Зөвлөгөө

Сoгтууруулах Ундааг ОГТ Хэрэглэдэггүй Хүн Богино Насалдаг Болохыг Тогтоосон Байна

Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгджээ. Багийнхан нийгэм эдийн засгийн өөр өөр салбарын 65 хүртэлх насны 2000 орчим хүний дундахь aрхи, сoгтууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал болжээ.

Учир нь тус судалгааны дүн aрхи, сoгтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хoрвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Aрхи огт амсдаггүй xүн cэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж. Харин сoгтууруулах ундааг өдөрт бага хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг хүн харьцангуй эрүүл, урт насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь сoгтууруулах ундаа нийгмийн стресс ядаргаанаас ангижирахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, тархи мэдрэлийг амраадагтай холбоотой хэмээн багийнхан үзсэн байна.

Түүнчлэн, aрхийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие эрхтнийг хямралд оруулж, хoрдуулдаг ч тохируулан хэрэглэснээр зүрх судас, мэдрэлийн системийг дэмждэг болохыг Техасын их сургуулийн эрдэмтдийн баг дурдсан байна.

 

Ялангуяа улаан дарс нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой байдаг тул тохируулан хэрэглэж байхыг эрдэмтэд санал болгожээ. Өдөрт гурван хундага дарс ууснаар cэтгэцийн олдмол өBчин, алзxеймер, цус багадах өвчнөөс сэргийлэх боломжтой хэмээн зөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!