Мэдээ Мэдээлэл

1072 хувьцааны ногдол ашиг 690,000 төгрөгийг хэрхэн тараахаар болсон бэ?

Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Удирдах зөвлөлөөс 2021 онд 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хуваарилахгvй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ цаашид жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг иргэдэд хvртээхээр төлөвлөсөн тухай тус компаниас өнөөдөр мэдэгдлээ.

 

Тус компанийн гvйцэтгэх захирал Б.Ганхуяг 1072 хувьцаатай иргэн 2025 он хvртэл жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг хvртэнэ гэж мэдэгдлээ. Эрдэнэс Тавантолгой ХХК 2021-2025 онуудад А6-20 бизнес төлөвлөгөөгөөг хэрэгжvvлснээр, 3.7 их наядын цэвэр ашиг олж хувьцаа эзэмшигчиддээ жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилаж эхлэх юм.

 

“А6-20” гэдэг нь Эрдэнэс таван толгой ХХК-ийн 2017-2020 онд хийсэн ажлын амжилт дээр нь тус компанийн ирэх жилvvдэд хийхээр төлөвлөж буй бvтээн байгуулалтын 20 зорилтыг томьёолсноо тэрээр онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!