Зөвлөгөө

НОЦТОЙ: Монгол иргэний aмь нacaнд зaнaлхийлсан Хятадуудыг хилээр зугтахад хэн туслаж байна?

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай coгтyy xүмүүc з.o.д.ooн хийгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар мэдээллэж эрэн сувалжилж байгааг мэдээлсэн. Гэвч удалгүй уг хэрэг дарагдаж, хятад иргэд хилээр opгoн зайлсан байж болзошгүй байна.

 

Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэд үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдан улмаар хоорондоо зо.до.л.дож, түүнийг зогсоохыг оролдсон Монгол Улсын иргэн “Б”-гийн “Тоёота Камри” маркийн авто машин болон өөр нэг машиныг мөр.гөж зугтахдаа зам дагуу явж байсан явган зорчигчийг дайрсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Одоогоор үл таних БНХАУ-ын гэх хоёр иргэний талаар албаны эх сурвалж мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр тус хоёр иргэн нь Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын төрийн өмчит компанийн төлөөлөгч нар байж болзошгүй юм.
Тэд тухайн хэргийг үйлдэхдээ 2022 оны Mercedes Benz G-class загварын 2 ч машинтай opгон зугатсан нь хяналтын камерт бичигдсэн байдаг.

Камерын бичлэгтэй ноцтой уг хэрэг ул мөргүй замхарч байгаа нь олон нийтийг гайхшруулж байна. Тиймээс Монгол иргэний амь насанд з.а.н.а.л.хийл.сан Хятадуудыг хилээр зугтахад хэн туслаж байна вэ гэдгийг иргэд асууж эхэлжээ.

Энэ талаар өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!