Монгол, Малайзын тоглолт дээрх жүжигчин Жижгээгийн бvдvvлэг үйлдэл олныг уурлуулав…

УБ хотноо сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам улсын тамирчид оролцож байна. Манай Үндэсний шигшээ баг анхны тоглолтооөчигдөр Малайзын эсрэг хийлээ. Тэмцээнд Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ баг 94:92-оор Малайзын багийг буулгаж авсан боловч,
Маск продакшны жүжигчин Жижгээгийн зүггүйтлээс болж манай баг хожигдож болох нөхцөл үүссэнд зарим хөгжөөн дэмжигчид эхэндээ багагүй бухимдав.
Тэмцээний төгсгөлд онооны харьцаа 93:92 болж, аль ч баг хожиж мэдэх эгзэгтэй мөчид Малайзын 16 дугаартай тоглогч торгуулийн 2 шидэлт гүйцэтгэхээр болсон.
Эхний шидэлтээ хийх гэж байсан мөчид жүжигчин Жижгээ үзэгчдийн суудлаас гүйн гарч ирж, самбарны доор цамцаараа даллаж, үсэрч дэвхэрч эхэлсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын ду ргүйцэл, айдсыг төрүүлэв.Учир нь хөгжөөн дэмжигчийн энэхүү дэггүйтэл олон улсын дүрэмд хориотой байдаг ба хэрэв шүүгч хатуурхсан бол Малайзын багт нэмэлт нэг шидэлт өгөх эрх үүсэх байв. Хэрэв гурван бөмбөгийг гурвууланг нь оруулбал Монголын баг гарцаагүй хожигдох байв. Малайзын тоглогч Жижгээгийн зүггүйтэл нөлөөлсөн үү эхний шидэлтээ алдсан ба үүний дараа шүүгчид жүжигчин Жижгээг талбайгаас хөөсөн юм. Түүний аз дайрахад шүүгч нэмэлт нэг шидэлт ч өгсөнгүй, Малайзын тоглогч хоёр дахь шидэлтээ ч бас алдсан ба ингэснээр Монголын баг тамирчид илүүрхэх нөхцөл бүрдэж, улмаар хожлоо.
Энэ талаар хөгжөөн дэмжигчид эхэндээ “Хэрвээ шүүгч тэр торгуулийг дахиж шидүүлсэн бол манай баг гарцаагүй хожигдох байлаа. Тэгсэн бол Цогоотой нь хамт Малайз явуулах байсан юм” хэмээсэн бол, манай баг хожсоны дараа “Жижгээ айлын тоглогчийг манаргаж манай талд хожил авчирлаа. Тэр түүхэн үйл бүтээлээ” хэмээв. Эцсийн дүндээ жүжигчин Жижгээгийн зүггүйтэл манай талд ашигтайгаар туссан ба багаа хожигдох нөхцөл үүсгэсэн тэрээр энэ байдалдаа дүгнэлт хийж, “Уучлаарай, анх удаа ийм том ордонд анх удаа ийм том тэмцээнд Монголынхоо шигшээ багийг үзэж байна. Дахиж ингэхгүй ээ, томоотой дэмжинэ ээ” гэжээ.
Жижгээ гэмээ ухаарсан бололтой ийн бичжээ