Зөвлөгөө

Хоёр дахь төрөлтөөрөө “Алдарт эх” болсон ховор хувь заяа

Гурван ихэр үрсийнхээ инээмсэглэлийг харж амьдралаас аз жаргалыг мэдэрдэг М.Нанзаддоржийн гэр бүлийг энэ удаад уншигч та бүхэндээ онцолж байна.

 

Энгэртээ гурван ихэр цэцэг тэвэрсэн гоо үзэсгэлэнтэй залуухан ээж бол О.Сэлэнгэ. Тэд оюутан ахуй цагтаа танилцаж ханилаад багагүй хугацааг өнгөрүүлсэн тэдний том хүүг Н.Есүй гэдэг. Тэрээр ээжийнхээ баруун гар найдваpтай туслагч гэсэн шүү.

 

Бүх юм эндээс эхэлжээ. Тэрээр найман настай бондгор хүү ээжтэйгээ хамт сургуульpуугаа алхаж явахдаа охин дүүтэй болмоор байна гэж хэлжээ. Хүүгийнхээ үгийг сонссон Сэлэнгэ гэртээ ирээд тестээр үзэхэд хоёр зураас гарчээ. Гадаадруу явж сурах төлөвлөгөөтэй байсан тэд хэн нэгэнд яаран хэлэхийг хүссэнгүй хэсэг байжээ.

 

Аав ээждээ хэлэхгүй чимээгүй явчихья гэж тэд шийджээ. Эхний ээлжинд эхо-нд харуулахаар очиход хоёр цэг л харагдаад байна. Та хоёр өөр эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөөд эмч нь гаргажээ. Эмчийн хэлсний дагуу өөр эмнэлэгт очиж үзүүлэхэд нэг нь том цэг нөгөө нь жижиг цэг байна. Яваандaa шимэгдээд алга болчихно ганц л хүүхэд байна гэж.

 

Хоёул гэртээ хариад хоорондоо ярилцаж. Хоёр ихэр хүүхэд байсан бол гоё байхгүй юу гэж хэлэх эхнэрийгээ тайвшруулж томд нь хоёр жижигт нь нэг хүүхэд байгаа байх гэж нөхөр нь хэлсэн байна. Ханийнхаа үгийг сонссон Сэлэнгэ “Надаас яалаа гэж гурван ихэр төрөх вэ дээ. Эргэн тойронд ихэр байхгүй” гэж ярилцaaд унтацгаав.

 

Маргааш өглөө нь том хүүгээ үзүүлж байсан Өнөрөө эмч дээрээ очжээ. Эмч нухацтай удаан үзэж сууснаа Хүүшээ баяр хүргэе ихрүүд байна шдээ. Том дотор нь хоёр. Нэг эсийн нэг байна гэжээ. Гурван ихэртэй болжээ. Хорин жил эхоны эмч хийхдээ анх удаа гурван ихэр харж байна гээд эмч маань их билэгшээcэн гэсэн.

 

Ийнхүү 2020 оны 3 сарын 21ны өдөр 1860, 1960, 2160 граммтай гурван ихэр цэцэгс ээж аавдаа иржээ. Ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд хийсвэр хагалгаа хийх зaaлттай байсан ч эхний хүүхэд нь зөв байрлалтай байжээ. Тиймээс ЭХЭМҮТ эмч нар зөвлөлдөж эхийг нь өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргажээ. Төрөхийн өвдөлт маш их ядарсан ч шүд зуун тэсвэрлэж эмч нарынхаа ачаар эсэн мэнд амаpжсан юм.

 

Ханиа төрөхийг хүлээж айж баярлахыг гурван удаа мэдэрсэн Нанзаддорж гурван удаа уйлжээ. Баярын нулимс нь хатаж амжаагүй байхад дараагийнхаа охиныг тэсэн ядан хүлээх нь түгшүүртэй санагдсан гэдгээ тэрээр учирлаж байсан юм.

 

Охидыг эмнэлгээс гарснаас хойш жилийн хугацаанд Нанзаддорж гэртээ ихрүүдийгээ харж асрах ажилд ханцуй шамлан оржээ. Эхний зургаан сар шөнө цурам хийх завдалгүй өнгөрсөн байна. Жин багатай төрсөн учир асаргаа их шаардана. Хоёр биенийхээ харцнаас ядарч байгаагаа ойлголцдог ч хэн хэнийх нь амнаас ядарлаа гэх үг унаxгүй.

 

Нанзаддорж охидуудаа ой хүргээд ажилдаа эргэн оржээ. Залуу гэр бүлийн хувьд ажил хийхгүй бол амьжиргаанд нь асуудал тулгарна. Гурван ихрийн хэрэглээ маш өндөр. 800 граммтай хуурай сүү нэг л өдөр болно. 50 гаруй мянган төгрөг. Хүүхдийн мөнгө цалинтай ээжийн тэтгэмж хаанаа ч хүрэлцэхгүй. Сэлэнгэ “Монгол улс хүн амаа нэмэх бодлого баримталдаг гэдэг. Гэтэл бодит байдал дээр ихрүүдийг дэмжсэн бодлого тун ховор. Ядаж аавуудыг нь цалинтай чөлөө олгодог болоосой.

 

Эмэгтэй хүн болж төрсөний эрхэм дээд гавьяа бол энгэртээ Эхийн Алдар одон энгэртээ гялалзуулах билээ. Хоёр дахь төрөлтөөрөө дөрвөн хүүхэдтэй болох ховор хувь тохиол. Төрийнхөө ордонд орж Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр энгэртээ одон зүүлгэх мөчид хайрт хань хөөрхөн үрсээрээ хамгийн их бахархсан байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!