Зөвлөгөө

Хийлч Дээгий Би чинь хүмүүст сэргээш өгөхөөр төрсөн хүн

Хамгийн анхны өөрийнхөө хэв маягаар хийсэн Хэнтийн өндөр ууланд бүтээлээрээ олныг биширүүлсэн Хийлч Дээгийг мэдэхгүй хүн гэж үгүй ээ. Тэрээр Авьяаслаг Монголчууд шоунд шүүгчээр ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байхдаа үзэгчдийг маш ихээр татаж чадсан шүүгч.

Харин түүнийг гуравдахь шоунаас шүүгчээр сонгоогүйд Дээгийгийн сэтгэл гонсойсон гэдэг.

Уг шоугаараа илүүтэй нээлттэй байсан нь олон түмэнд таалагдаж нөгөө хэсэгт нь шүүмжлүүлж байсан удаатай. Тодруулбал Авьяаслаг монголчууд шоу-ны оролцогч О.Баярсайханы үзүүлбэрийг хараад ихэд сэтгэл нь хөдөлж Бороотой өдөр лагер дээр би чиний найз бүсгүй болчихсон гэж хэлснээр үзэгчдийн дунд одоо ч тэр сэтгэгдэл яригдсаар байгаа.

Үүнээсээ үүдэн хийлч бүсгүй Лагер хэмээх хочийг зүүсэн. Энэхүү хочийн талаар түүнээс асуухад Урлагийн хүн чинь бусдын эд эсийг сэргээж байх ёстой хүн. Би чинь интертаймэнт чиглэлийн хүн болохоор түүнийхээ дагуу л шүүгчийнхээ ажлыг хийсэн.

Аливаа нэгэн арга хэмжээн дээр очиход хүмүүс жоохон ноомой нурамгай байна хөгжөөд өг гэдэг ш дээ. Би чинь урлагийн хүмүүсийг сэргээж хөгжөөх үүрэгтэй төрсөн хүн хэмээн телевизийн ярицлагынхаа үеэр ийн тайлбар хийв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!