Мэдээ Мэдээлэл

PUBG тоглоомын сүлжээг улс даяаар хязгаарлахаар болжээ

Энэтхэгийн Засгийн Газраас хориг тавьсан 118 Хятад аппликэйшний дунд PUBG Mobile тоглоом багтжээ. Тус улсын Мэдээллийн Технологийн тухай хуулийн 69.А хэсэгт зааснаар,

 

“Энэтхэгийн бүрэн эрхт байдал болон улсын бүрэн бүтэн байдалд хохирол учруулах, Энэтхэгийг батлан хамгаалах, аюулгүй байдлыг алдагдуулах, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц үйл ажиллагаа эрхэлдэг” гэсэн үндэслэлээр PUBG MOBILE тоглоомыг хоригложээ.

Энэтхэгийн Электроник, Мэдээллийн Технологийн Яамны зүгээс янз бүрийн эх сурвалжуудаас олон гомдол ирсэн гэж мэдэгдсэн бөгөөд үүнд Android болон iOS үйлдлийн систем дээрх зарим гар утасны програмыг хулгайлах, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нууцаар дамжуулж Энэтхэг улсаас гадуур байршилтай серверүүдэд дамжуулах зорилгоор ашигладаг.

 

Эдгээр мэдээллийг нэгтгэх болон дээр дурдсан 69.А хэсгийн эсрэг тулгамдаад байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байсан бөгөөд энэ алхам нь Энэтхэгийн гар утасны болон интернет хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ. Энэтхэгт 33 сая орчим идэвхтэй PUBG Mobile тоглогч байдаг гэсэн судалгаа байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!