Зөвлөгөө

The Hu хамтлаг дэлхийн томоохон шагнал хүртэхээр болжээ… Мундаг залуусдаа ХАРАМГҮЙ …

“Бид өнөөдөр Парис хотод ЮНЕСКО-гийн байранд ирчихээд байж байна. Яагаад энд байгаа вэ гэхээр бид ЮНЕСКО-оос Энхтайвны төлөөх уран бүтээлч гэдэг нэр хүндтэй өндөр хэргэм зэргийг гардаж авах гээд ирсэн байна.

Үйл ажиллагаа эхлэх гээд бүгдээрээ ярилцлага өгөөд хүлээгээд сууцгааж байна. Энэ өдрөө та бүхэнтэйгээ хуваалцах гээд лайв хийж байна”.

Дашдондог “ЮНЕСКО-гийн төв байран дээр ирсэн байна. Энд тэндгүй Францын буюу дэлхийн бүх сэтгүүлүүд ирсэн, бас телевизүүд ирчихсэн байнгын сурвалжлага авч байгаа учраас бас аяархан ярьж байгаа шүү уучлаарай.

Өнөөдөр маш нэр хүндтэй мэдээг дуулаад бас хүрэлцэж ирээд тоглолтынхоо хажуугаар ийм хүндтэй шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Энэ бол бидний хувьд их том хариуцлага ирж байна.

Хугацаа нь 2 жилийн хугацаатай. Энэ хугацаанд энх тайвны төлөө дэлхийн байгаль дэлхийгээ хамгаалах, хүмүүсийн сайн сайхны төлөө бас маш их үйлийг гүйцэтгэх үүргийг хүлээж эхэлж байнаа гэсэн үг.

Тиймээс The Hu хамтлагийн өөрсдийн Artist for Peace гэдэг хүндтэй нэр цолыг хүртээд үүрэг хариуцлагаа хүлээхэд бэлэн болоод сууж байна. Одоо ЮНЕСКОгийн ерөнхийлөгч удахгүй энэ зааланд орж ирнэ.

Бүгдээрээ хамтдаа байгаарай. Эндээс цол тэмдэг шагналаа авчихаад эргээд уулзацгаая” гэлээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий захирал Одри Азуле Монголын хүнд металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгох шийдвэрээ өнөөдөр зарлах юм байна.

Энэ нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал энэхүү өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Үүнтэй холбоотойгоор тус хамтлагийн гишүүд ЮНЕСКО-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд оролцож, тус байгууллагын илэрхийлж буй үзэл санаа, дохиог дамжуулан хүргэх амлалт өгөх юм.

О.Азуле Монгол Улсад 2022 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийх үеэрээ “The Hu” хамтлагийн найман гишүүнтэй уулзсан бөгөөд “Тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйлс, үйл хэрэгтэй нийцэж байна” гэж хэлсэн байдаг.

“The Hu” хамтлаг нь “Хүннү рок” хэмээх хөгжмийн  урсгалыг бий болгосон бөгөөд рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан тоглодог билээ.

Монгол соёлыг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Хү” хамтлагийн гишүүдийг 2019 онд Монгол Улсын Соёлын элчээр томилж, 2020 онд төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнаж урамшуулсан билээ.

“Хүннү рок” урсгалыг үүсгэж, өдгөө олон сая үзэгчийг байлдан дагуулаад буй“The Hu” хамтлагийн талаар бид ихийг мэдэх болжээ. Тэднийг “инноваци” хэмээх үгээр итгэлтэй тодорхойлохын учир энэхүү нийтлэлээ бэлтгэх явцад хөгжмийн салбарт шинэчлэл хийснийг баттай олж мэдсэнийх. Асар богино хугацаанд дуулиан тарьсан эл хамтлагийн талаарх мэдээг бид хөөрч баярлан хүлээн авсан. Бас баярлах эсэхтээ эргэлзэж, хэдийн танил болсон хөгжмийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй хоцрогсод ч бий. Иймээс хамтлагийн үүсгэн байгуулагч, МУГЖ, хөгжмийн зохиолч Б.Дашдондог, хөгжим судлаач, хөгжмийн ухааны доктор Д.Энхцэцэг, хөгжим судлаач С.Энхбулаг, “Noise Metal” фестивалийн захирал У.Үнэнхүү нартай ярилцаж, “Тhe Hu” хамтлагийн талаар нэгдмэл ойлголтод хүрэхийг хичээлээ.

Тэд “The Gereg” нэртэй анхны цомгоо гаргаж, The Guardian, The GQ тэргүүт томоохон хэвлэлд ярилцлага өгч, энэ оны наймдугаар сар хүртэл олон олон аялан тоглолт хийх хуваарьтай байгаагийн дээр дэлхийн хөгжмийн хамгийн том наадам болох Coachella, Lollapalooza-гийн тайзнаа ододтой мөр зэрэгцэн гарах болсон нь энэ оны хамгийн хүлээлттэй үйл явдал болоод байна.

“The Hu”-гийн хөгжим нийтлэг метал хөгжимтэй ямар талаараа ижил, өөр, шинэлэг байгаа тухай У.Үнэнхүүгээс асуулаа. “Миний хувьд өнөөгийн метал болон рок урсгалаар тоглодог хамтлагуудыг аль нэг тодорхой урсгалынх гэж тодорхойлоход хэцүү болсон мэт санагддаг. Бүгд л ямар нэгэн байдлаар хольж өөрийн гэсэн онцлогтой fusion гаргасан байдаг болохоор тэр. Баруунд, ялангуяа Скандинавын орнуудад викингчүүдын түүх домгийг магтан дуулсан nordic folk rock, metal стилийн хамтлагууд цөөнгүй бий. Үүний жишээ нь, Wardruna, Heilung хамтлагууд. Харин иймэрхүү хөгжимд илүү нээлттэй ханддаг барууны “metalhead”-уудад “The Hu”-гийн овог аймгийн маяг (tribal) нь сонсоход их ойр санагдсан болохоор өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан байх.

Харин судлаач С.Энхбулаг энэ талаар “Анх “Хүннү рок урсгал” гэхэд нь ямар зоригтой нэршил гаргаж ирээ вэ гэж бодож байлаа. Сонсоод байхад нээрээ л барууны рокоос өөр, үндэсний хэв шинж давамгай агуулсан хөгжим санагдсан. Сонсоход тааламжтай, сайхан ч хөгжим, продюсер нь ч их хөдөлмөрлөжээ. Энэ чиглэлийн хамтлагуудаас “Алтан ураг”-аас бусад нь фолк талаа барьсан. “Алтан ураг” өрнийн рокийг монгол хөрсөнд буулгасан, харин “Тhe Hu”-гийн хөгжим тийм биш. Өрнийн рок хэмнэл, аргил гитар дээр нэмээд гоцлол гитар дээд регистрт тоглодог нийтлэг шинжтэй. “Алтан ураг”-ийнх шингэн дуугаралттай бол “Тhe Hu”-гийн дуугаралт доод регистрт дуугарч байна. Монгол туургатнууд, хятад, дундад азийн хамтлагуудтай харьцуулж үзэхэд яг ийм дуугаралт олдоогүй. Хамтлагийн агуулгаас цогцлон гарсан хувцас, хэрэглэл, хөгжмийн зэмсэг, жижиг хэрэглэл сэлт нь судалгаатай, удаан хугацааны багийн ажил гэдэг нь харагдаж байна” хэмээв.

Тэдний уран бүтээлийн үзэл санаанд түүх, уламжлал, соёл заншил шингээстэй. Судлаач Д.Энхцэцэг энэ талаар “Рок хөгжмийн дуулалтын илэрхийллийг хашхираан гэж бид ойлгодог. Метал гэж миний үздэг дийлэнх хамтлагуудаас хөгжмийн хувьд “The Hu” нүргээн багатай, өгүүлэмж нь хэн хүнд ойлгомжтой байна. Уран бүтээлийнх нь төрлийг харахад дуу ч юм шиг, тууль ч юм шиг, дууль ч юм шиг. Ямар нэг ангилалд хамруулах боломжгүй, синтез маягийн хөгжим. Сэдэв талаасаа нийгэм, улс төрийн ёгтлол, язгуур ахуй, түүх соёл агуулагдсан зэргээс үзэхэд бидэнд нэг төрлийн шинэ судлагдахууныг бий болгож байгаа юм. “Yuve Yuve Yu” дууг сонсоход шударга бус байдлыг ёгтолж, төр засгийнхныг шүүмжилж, тэр нь дэлхий нийтийн үзэл санаа болон харагдаж байна. Бас шүлгүүд нь монгол шүлгийн айзамтай юм билээ” гэсэн бол судлаач С.Энхбулаг тэдний шинэчлэлийн талаар “Тэдний хөгжим сүүлийн 2000-аад жилийн агуулгыг багтаахын зэрэгцээ өнөөгийн нийгмийг шүүмжилж ёгтлоод, хүмүүсийг уриалан дуудсан шинжтэй, бидний сэтгэлгээний тусгал болж байна. 1970, 80-аад онд рок урсгал ихэд хөгжсөн ч сүүлийн үед зогсонги байдалтай болчихсон юм шиг санагддаг.

Симфонийг цөөнхүүд сонсдог ч тухайн үедээ мэргэжилтнүүдийн дунд шуугиулж чадсан бүтээл байлаа. Хөгжмийн хэллэг, зарчмын талаасаа сонгодог симфониуд аялгуу, сэдэв, ая, түүнээс эхтэй форм бий болдог бол Б.Шаравын симфонид үндсэн ая гэж байгаагүй. Нэг ангитай мөртлөө таван хэсэгтэй. Агуулгын хувьд мөнөөх л эртний түүхээ өгүүлнэ. Тэр үед европын хөгжмийн зэмсгийг ашиглаад монгол хөгжмөө гаргаж тавих арга барилыг хэн ч сэтгээгүй байлаа. “The Hu” хамтлагийнхан рок гэдэг араг ясан дээр монгол язгуураар бүрж бүтээгээд гаргаж ирснийг би үүнтэй л дүйцүүлмээр байна” гэлээ.

Тэдний талаар дуучин, продюсер Элтон Жон “Удаан хугацаанд сонсоогүй цоо шинэ хөгжим. Үнэхээр гайхамшигтай” хэмээсэн байхад Foreign Policy сайтад “XX зуунд монголчууд үндэсний хөгжмөө системчилж, сургалт бий болгосны хэрэг гарлаа” гэсэн нь бий. Тэгвэл тэдний хөгжмийн гүн рүү оръё.

Б.Дашдондог “Хуурын хөглөгөө бага октавыг фа, си-бемоль буюу кварт интервалтай. Энэ хөг дээр хөөмийчид хархираа, шахааг хийхлээр нарийн сонстоод байдаг тал бий. Тэр нь ч өөрийнх нь онцлог.

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг рок стилтэй хослуулан дэлхийд нэрээ цуурайтуулж яваа хамтлаг “The hu” юм. Тус хамтлагийн “Чонон сүлд”, “Yu ve, Yu ve” дуунууд billboard-ын Hardrock дууны жагсаалтыг тэргүүлэх болон долдугаар байрт орж байсан.

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Энэ удаагийн одонгийн эзнээр ‘’The Hu’’ хамтлаг тодроод буй. Ингээд тус хамтлагийн талаар сонирхолтой баримтыг хүргэж байна.

Хамтлагийн тухай

‘’The Hu’’ хамтлаг анх 2016 онд байгуулагдаж, Продюсерээр нь гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ажиллажээ. Хамтлагийн нэрний тухайд  хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд , хүмүүн гээд бүгд “ХҮ” язгууртай. Эндээс харж хамтлагаа The HU гэж нэрлэсэн байдаг.

Тэд үндсэн дөрвөн гишүүнтэй. Гала (дуучин, морин хуурч), Энхүүш (дуучин, морин хуурч), Заяа (лимбэ болон цуур хөгжимчин), Тэмка (товшуур хөгжимчин).

iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагссан байдаг. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү. iTunes Store-д бүртгэлтэй Монгол хамтлаг, дуучин цөөн тул жагсаалтын эхний 10-т нэг ч байхгүй. Харин 15 дугаарт дуучин Болдын “Үүлэн домог” дуу эрэмбэлэгдэж байсан удаатай.

Мөн тэдний “Монгол Поп-2” цомог iTunes-ийн хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байсан юм.

Дэлхий тэдний талаар

“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая хөгжим бүгд үндэсний агуулгатай билээ. Дэлхий нийтэд Монгол хэмнэлийг мэдрүүлэх чин хүсэлтэй тэднийг олон улсын хэвлэлүүд хэдийн онцлох болов. Тухайлбал, NPR, ЕТ India Times, Playboy (Mexico), Jack Canal+Fr, Hong Kong 01, DW News (Germany) агентлагууд The HU хамтлагийн талаар мэдээлэл цацаж, Монгол гэдгийг онцолсон юм.

Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 4-нд аялан тоглолтоор Европ тивийг зорьсон. “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлжээ.

Хөгжмийн тоймч М.Чарьлтон “The Hu” хамтлагийн тухай бичсэн ШҮҮМЖ нийтлэгджээ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлсэн билээ.

Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй THE HU хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй. Тус хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй THE HU-гийн фэн хос Монгол ёс заншлаар хуримаа хийхээр болсноо The HU Fan club-ийн группээр дамжуулан мэдэгдэж байв.

Элтон Жон The Hu хамтлагийг онцолжээ. Алдарт дуучин Элтон Жон “The Hu”  хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа твиттер хуудас болон rocket hour хөгжмийн нэвтрүүлэгээрээ дамжуулан хэлжээ. Тэрбээр “The Hu” хамтлагийг маш гайхалтай хэмээгээд ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!