Олны Танил Эрхэм
Дуучин Чулуунчимэг өөрийн хосоо олжээ…..

Зохиолын дууны урлагт өөрийн өнгө төрх дуу хоолойгоороо онцгойрдог бүсгүй бол дуучин Э.Чулуунчимэг. Хувийн амьдралын асуудлаа фэнүүдтэйгээ нээлтэй хуваалцдаг тэрбээр уран бүтээлийн хосоо олжээ.
Тэрбээр энэ удаад ардын дуучин Алтанжаргалыг уран бүтээлийн хосоороо сонгосон байна шүү. Анхны нөхөр болох дуучин Б.Болдоосоо хойш дуучин Гүрбадамтай хамтран уран бүтээл хийсэн. Гэвч экс нөхөр нь Гүрбадамыг Э.Чулуунчимэгтэй хардаж, хамрыг нь хyга цохuсноор тэдний хамтын уран бүтээл төгссөн.
Харин өдгөө ардын дуучин Алтанжаргалыг уран бүтээлийн хосоороо сонгосонд олзуурхаж байгаа хүн олон.
Ардын дуучин Алтанжаргалын хувьд гэр бүл зохиогоод 10 жилийг үдэж буй бөгөөд Сэрчмаа гэх сэргэлэн ганц охинтой.