг чамаараа

бахархаж сууна. Хань минь.

Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр

Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.

Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг

Чимээгүйхэн чинийхээ уруул дээр үнсэлтээрээ бичье.

Хань минь ээ.
Надад зориулсан их хайрыг сэвтээхвий гэхээс айдаг

Насаараа амьдрах итгэл алдрахвий гэхээс эмээдэг

Дандаа чамдаа эрхлэх нь надад жаргал

Дэндүү ихээр хайрлуулах нь миний хүсэл

Уйлсан ч аргадуулах хүнтэйдээ би баярладаг

Унасан ч түшүүлэх ханьтайдаа би омогшдог
Ханьдаа хайртай шүү“ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!