Эр хүнийг шинжье гэвэл эхнэр, хүүхдээ яаж авч явж байгааг нь харчих хэрэгтэй

“Шинэ үе” продакшни захирал Ариунболд буюу Бооёо хошиг урлагийн алтан төлөөлөл болсон сайн уран бүтээлч билээ. Түүнийг сайхан уран бүтээлч гэхээрээ илүүтэй сайн аав гэдгийг хүмүүс мэдэх биз.
Ёстой л залуучууд сонсоосой гэмээр сайхан үг хэлжээ.
Тэрбээр “Би илүү цаг гарвал хүүхдүүдтэйгээ байхын боддог. Би дөрвөн охинтой, охидууд гэдэг өөрөө хүч муутай, тамир муутай. эд нар чинь хайрлагдах гэж услуулах гэж ирсэн л цэцэгс.
Аль болох л хүүхэд байхад нь цаг хугацааг нь цуг өнгөрүүлчих юмсан.Тэртээ тэрэнгүй хүний гэрт айлын гал бариадл явна.
Айлд очих юм чинь гэртээ байгаа дээр нь хамт байя даа гэсэн бодол толгойд байнга байдаг. Дөрвөн охиноо хайраар дутаачихгүй юмсан гэж их хичээж явдаг.
Хажууд нь эхнэр гэж хүн байна. Ер нь тэгээд эр хүнийг шинжье гэвэл эхнэрээ яажавч явж байгаагаар нь шинжих хэрэгтэй. Үр хүүхдээ яаж авч явж байгаагаар нь шинжих хэрэгтэй.
ӨӨрөө тогос шиг гоё хувцаслачихсан залуучуудолон байдаг. Эхнэр хүүхэд нь их гундуу явж байдаг. Сайхан ах нар байдаг штээ. Танкийн хар өмсчихсөн мөд элгэдэхгүй ултай гуталтай чанартай малгайтай ах нар байдаг.
Тэгэхэд эхнэр нь гял цал, хүүхдүүд нь гял цал явж бадаг. Тийм ах нар гоё харагддаг. Би тэр ах нарыг хараад өөрөө чанартай юм өмсчихье эхнэр хүүхэдтогос шиг байна уу,тогоруу шиг байна уу өөрийнхөн асуудал” гэв.