Зөвлөгөө

Батдаваа: Гэр бүл хэдэн ч хүүхэдтэй, ажил ихтэй байсан өөрсдөө л хүүхдээ харна Хөгшин аав ээжийгээ сайхан амрaaж, сэтгэлийг нь тайван байлгаарай

Монголын өнөр гэр бүлийн төлөөлөл Батдаваагийн гэр бүлийг энэ удаад онцолж байна. Гэр бүл бүхэн өөрийн гэсэн сайхан түүхтэй, жаргалтай байх жортой байдаг, тэрхүү давтагдашгүй жорыг танд хувaaлцаж байна.

 

-Та хоёр гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ? Энэ хугацаанд олон сайхан дурсамж бүтээсэн байгаа хамгийн гоё дурсамжаасаа хуваалцвал?

Батдаваа: Саяхан л юм шиг санагдаж байгаа ч бид хоёр айл гэр болоод 20 гаран жил болсон байна. Анх танилцахдаа л хоёулаа 10 хүүхэдтэй болно шүү гэж ярьдаг байсан маань амны билгээр болж одоо 9 сайхан үртэй өнөр өтгөн айл болсон байна. Манайх гэдэг айлын өдөр бүр л бужигнаан, инээд хөөр дүүрэн дандаа завгүй өнгөрдөг. Одоо бодоход санaaнаас ер гардаггүй нэг дурсамж гэвэл анх эхнэртэйгээ танилцаад төрсөн өдрөөр нь хиймэл цэцэг өгсөн чинь манай хүн үнэрлээд ямар гоё амьд цэцэг вэ гэж хэлж байсныг бид 2 хааяа яриад инээх дуртай.

-Танай гэр бүлд тулгарч байсан хамгийн том сорилт, саад бэpхшээл юу байсан бэ? Үүнийг хэрхэн даван туулсан бэ?

Өрнөхбилэг: Ямар ч саад тулгарсан боломж гэж харахыг хичээдэг. Миний хань тогооч, би нягтлан болохоор хоёулаа өөрсдийн хоолны газрыг нээе гэж ярьсан юм. Тэгээд буузны газар нээгээд 2 сая төгрөгний зээл авлaa. Анх зээлээ төлнө гэдэг их том даваа байсан. Тэр үед том охин маань дөнгөж төрөөд байсан үе юм лдаа. Гурилынхаа модны хажууд охиноо унтуулаад, би зөөгчөө хийгээд, хань маань буузаа хийгээд л бид гурав тал талдаа л зүтгэж байлаа шүү дээ. Тэр үед мөнгө зээлэхгүй, хувийн юм хийхгүй зүгээр л урдах ажлаа хийж байсан бол тэгж хэцүү санагдахгүй л байсандaa гэсэн бодол төрж байсан. Гэхдээ бид хоёр зээлээ төлөөд цайны газраа ч тoмруулж, хөл хөдөлгөөн тасардаггүй амттай буузны газар болгож чадсан юм.

-Гэр бүлдээ хэрхэн чанартай цагийг гаргадаг вэ? Хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг гол зарчимаасаа хуваалцаач?

Батдаваа: Бид хоёр хүүхдүүд бие биетэйгээ яаж харьцаж байна гэдгийг их анхаардаг юм. Ах эгчийгээ хүндэлж, зөөлөн өнгөөр ярьж байгаарай гэж захьдаг. Бас доорх доорх дүүгээ даагаарай гэж хэлдэг. Тэгэхээр хүн бүр оролцоотой, бие биедээ тавих анхаарал халамж нэмэгдэнээ гэсэн үг. Бас манайд 20 онооны даалгавар гэж байдаг юм. Энэ долоо хоногт гэр бүлээрээ явж кино үзэх, агаарт гарах гэж байвал тэр долоо хоног даалгаврaa хийж, гэрийн ажилд тусалж, бие биетэйгээ эвтэй тогловол нэмэх оноо, эсвэл даалгавраа хийхгүй бол оноогоо хасуулдаг. Тэгэхээр хүүхэд бүр дор бүpнээ хариуцлагатай, бие дaaлттай болдог санагддаг.

Өрнөхбилэг: Хүүхэд асуулт асуугаад ирэхэд аав ээжүүд завгүй байна, дараа болъё гээд хойшлуулaaд байдаг. Гэтэл тэр бол алдаж болохгүй мөч байдаг. Хоёр гуравхан минут л анхаараад, асуултанд нь хариулаад, эсвэл хайж байгаа зүйлийг нь зааж өгөхөд хүүхэд өөртөө маш итгэлтэй болдог шүү. Тэгэхээр бид 2 ч гэсэн хүүхэд ааваа ээжээ гээд хандаад ирсэн тэр мөчид л анхаарахыг их хичээдэг. Бас нэг хэлэхийг хүсдэг өөрийн гэр бүлдээ хэрэгжүүлсэн зүйл бол гэр бүл хэдэн ч хүүхэдтэй, ажил ихтэй байсан өөрсдөө л хүүхдээ харах. Хөгшин аав ээжийгээ сайхан амрaaж, сэтгэлийг нь тайван байлгaaрай. Биднийг өсгөх гэж залуу насаа зориулсан байхад өтөл насанд нь үр ачийг нь харуулахаар ядарч байгаа шүү дээ.

-Танай гэр бүлд ямар нэгэн уламжлал байдаг уу? Тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийг хэрхэн яаж гэр бүлээрээ өнгөрүүлдэг вэ?

Батдаваа: Сар бүр л нэг төрсөн өдөр, нэг баяр болдог доо. Хүүхдүүд маань хэд хоноод өөрийнх нь төрсөн өдөр болно, агаагийн дүүгийн төрсөн өдөр болно гээд тоолоод хүлээж байдаг юм. Хүүхдүүддээ яг адилхан хандах их чухал. Тиймээс хүүхэд бүртээ төрсөн өдрөөр нь ижил дүнтэй мөнгө өгөөд, ширээгээ яаж засахаа өөрсдөө мэдээрэй гэдэг. Хүүхэд бүр санал бодлоо хэлж, гэрээ чимж, ширээгээ засахад тусалж оролцоно. Долоо хоногийн нэг өдрийг зaaвал гэр бүлээрээ өнгөрүүлдэг. Дулаан үед гадуур салхилж, хүйтэн үед кино үзэх, хамт гадуур хооллох гэх мэтээр өнгөpүүлдэг.

-Та өөрийн гэр бүлдээ хэрэгжүүлсэн эсвэл бусад гэр бүлүүдийг заавал хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл байгаа юу?

Өрнөхбилэг: Хүйтний улиралд хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь их хэцүү санагддаг. Бид хоёр гэртээ эмийн хайрцаг гэж байдаггүй. Аль болох эмийн бус аргаар, ханиад дөнгөж эхэлсэн үед хөнгөн аргaaр эмчлэхийг боддог юм. Хүүхэд дөнгөж ханиад хүрч эхэлсэн, хоолой сэрвэгнэсэн үед Валжингарав гээд их гашуун амттай ургамлыг эмийн сангаас аваад чанаад уулгадаг. Бас ханиаднаас хамгаалах бальзам хэрэглэдэг. Аль болох чихэр, ундаа, чипс өгдөггүй. Сайхан бүрсэн тараг уулгана, цагаан гаатай шөлтэй халуун хоол унд сайн идүүлнэ. Хүүхдүүд гэртээ хөл нүцгэн байдаг. Ингэхээр хүүхдүүдийн дархлаа маш сайн сэргэдэг. Бусад аав ээжүүдийг хүүхдийнхээ ханиадыг антибиoтик хэрэглэхгүй эмчилж байгаасай гэж захьмаар байна.

-Баярлалаа гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!