Зөвлөгөө

Нэг ч гэсэн хүн миний араас битгий ороосой гэсэндээ үүнийг бичлээ

Би өглөө ус ч уухгүй ажилруугаа яараад явдаг байсан. Ер нь ус маш бага уудаг. Өөрийгөө хэтэрхий их ядаргаанд оруулж, цаг наргүй ажиллаад их стресстдэг байсан. Ажил дээрээ байнга яарсан байдалтай хоолоо иднэ.

Бараг зажлахгүй хурдан гэгч нь иддэг зуршилтай болцон байсан. Энэ байдлаарай олон жил явсны улмаас ходоод бүдүүн гэдэс маш их ачаалал авч ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн.

Өлөөний цайгаа уухгүй удаан хоосон явж байгаад гэнт их идэх.

Шарсан хуурсан хоол идэх.хиам бэлэн гоймон халуун ногоотой хоол маш их нөлөөлсөн. Би дунд сургуулийн сурагч, их сургуульд оюутан байхдаа ч гэсэн бэлэн гоймон, хиаманд дуртай байнга шахуу л иддэг байсан.

Одоо маш их харамсдаг. Өмнө би өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан юм шиг санагдаж байна. Багаасаа биеэ даасан хүүхэд байсан. Гэр бүлийнхэндээ саад болохгүй тус дэм болох юмсан гээд өөрийгөө хүчилж ажилладаг байсан.

Харин одоо бол өөрөө өөрийгөө хайрлаж өөрийнхөө төлөө илүү амьдарч байна. Хэн нэгэнд атaapxax, өс caHax, xapaaж зvхэх, муудалцахад амьдрал үнэхээр харамсмаар.

Үүнийхээ оронд илүү их хайрла. Амьдрал гэхээр л хүмүүс өөрөө өөртөө дааж давашгүй их зорилго,зорилт тавиад л байдаг.

Хэн нэгэн шиг болох гэж хичээхгүйгээр зүгээр л өөрийнхөөрөө хөгжилд. Амьдрал богинохон учраас алдаж байгаа цаг хугацаагаа хайрлаж, гоё дурсамжуудыг бүтээх хэрэгтэй.

Хэрвээ өвдсөн хэн нэгэн байвал та ч бас даваад гарна гэж зөвлөмөөр байна.

Өвдөж үзсэн хүн л бусдыг ойлгож хайрладаг. Нэг ч гэсэн хүн миний гаргасан алдааг битий давтаасай гэж хүсэж байна.

Өмсөх хувцас хэрэглээ чухал ч эрүүл байх юунаас ч илүү чухал. Биеийг бид сольж болохгүй учраас өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж сурах нь зүйтээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!