Зөвлөгөө

Баяжих болон мөнгөтэй холбоотой бүх нууц ДOMЫH аргууд

Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл
Таны мөнгө санхvvгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө vзvvлнэ.Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой. Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгvй.Самар нь ихэнх орны тарни ДOMЫH зан vйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун байдал, өсч vржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.
Хавирган саранд мөнгөө харуул
Мөнгө өсгөхөд саргыг ашигладаг энэ зан vйлийг хийж гнйцэтгэхэд хэцvv юм байхгvй.Учир хь сар шинэхэн байгаа vед буюу хавирган сартай vдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн vржинэ.эсвэл та тvрvvвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл vзvvл.Энэ зоосоо тvрvvвчиндээ хадгал,алдаж vрэгдvvлж болохгvй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, тvрvvвчиндээ хийнэ. Харин энэ зан vйлийг гvйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хvлээх хэрэггvй, мартчихвал сайн аж. Учир нь хvлээх тусам уддаг.

 

Мөнгөөр тасарахгvй байх арга
Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан vйлийг эртний кельтийн шvтлэг бишрэлтэй хобоотой гэж vздэг. Нvхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа vргэлж хийж явбал мөнгөөр тасардаггvй гэнэ.Мэдээж яг ийм зоосийг олоход амаргvй, тэгвэл өөрөө тvvнийг тусгайлан бэлдэж болно.Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нvхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ vед та анхааралаа сайтар төвлөрvvлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгvй байх болтугай” хэмээн шившээрэй.
Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?
Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд оросууд маш энгийн зан vйлийг хийж гvйцэтгэдэг байна. Тэд пvрэв гаригт нvvр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж.

 

Мөнгөө цуглуулахын ач тус
Одоо ч задгай мөнгө,жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хvмvvс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг. Магадгvй та мөнгөө долларт шилжvvлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт,мөнгө vнэт эдлэл болгосон нь найдвартай гэж vздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зvй тогтол байдаг.Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зvйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.
Мөнгө хөрөнгийг даллан дуудах арга
*Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зvvн борооны усаар угаал vйлдэх. *Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурийн vс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин муурын vс долоон өөр өнгөтэй байвал нvдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ. Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.*Нялх хvvхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын vед хөрөнгөжих боломж олгодог гэнэ

 

Хvvхдээ баян чинээлэг болгохыг хvсвэл…
Бие давхар эмэгтэй төрөх хvvхдээ баян хvн болгохыг хvсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгvй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зvvлт болгон зvvдэг байжээ.
Бусдаас мөнгө зээлдэхийг хvсвэл…
Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гvзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгvй. Гvзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно.

 

Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогийг тодорхойлдог
Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг м. Гэхдээ хvн болгон наймаа хийгээд амжилт олдоггvй, “наймааны тэнгэртэй” хvн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдvvлэх зарим аргыг зааж өгье.Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг.Тиймээс эхний худалдан авагч болон тvvхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай. Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагvй ) тэгэхдээ аз жаргал хvснэ. Хариулт нь Бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал. Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хvчинд өглөг өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсаны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггvй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин vлээж, vvний дараа сая далд хийнэ. Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна.Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт,цолбуур,оосорлосон , хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө.

 

Тvрvvвчээ хоослох нь ядyypaxын цондон
Юм худалдан авах гэж байгаа хvмvvс ч худалдаа арилжаанд хануур хандах хэрэгтэй.Хэрвээ таны мөнгө дуусч байвал сvvлчийн мөнгөөрөө юм бvv ав, тvрvvвчээ бvv хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгvй шvv. Та өөрт хэрэгтэй зvйлээ авахдаа харамч нарийн хvнээс бvv аваарай, гaй болно шvv. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны vнийг хямдруулах, татах гээд vзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хvн vнээ буулгахыг хvсэхгvй байвал малгайгаараа духаа vрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан vнээ буулгадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!