Зөвлөгөө

Б.Анхболд: Хэдий би хог түүдэг ч гэсэн хүүгээ заавал хүн шиг хүн болгоно оо

Хуванцар сав түүдэг аав, хүү хоёрын но.цолдож буй зураг сошиалд тархаж, хүн бүр тэднийг сонирхож эхэлсэн. Хар бараан, хү

Тэрбээр амьдрал хэ.цүү гээд бор да.рс хүртэлгүй, ху.лгай хийлгүй, халамжит гэргий, хайрт хүүгийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хуванцар сав түүж, өдөр тутмынхаа амьдралыг залгуулдаг.

Харин түүний хүү А.Бат-Эрдэнэ аавыгаа сүүдэр мэт дагаж явдаг. Ингэхдээ нүүрэндээ аз жаргал тодруулан, аавтайгаа ноцолдон, аавыгаа өдөж хоргоосоор нэг л мэдэхэд лааз, хуванцар саваа цуглуулсаар гэртээ ирдэг гэнэ.

Тэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул 2 захаас холгүй нэгэн айлын хашаанд таван ханатай гэрт амьдардаг.

Б.Анхболд эхнэртэйгээ 2013 онд танилцан тусдаа гарч амьдралын гараа эхлүүлсэн. Улмаар амьдралын утга учир болсон хүү А.Бат-Эрдэнийгээ өлгийдөн авчээ.

Гэвч түүний эхнэр М.Түмэнжаргал тархины ө.вчний улмаас групп тогтоолгон гэртээ байдаг аж. Эмчийн хяналтад байдаг эхнэр нь үе, үе эмнэ.лэгт хэвтэн э.мчлүүлдэг бөгөөд Б.Анхболд хүүтэйгээ сав, лааз

түүж олсон орлогоороо шаардлагатай эm tариаг нь байнга авч өгдөг байна. Ааваа гээд гүйгээд ирэх хүүгээсээ аз жаргалыг мэдэрдэг аав хүү хоёр өдрийн хамгийн багадаа 5, ихдээ 10 мянган төгрөгийн орлого олдог. Түүгээрээ өдрийн мах, гурил, ээжийнхээ эm tарианы мөнгийг зохицуулдаг гэв.

Б.Анхболд нэг гараараа гэрээ товхинуулах боломжгүй тул хүний гар харахаас ч өөр аргагүй, гэрээ ч янзалж амжаагүй гэлээ. Түүний баруун гарын хуруунууд нь мэдээгүй.

Ямар нэгэн зүйлийг а.тгаж, барихад хү.ндрэлтэй байдаг аж. Тэрбээр дөрвөн настай байхдаа та.рхиндаа тал харвалт өгснөөс үүдэн гар нь ийм болж, групп тогтоолгожээ.

Ийм болсондоо өөрийгөө зэмлэж, эцэг эхдээ уурлаж гомдоллож байсан ч энэ бухимдал бачимдалаа хэзээ ч а.рхиар тайлахыг хүсээгүй. Харин ганц тайвшруулдаг зүйл нь ааваа гээд гүйн ирэх бяцхан хүү нь.

Хүүтэйгээ барилдаж, но.цолдож, тоглох нь түүнд хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг, амьдралд гуниж, гу.трах боломж ч олгодоггүй хэмээн ярилаа. Тэрбээр хүүгээ юугаар ч дутаахгүй өсгөх гэсэндээ нэг гараараа цемент зөөх ажил хүртэл хийдэг байжээ.

Гэвч нэг гартаа биеийнхээ бүх ачааллыг өгснөөр амархан я.дардаг тул ажил олгогчид түүнийг ажиллуулахаас татгалзсан байна.

Ингээд хамгаалалтын албанд орж хоёр сар ажиллахад түүнд нэг ч төгрөгийн цалин өгөөгүй нь сав, лааз түүхээс өөр аргагүйд хүргэжээ.

Эхнэрээ хуримын даашинзтай хархыг хүcдэг Б.Анхболд, М.Түмэнжаргал нар 2016 онд хувьцааны нэг сая төгрөгөөрөө дөрвөн ханатай гэр худалдан авч, тусдаа гаран амьдралаа эхлүүлсэн ч цахилгааны гэвмтлээс болж гэр нь шатжээ.

Гудамжинд хонох дээрээ тулаад байтал улсаас таван ханатай гэр үнэгүй өгч, орох орон, унтах гэртээ болсон байна. Тэд одоогоор зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байгаа ч өөрсдийн гэсэн хашаатай болж, тэндээ байшин барьж амьдрахыг хүсдэг.

Мөн нууцхан нэг мөрөөдөлтэй гэдгээ Б.Анхболд хэллээ. Тэр нь хуримын ордон орж, гэрлэлтээ батлуулах. Тэрбээр Эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүвсдэг ч над шиг амьдралтай хүн Хуримын ордонд орж чадахгүй байх өө.

Гэхдээ эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан гэж бодож явдаг гэлээ.

Б.Анхболд Би хүүгээ заавал сургуульд сургаж эрдэм номтой хүн болгоно. Би өөрөө үсэг мэдэхгүйгээс болж маш их зүйлийг а.лдаж байна. Сургуульд сурсан бол өнөөдөр ингэж амьдрахгүй байсан байх.

Би сургуульд сурч цавгдаа болохыг их хүсдэг байсан. Одоо миний хүү том болоод цагдаа болно гэж ярьдаг. Тэгэхээр миний хийж чадаагүй, бүхнийг хүү минь хийгээсэй гэж их хү сдэг. гэсэн юм.

А.Бат-Эрдэнэ хүү ааваасаа холдох дургүй. Б.Анхболд ч хүүгээ өөрөөсөө салгах дургүй гэнэ. Ааваасаа үргэлж элдвийг шалгааж, ноцолдож, барилдах дуртай хүүгээ том болоод мундаг бөх болоод аавынхаа нэрийг дуурсгаж явна гэдэгт итгэдгээ тэрбээр хэлж байлаа.

Нэг түцд 8000, нөгөөд нь 7000 мянган төгрөгийн өртэй тэднийг модны 2-ынхон андалгүй болжээ. Учир нь тэд таван жилийн турш нэг газраа очиж өдөр бүр лааз, сав цуглуулдаг байна. Хүү нь заримдаа амттан идэхийг хүснэ.

Мөнгөгүй үе таарвал тэр хавийн түцнээс зээлээд л хүүдээ дуртай амттанг нь авч өгөхөөр тийм хэмжээний танил болсноо ярьж байлаа.

Аавтайгаа явах хэдий сайхан ч А.Бат-Эрдэнэ хүү өдөржингөө аавыгаа дагаж явснаас болж их я.дарч, өдрийн хоёр цаг орчмыг сандал дээр сууж, хэвтэх зэргээр амарч өнгөрөөдөг гэнэ.

Түүнийг зарим хүмүүс гу.йлга гуйж байна хэмээн буруугаар ойлгож ц.агдаад дуудлага өгснөөр аав, хүү хоёр хөө.гдөх шахам гэрлүүгээ ирдэг гэж байлаа.

Мөн Б.Анхболдын гэр бүлийг Нарантуул 2 захынхан бүр андахгүй юм билээ. Энэ хавьд я.дуу амьдралын нугачаанд туйлдан бодох санах зүйлгүйгээр а.рхинд толгойгоо мэдүүлж маргаашаа мартаж өдөр хоногийг өнгөрүүлдэг олон хүн бий.

Хэдий Б.Анхболд сав, лааз түүж бор хоногуудаа аргацааж байгаа ч хэзээ ч а.рхи гэгч зүйлийг хэрэглэж байгаагүй. Архи ууж амьдралаа алдаж байгаа хүнд дургүй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!