ЗөвлөгөөЛайфстайл

Зовхи татах нь уйлах, баярлахын дохио мөн үү?

Монголчууд нүдний доод зовхи татвал уйлна, дээд зовхи татвал баярлана гэдэг. Тэгвэл үүнийг хэрхэн тайлбарладаг болохыг шинжлэх ухаан ба зөн билгийн үүднээс авч үзье.

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал нүдний зовхи удаан бөгөөд өөрийн эрхгүй таталдах нь блефароспазмын нэг хоргүй шинж тэмдэг аж. Гэхдээ энэ нь үл мэдэг, хүчтэй гээд янз бүрийн байдлаар илэрдэг байна. Зарим хүмүүс зовхио татаж байгааг огт мэдрээгүй байдаг гэнэ.

 

Ихэнхи тохиолдолд зовхины таталт эмчлэх шаардлагагүйгээр өөрөө аяндаа татахаа больдог. Зарим цөөн тохиолдолд зовхины таталт нь архаг өвчний эх үүсвэр байх магадлалтай бөгөөд нүүрний таталттай хавсарч, өөрийн мэдэлгүй таталдаж байвал муу гэсэн үг.

Ямартай ч зовхи татах нь дараах хэд хэдэн шалтгаанаас үүсэх магадлалтай. Үүнд:

  1. -Толгой эргэх
  2. -Нүд загатнах
  3. -Зовхины ачаалал
  4. -Ядаргаа
  5. -Нойр дутуу явах
  6. -Биеийн хүч
  7. -Эмийн гаж нөлөө
  8. -Стресс
  9. -Алкохол эсвэл тамхи, кафейн ихээр хэрэглэх
  10. -Зовхины блефаритиз буюу зовхины үрэвсэл
  11. -Халдвар болон нүд улайх
  12. -Нүд хуурайших
  13. -Хүрээлэн байгаа орчноос болж загатнах (салхи, хурц гэрэл, нар болон агаарын бохирдолоос)
  14. -Гэрэлд мэдрэмтгий байх

Зовхины блефароспазмын хоргүй шинж тэмдэг нь гол төлөв эмэгтэй хүнд илэрдэг байна. 50 мянган Америкчуудын дунд хийсэн судалгаагаар зовхи татах нь дунд болон ахимаг насанд ихэвчлэн тохиолддог болохыг тогтоожээ. Хэрвээ зовхи татах байдал удаан үргэлжилбэл хараа муудах, гэрэлд мэдрэмтгий болох нь ихсэх ба нүүрний таталт өгч эхэлдэг юм байна. Тархины болон мэдрэлийн өвчин зовхи татах үндсэн шалтгаан болох магадлалтай. Үүнд :

  • Тархины саа өвчин буюу нүүрний нэг хэсэг унжиж мэдрэлгүй болох
  • Дистониа буюу өөрийн эрхгүй булчингийн таталт биеийн аль нэг хэсэгт өгөх
  • Шилэн хүзүүний дистониа буюу хүзүү, толгой орчмын таталт нь тааламжгүй нөхцөл бий болгодог
  • Олон удаагийн хатуурал буюу төв мэдрэлийн системийн өвчин нь мэдэгдэхүйц болон хөдөлгөөний асуудал үүсгэдэг нь ядаргаанаас болж үүсдэг.
  • Паркинсон өвчин нь үе мөчний салганах, булчингийн хөшилт, тэнцвэрийн асуудал мөн ярианы гажиг юм
  • Тоурит синдром нь өөрийн мэдрэлгүй бие татагнан хөдлөх өвчин юм. Хэрвээ та нүдний гэмтэлтэй бол эмчид яаралтай очоорой. Нүдний эвэрлэг бүрхэвчийг нухах маажих нь нүдийг гэмтээнэ.

Зовхины таталт дараах байдлаар өгөөд байвал эмчид үзүүлэх шаардлагатай.

  • Хэрэв нүд улайсан эсвэл хавдсан болон ердийнхөөсөө өөр болсон
  • Дээд зовхи унжиж орж ирсэн
  • Зовхи татах бүрт дээд, доод зовхи чинь нийлэх шахаж байвал
  • Зовхи таталт хэдэн долоо хоног үргэлжилвэл
  • Зовхи таталт даамжран бусад хэсэгт таталт өгч эхэлвэл мэргэжлийн эмчид хандаарай.

 

Энгийн зовхи таталтанд та дараах аргуудыг хэрэглэж болно.

  • Бага кафейн хэрэглэх
  • Хангалттай нойр авах
  • Нүдний эргэн тойрноо хамгаалах
  • Хиймэл нулимс болон нүдний дусаалгаар арьсны хөрсийг чийглэх
  • Бүлээн жин нүдэндээ тавихБас нэг тайлал нь хүний нүдний доод зовхи татахаар биед магни, кальци дутагдаж ядаргаанд орж байна гэж ойлгодог байна. Тиймээс магнигаар баялаг зөгийн бал, арвайн гурил, хөц будааг хэрэглэдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!