Зөвлөгөө

Шулуун шударга зантай гээд хүнийг эвгүй байдалд оруулна гэдэг шударга зан биш

“Арван жилд байхдаа нэг охинтой их дотно найзалдаг байлаа. Бие биенээ дэмжиж, тусалж, цагийг хамт өнгөрөөж, дутагдлаа ч ярилцдаг байсан. Гэтэл тэр найз маань надаас бага багаар холдсоор нэг мэдэхэд огт хамааралгүй хүн болж хувирсан.

Би дотроо гомдож, гайхсан ч буцаад найзлахыг оролдсонгүй, өөр шинэ найзуудтай болсон. Тэр ч өөр хүнтэй найзалж эхэлсэн.Бүр сүүлд хоёр, гурван жилийн дараа нөгөө охиныхоо шинэ сайн найзаас нь “Гэрэлээ, чи түүнд дандаа хатуу үг хэлдэг байсан.

 

Хэдийгээр чи түүнийг алдаагаа засаасай гэсэндээ хэлсэн ч чиний үг түүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байсан. Тиймээс тэр өөрийгөө аврахын тулд чамайг орхисон” гэдэг үг сонссон юм.

Түүнээс хойш хэчнээн сайн санаатай байсан ч хүнд хатуу үг хэлж гомдоохгүй байхыг хичээх болсон. Хүмүүс би л шударга, үнэнийг хэлдэг хүн гэж өөрийгөө тунхаглаад бусдад бодлогогүй үг их хэлдэг. Тэр үг нь нөгөө хүндээ яаж тусдагийг бодох хэрэгтэй юм билээ.” #humansofub

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!