Зөвлөгөө

Би урлагийн төлөө энэ амьдралаа золиослочихсон хүн байхгүй юу

“Ээжийн ариун сэтгэл”, “Чи бидэн хоёр”, “Сүүн цагаан хурим”, “Цасан дээрх танго” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан дуучин Н.Оюунчимэг.


“Баян монгол чуулга”, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хилчин” хамтлаг, “Варьете” чуулгаар овоглон уран бүтээлээ туурвиж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлчийн хувиар үзэгчидтэйгээ уулзсаар яваа юм.
Урлаг гэдэг их айл хатуудаа хатуу гэдгийг мэддэг бүсгүй. Тэрээр “Заримдаа би өөрийгөө ойлгодоггүй юм.
Яагаад гэхээр, би урлагийн төлөө энэ амьдралаа золиослочихсон хүн байхгүй юу. Ерөөсөө л надаас золиос гарчихсан. Асар том золиос гарсан, надаас.
Гэхдээ би өөрөө л үхэн хатан зүтгээд энэ урлаг гээд явчихсан болохоор хэнд гомдох вэ дээ, тийм ээ. Бурхан намайг бүтээхдээ “Чи урлагийн төлөө зүтгэж байгаад л энэ дэлхийгээс яваарай” гэсэн юм шиг санагддаг.
Урлагийнхан тухайн үед сайн нэртэй байгаагүй нь нөлөөлсөн байх, “Урлагаа сонго, эсвэл гэр бүлээ сонго” гэсэн тулгалт ирж байсан. Би тэгэхэд ямар ч эргэлзээгүй урлагаа сонгоод явж байлаа.
Хүүхдээ алдсан тухайд, төрөөд удаагүй байхад Д.Ухнаа дарга “Ажилдаа ор, ор” гэж шахсаар байгаад оруулсан. Төлөвлөгөө биелүүлэх гэж тоглолтоор их явдаг байсан.
Тэгж явахдаа хүүхдээ Дарханд ээж аав дээрээ орхисон юм. Тэр хоёр маань хүүхдээс төсөөрсөн, дээр нь ээж нь байхгүй хүүхэд яаж олигтой байх вэ.
Даарч хөрөөд ханиад хатгаа авсан юм шиг билээ. Нэг өдөр аав ирээд намайг аваад явсан. Ороход хүү минь яг намайг хүлээж байсан юм шиг л байсан даа.
Би одоо бодоод байхад их тэнэг байжээ. Урлаг, урлаг гэж явсаар ээж, аавыгаа ч олигтой халамжилж чадаагүй. “Та яаж байна, ийж байна” гэж ховор асуусан санагддаг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!