Зөвлөгөө

Мэдэхэд илүүдэхгүй xopт хавдрын шинж тэмдгүүд

Бидний ярианд өвчин, хэлж ирдэггүй, хийсч ирдэг, гай газар дороос гахай модон дотроос гэх хэлц үг бий. Маргааш юу болохыг хэн ч үл мэдэх учир үер ус зэрэг гай урьдчилан хэлэх боломжгүйгээр ирж болох ч хүний бие хэмээх гайхамшигт тогтолцоо хэзээ юу нь муудаж гэж буй талаар байнга “сануулга” өгдөг хэдий ч бид тэднийг барагтай бол үл тоож, засал авахаа больсон үед шахуу л амаа барих нь бий.

Яг түүнтэй адил xopт xaвдap бий болж, хаана “өсөж хөгжиж” байгаагаа маш эртнээс танд бага багаар “хэлж” байдаг. Үүнийг биед гарах ерөнхий шинж тэмдэг гэх бөгөөд энэ үед л та эмнэлэгт хандаж, оношлуулан илрүүлж чадвал xopт хавдрыг ялж чадна. Харамсалтай нь амьдрал дээр хүн бүр тэр болгон “хэлээд байхад нь ойшоогоогүйгээс” эрт үедээ xopт хавдрыг оношлуулан эдгээх боломжоо алдан амь насаараа хохирох нь бий.

 

Танд өмнө тохиолдож байгаагүй дараах шинжүүдээс аль нэг эсвэл хэд хэдээрээ ойр ойр ажиглагдан “сүүлийн үед нэг л биш” болоод байвал нэн даруй эмнэлэгт хандаж, оношлуулаарай. Хэрэв ингэж чадвал та “адаг сүүлд нь амаа барих” эрсдлээс сэргийлж чадна.

1.Ядарч, тамирдах. – Ихэнхи шинж тэмдэгүүд xopт хавдрын байршлаас шалтгаалан илэрдэг бол энэ шинж бүх төрлийн xopт xaвдap байж болзошгүй тохиолдолд илрэнэ. Ихэнхидээ өөрийн мэдэлгүй ёолно. Юу ч хийгээгүй байж ядарлаа хэмээн өгүүлэх нь их болно. Өөрийгөө сайн ажиглавал урьд авч байсан ердийн ачааллаа ч дийлэхгүй ядарч, тамирдана, амарна. Сүүлдээ ядрах шинж нь бусад шинжүүдтэй хавсарч илэрч эхэлнэ. Өвчин өөрийгөө сайн дураар “илчилж, мэдээлж ” байгаа нь энэ.

2. Шалтгаангүйгээр турах. – Дасгал, бэлтгэл хийх, хоолны дэглэм барих зэргээр тусгай “арга хэмжээ” аваагүй байхад ямар нэг шалгаангүйгээр тураад эхэлбэл энэ баярлах, өөрөөрөө бахархах зүйл огт биш гэдгийг сана. Xopт хавдрын эс танд хэрэгтэй бүхнийг “өмнөөс тань зооглож”, та турж, “өнөөх” чинь таргалан томорч байгаа гэсэн үг. Энэ шинж тэмдэг шулуун гэдэс болон ходоод гэдэсний хавдрын үед эрт илрэх шинж байдаг. Мөн бусад эрхтний xaвдap элгэнд үсэрхийлсэн тохиолдолд энэ зовиур илэрдэг.

 

3.Царай харлах – Дээрхи хоёртой адил хамгийн түрүүнд хавдрыг танд “ховлох” шинж юм. Мөн л ямар нэг “хүндэтгэх шалтгаан” байхгүй байхад царай чинь харлаад эхэлбэл өөрийгөө сэжиглэж, нарийн оношлогоонд ороход илүүдэхгүй. Биеийн тань хаа нэгтэй xopт хавдрын эс “бойжиж” байгаа юм биш биз? Энэ шинж ихэвчлэн элэгний xopт хавдрын үед илэрдэг.

4.Амьсгаадах эсвэл дутуу амьсгалах

5.Хүзүү болон эрүүн доорхи орчмын булчирхай томрох. Тунгалагийн булчирхай томрох буюу бидний хэлдэгээр “булчирхай цочих” нь xopт хавдрын үед гарах хамгийн түгээмэл шинжийн нэг.

 

6.Олон дахин халуурах, ойр ойрхон халдвар авах. Ялангуяа цусны хавдрын үед илрэх нь элбэг. Xopт xaвдap таны биеийг “идсээр” дархлааг тань үгүй хийж байгаа нь тэр.

7. Горойдог болох, залгихад хүндрэлтэй болох шинжүүд илрэнэ. Улаан хоолойн xopт xaвдap буюу бидний ярьдагаар “нарийнтах” болон уушигны хавдрын үед уг шинж илэрдэг.

8.Хоолонд дургүй болох, ходоод цанхайх. Ходоод, өндгөвчний xaвдap хэвлийн хөндийг шахсанаар дээрхи шинж илэрнэ. Нойр булчирхайн хавдрын үед гүйлгэх, зовиураас айж хоол идэхээс татгалздаг.

9.Шулуун гэдэснээс цус алдах, өтгөн цустай гарах. Шулуун гэдэсний xaвдapын гол шинж тул яаралтай эмчид хандан магадлаарай.

 

10.Биеийн аль нэг хэсэгт шалтгаангүйгээр судас хагарч, хөхрөх. Цусны xopт хавдрын үед гарах шинж.

11.Хэвлийгээр шалтгаангүйгээр маш богино хугацаанд таргалах, бөөлжих. Өндгөвчний xaвдapтай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь дээрхи зовиурыг дурьдсан байдаг.

12.Хөх хавдах, улайж зовиурах, шархлах. Хөхний xaвдapын үрэвслийн шинж. Дээрхи өөрчлөлтийн үед яаралтай эмчид ханд. Мөн хөхний толгой хавтгай болох, цааш татагдаж орсон үйлчлүүлэгчдийн ихэнхи нь хөхний xaвдapтай байдаг байна.

13.Нүүр хэсгээр хавагнах. Уушигны xaвдapтай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь нүүр улайж, сэлхийж хавагнасан гэсэн зовиурыг дурьддаг.

 

14. Арьс дээрх цусархаг тууралт, толбо гарч шархлан хатуурч, эдгэрэлт удах. Арьсны ялангуяа мэнгэ, арьсны суурь эсийн xopт хавдрын үед илэрдэг шинж.

15.Хумсны өнгө өөрчлөгдөх. Хумсны доор бор, хар өнгөтэй толбо гарах нь арьсны хавдрын шинж. Цайвар болон цагаан хумс элэгний хавдрын шинж байдаг.

16.Хурууны үзүүр бүдүүрэх. Уушигны хавдрын үед тохиолдох шинж.

17.Сарын тэмдгийн үе болон дунд үед хэвлийн доогуур хөндүүрлэж зовиурхах. Умайн болон үтрээний xopт хавдрын үед илэрнэ.

 

18. Удаан хугацаагаар ханиалгах, цээж хөндүүрлэх. Цусны xaвдap, уушигны хавдрын үед уушигны агааржилт буурсантай холбоотойгоор ханиалгах, цээж хөндүүрлэх шинж илэрнэ.

19.Хэвлий татагдаж зовиурхах. Өндгөвч болон цусны хавдрын үед дэлүү томорсноос хэвлий татагдснаас зовиур үүсдэг байна.

20.Хавирганы нуман дор хөндүүрлэх, зовиурхах. Элэгний хавдрын эрт үед илэрнэ. Мөн хөхний xaвдap томорч өрцийг доош түлхэснээс үүснэ.

21.Суулгах. Шалтгаангүйгээр ойр ойрхон суулгана. Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын үед тохиолдоно.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!