Н.Өнөрцэцэг: Хөгжлийн банкнаас хэдэн зуун тэрбумаар нь зээл авчихаад төлөхгүй, зугаалж байна. Хэнийг нь хориод хэнийг нь хил давуулаад байгаа юм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Банк байгуулаад, улс төрчид нь дээрэмддэг гэмт хэргийн хамгийн том жишээ нь “Хөгжлийн банк”. Дампууртал нь дансыг нь улайтал нь Хөгжлийн банкийг улс төрчид цөлмөчихсөн байсныг мэдээд бүгдээрээ уурлаад нэг их наядыг олоод ирнээ гэдэг нь амжилт.
Одоо Хөгжлийн банк дампуурахгүй гадаад зээлээ төлөөд явж байна. Аан гэхдээ баярлах болоогүй юм. Хууль ижил тэгш үйлчлэх ёстой, шуугиан дундаас зальтай, ар талтайнууд нь хожоод үлдэх ёсгүй.Хөгжлийн банкны зээлдэгч нарыг бүгдийг нь барьж хорьсон, харин цөөхөн хүмүүс гадуур үлдсэн. Яагаад? Улс төрчдийн оролцоотой компаниуд авсан зээлээ төлөхгүй бүр утсаа ч авахгүй томорч үлджээ, Яагаад?
Хөгжлийн банкнаас хэдэн зуун тэрбумаар нь зээл авчихаад огт төлөхгүй, шалгагдахгүй, хил даваад зугаалж байна. Хэнийг нь хориод хэнийг нь хил давуулаад байгаа юм. Яагаад?
Зарим зээлдэгчдийн төсөл нь амжилттай мөнгө олоод байна. Гэтэл нэг ч төгрөг төлөхгүй байна. Яагаад?Зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь хураая. Тэдний барьцаануудыг олон нийтэд харуулмаар байна. Эдгээр асуудлуудыг тодруулаад сурвалжлаад явнаа” гэв.