“НЭГ ӨДӨР НАЙЗ ЗАЛУУГИЙНДАА НЯЛУУРААД БАЙЖ БАЙТАЛ ХААЛГА НҮДЭЭД…” – БОЛСОН ЯВДАЛ

“НЭГ ӨДӨР НАЙЗ ЗАЛУУГИЙНДАА НЯЛУУРААД БАЙЖ БАЙТАЛ ХААЛГА НҮДЭЭД…” – БОЛСОН ЯВДАЛ
Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд
Би их хүмүүжилтэй хатуу дектатуртай айлын дунд охин байсан юм аа. Орой үдэш ч гардаггүй элдэв янзын үйл ажиллагаанд явдаггүй аавын хатуу гараар хүмүүжсэн л дээ. Аавыг үг хууль мэт л үйлчилдэг байлаа манайд.
Эгч дүү хоёр бас ээж минь аавын үгээр eрөнхийдөө манай гэрийн Босс аав байлаа. Аравдугаар ангийн охин санаандгүй явж байгаад 3-р курсийн том ахд дурлачихлаа.
3-р курсийн тэр залуу миний амьдралын үргэлжлэлийг бичих анхны хайр минь болсоноор хүнд дурлах ямар байдаг, хайрандаа умбах бас шаналах ямар байдгийг бүгдийн тэр хүнээс л мэдэрч билээ.
Тэр залуу намайг шууд л гэрийхэнтэйгээ танилцуулсан. Ээж аав нь ямар хөөрхөн охин бэ миний хоёр хүү гадуур дотуур хэсэж байснаас гэртээ сайхан уулзаж бай гэснээр би тэдний нэг гишүүн шиг л байдаг боллоо.
1-р курст орж их сургуулийн босго давж том хүн болсон учраас би гэртээ шөнөдөө л ордог боллоо. Аав мэдээж маш их уурлана. Ойр ойрхон аавтай дайн зарлана. Яагаачгүй байж гэдсээ чирээд ирэв гээд үглэнэ.
Эрүүний шөл уулгана. Харин найз залуугийн ээж аав хоёр их нээлттэй хүмүүс. Надтай улам л дотно болсон байлаа. Би гэрт нь яг л өөрийн гэртээ байгаа мэт сүүлдээ найз залуугийнхаа ээж аавыг ахаа эгчээ биш аав, ээж гэж дуудах хэмжээнд хүрсэн байлаа.
Найз залуу тэр үeд “Рок” хөгжимд дуртай урт үстэй амьдралыг харах өнцөг энээ тэрээ гээд их өөр. Би бараг түүний бусдаас өөр байдагт нь анх дурласан санагддаг юм.
Мэдээж тас хар хувцастай урт үстэй залууг аав минь хэзээ ч ойлгохгүй бас хүлээн зөвшөөрөхгүй учраас огт хэлээгүй тас нуусан юм. Эгч дүү хоёртоо л хэлж амжсан байв.
Бүр хос шивээс хийлгэснээ хүртэл мэдэгдэлгүй нэг жил нууж чадсан юм хэхэ. Нэг өдөр найз залуугийндаа нялууралдаад байж байтал хонх нь дуугарч дурангийн цаана хөмсгөө зангидсан аав маань зогсож байх нь тэр.
Сандарсан найз залуу шууд л хөнжилдөө шургаад ханаруу хараад хэвтчихсэн. Мэдээж би хаалга тайлсан. Аав шууд л орж ирээд -Юу хийгээд яваад байнаа чи. Яахаараа энд байж байдаг юм. Яадаг айл юм гээд л…
Аймар аймар. Манай их сургуулийн ангийн найз охиных л гэчихлээ. Тэр найзтай чинь уулзана л гэж байна. Өрөөнд нь орж ирээд хөнжилдөө шургасан хайрыг маань хараад за дүү охин хэн гэдэг вэ л гэлээ шүү хэхэ.
Цаашаа хараад хэвтчихсэн найз залуу үс нь цухуйгаад нээрээ л яг охин шиг харагдаж байна. Хөнжилний цаанаас Цоомоо гэх хяхтнасан хоолой…
Аав их гайхсан ч дахиад хэдэн асуулт асуусан ч манай хүн таг дуугүй. Аав бүүр гайхсөөн. Би ч байдлыг аврахын тулд аавыгаа хурдхан шиг л аваад гарсан даа. Замдаа хөөрхий муу аав минь энэ охинтой дахиж найзлах хэрэггүй.
Том хүнийг ч хүндлэхгүй ор дэрнээсээ босохгүй хүмүүжилгүй охин байна л гэлээ. Би ч за гэсэн. Энэ цагаас хойш найз залуу маань яваандаа яаж аавд чинь таалагдах вэ гэж их боддог ярьдаг боллоо.
Хайр нь чамайг л авж сууна. Тэгэхээр хадам аав гуайг өөртөө сайн болгох хэрэгтэй гэдэг байлаа. Бид хоёр бүүр төлөвлөгөө гаргаж байлаа. Аавтай хайрыгаа санамсаргүй танилцуулаад хуурай ах дүү болгоод гээд их олон төлөвлөгөө гаргасан байсан юм.
Тэгж байтал би жирэмсэн гэдгээ мэдсэн. Хайрын маань ээж аав шууд л дэмжээд бөөн баяр хөөр. Ачтай болох нь гээд л. Харин манай аав л бүрхэг байлаа. Тэгж байгаад хайртайгаа бас ээж аавтай нь хамт дөрвүүлээ манайхруу очлоо.
Замдаа ямар их түгшиж байснаа маш тод санаж байна. Ингээд л бүгд нүүр тулсан юмд аа. Хамгийн сонин нь аав минь охиноо жирэмсэн, ээж болох гэж байгааг сонсоод маш их баярласан.
Баярлаад хайрын урт үс, рок хувцас гээд бараг анзаараагүй дээ. Сандарч гүйгээд л. Надаас юу ч асуугаагүй. Духан дээр минь үнэрлэж билээ. Тэр өдрийнхөө орой ээж аав нар бэр гуйх талаар ярьж за зү болцгоолоо.
Аав бүүр сүүлд ухаан орсон бололтой хайрыг хараад наад үсээ засуулна биздээ гэж үү. Би ингэж ааваасаа айдаг балчир охин байхаа больж хүний хүн болсон юм даа.
Аан тийн хайр одоо рок биш. Аавын ганц хайртай хүргэн. Бага дүүгийн найз залууг аавтай нийлж чангалдаг мундаг том хадам ах. Баярлалаа. Бүгдээрээ элэг бүтэн аз жаргалтай амьдраарай.