Олны Танил Эрхэм

Жүжигчин Амгаа: Эрвээхэйн сүүдэр киноны 20-р ангийг бодохоор л, хормой хотны асуудал…..

Боловсрол суваг телевизээр бүтэнсайн өдрийн үдэш бүр үзэгч олны хүлээлтийг үүсгэж буй олон ангит кино бол Эрвээхэйн сүүдэр хэмээх дэлгэцийн олон ангит уран сайхны бүтээл билээ.Тус киноны гол ба туслах дүрийн жүжигчид нь өөрт оногдсон дүр бүхнээ тултал нь гүйцэтгэж үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөөд байгаа.

Амьдралд тохиолдох үйл явдал дээр тулгуурлаж бүтээсэн энэхүү киноны гол утга санаа, илэрхийлэмж нь хүн бүрт өөрийн талаас ойлгогдож буй бизээ.Тус киноны чимэг болсон дүрийн эзэн жүжигчин Амгаланбаатар нь тус киноны талаар хөгжилтэй бөгөөд ёжтой үгсийг урсгаад амжив:

Хахаха Эрвээхэйн сүүдрийн 20-р ангийг бодохоор л бүр инээд хүрээд байхын хүүр гэж. Далдаганаал 2 туулай хөөгөөд байсан Хүслэн яасан, даруухан загнаал үнэнч байсан Ганаа яасан. Хэл загатнаад байхын бүр нэг. Унгер мунгераар улс дамнасан кинонд тоглоол явахын, уг хүний хүн чанар нь тэнцдэг л юм байх даа. Хормой хотны чинь явдал ч дүүрч, хоншоортойхон тоглоод эх орны нэр гаргаад ирээрэй Хүслээн?
Дөлгөөн чамд бол форээвээ бунд шүү.
Энэ эгч нь бол Жавхаа хөөрхөөн хөөрхөн Учралаа чи муу бол шулам гэжээ.

Үзэгч олныг үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө уяж, сонирхолтой бөгөөд сэтгэл хөдөлгөм үйл явдлаар уйдаахгүй сонордуулж амьдралын сургамж бэлэглэж буй нийт кино группын хамт олонд халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!