Зөвлөгөө

Булууны ясны бидний мэдэхгүй ач тус ба хэрхэн хэрэглэх вэ?

Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайх бол нээх тоодгүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнд хүрдэг. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц шүү дээ.

 

Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс л эхэлдэг юм шүү. Ясаа яаж ашиглахаа мэдэхгүй бол өөрийн мэдэх дараах хэдэн зөвөлгөөг бэлдлээ заавал хэрэгжүүлээрэй.

 

  • зүгээр ч цайндаа чанаж уух
  • -ясны шөл гаргаж хэрэглэх
  • -нухаад бага багаар цай хоолондоо хийж идэх
  • -нялх бага хүүхдээ усанд оруулах, ууранд суулгах

 

​Ясны шөл бэлтгэх

Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ. Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

 

Зарчим:

  • Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
  • Шөлийг буцалмагч галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
  • Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
  • Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
  • Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
  • Хөргөсөн байдлаар 7 хоног, хөлдөөж хэдэн сар хадгална.
  • Ус нь бага зэрэг хүчиллэг бол яснаас ус руу кальци, магни, фосфор, хүхэр зэрэг эрдсүүдийг гадагшлуулдаг. Ийм учраас бага хэмжээний цуу хийх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!